Posts

Showing posts from March, 2019

Хүний Эрхийн Үндэсний Комисс хэнд хэрэгтэй юм ?

Image
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр яллагдсан хүмүүсийг сэтгэл санааны дарамтанд оруулах ,  бие махбодийг нь яргалах аргаар хилс ял хүлээлгэж шийтгэсэн тухай бөөн шуугиан дэгдлээ. Яргалал үйлдэж, дарамталж байгаа тухай бичлэгийг манай дивтаатуудад  үзүүлжээ. Үзсэн дивтаат болгон нь л толгойгоо сэгсрэхийг бодоход их л эвгүй бичлэг байгаа бололтой. Уг нь хэр баргийн юманд толгой сэгсрэх хүмүүс биш билээ. Ж.Бямбадорж, П.Оюунчимэг Энэ шуугиан гарахтай зэрэгцээд Хүний Эрхийн Үндэсний Комисс ( ХЭҮК )  гэнэт нойрноосоо сэрж , Ж.Бямбадорж дарга комиссийнхоо нэг гишүүнийг дагуулан яаран сандран хэвлэлийнхэнд хандаж мэдэгдэл хийлээ. Гол зорилго нь  арьсаа авч үлдэх явдал байсан гэж харагдаж байна. Ухаандаа, бид ийм хэлмэгдүүлэлт, дарамт яргалал байдаг гэдгийг аль эртнээс мэдчихээд хэлж ярьдаг байсан боловч хэн ч тоодоггүй байсан гэдэг санааг л хэлэх зорилготой байж л дээ. Ингэж гонгиноод байх юм бол энэ байгууллагын хэрэг гэж юу байна? Энэ байгууллагын зорилго юу юм? Тэр зорилгоо б