Posts

Showing posts from February, 2013

Үүрээ эвдүүлсэн МАН

Image
МАН-ын шоргоолжнууд бужигнаж эхэллээ. Егзгөрүүд нь  өрсөлдөгч намаа   боломж л гарвал "доош нь хийх " гэж оролдох зуур албан тушаалын үнэр авсан залуучууд нь "чоно борооноор" гэгчээр нам нь КО-д орчихсон үеийг далимдуулж дээр байгаа хэдэн дархлагдсан "бурхинуудыг"  намын шинэтгэл  нэрээр зайлуулж өөрсдөө тушаал ахих алсын  зорилготой хөдөлж эхлэв ээ. Егзгөрүүд намын хуваагдлаас болж бид хамаг юмаа алдлаа хэмээн  бүрэн ойлгосон учраас "ямар ч үнээр" хамаагүй сүргээс тасраад явсан хэдэн "малыг" сүрэгт нь эргэн нийлүүлэх санаатай энд тэнд санаа оноогоо цухалзуулж, Цагаан сарыг далимдуулан золголт нэрээр уулзалт зохион байгуулж, хаяад явсан хэдийнхээ хамар амыг  долоож нялуурчээ. МАН-ын дарга Ө.Энхтүвшин: - Би одоо яах юм бэ? Хонгилын үзүүрт албан тушаал, эрх мэдэл олж харсан залуус нь  намынхаа  егзөрүүдэд зайгаа тавьсугай хэмээн бичиг шидэх боловч тэд нь хашир тул хариу хийх нүүдлээ тунгаан нам жим байх аж. Хамгийн том егзөр н

Сайн мэдээ

Image
МАН (МАХН)-ын манлайлал дор явсан Монголчууд сүүлийн 20  жил маш их ядарлаа. Коммунист Монголд хэдийгээр бултаараа өлмөн байсан ч ингэж гудамжинд гарч байсангүй. Бид 90 оноос өмнө улсаа  сайхан авч явсан гэх байх л даа, одоогийн МАН-ынхан. Тэгвэл уучлаарай, та нар биш шүү гэж хэлье. Залгамж халаа энэ тэр гэж донгосцгоодог л юм. Хуучны коммунист МА(Х)Н ба одоогийн МАН хоёр бол тэнгэр газар шиг ялгаатай. Сураагүй юм биш  болохоор одоогийн МАН хуучны сайн зүйлсийг өмчлөх дуртай мөртөө муу зүйлийг нь  биедээ халдаахгүй санаатай. "Баригдсан" орон гэргүй иргэд МАН-ын амалсан "ядуурлаас гаргах" төлөвлөгөө бүтээгүйн балгаар  гудамжинд гарсан тодорхой бус тооны  тэнэмэл, орон гэргүй хүмүүсээс 400 гаруй  иргэдийг олж цуглуулж байгаад хүн ёсоор бие хааг нь үзэж оношлоод, нийгмийнхээ гишүүн нь болж бусадтайгаа адил муу сайн ч орох оронтой, ажил төрөлтэй болгох зорилгоор хотын захиргаанаас санаачлаад том ажил зохион байгуулсан тухай сайн мэдээ дуулж хэчнээн их баярлав!  Хо

Хуучин Ганчимэг шинэ Га авгай болсон нь

Image
Б.Ганчимэг Сэтгүүлч Б.Ганчимэг  Тэмүүжин сайдаар "хоолоо олж идээд"  л, би Ганчимэгээр  "хэрүүлийн сэдэв" хийгээд л, сайхан байнаа. Энэ авгай  нэг л биш ээ.  Сүүлийн үед "отож сууж" байгаад л дайрдаг болж. МАН-ыг бол "муулахаа" больсон байна. Харин эрх барьж байгаа АН-ынхан, тэр дундаа Тэмүүжин сайдад "дайн зарласан" бололтой. Асар их  хөдөлмөрөөр олсон нэр хүндээ ингэж хэдэн халтар цааснаас золих гэж. Их л ядарч дээ, янз нь.  Эсвэл задарсан юм болов уу? Сэжиглэх шалтгаан надад байнаа.  Хуучин Ганчимэг  шинэ Га авгай  болжээ. Төрөл арилжсан гэж ярьдаг даа, ай даа тэр л болсон байна. Хуучин Ганчимэг сэтгүүлч  их зоригтой, хурц бөгөөд үнэн зөв дуугарч, шүүмжилдэг байлаа.  Харин шинэ Га авгай  "захиалгаар шүүмжилдэг" болжээ. Захиалгаар шүүмжлэнэ гэдэг нь ямар нэгэн аргаар "өө сэв" олж  муулахыг хэлж байгаа юм. Алдаа хийгээгүй байсан ч алдаатай болгож харагдуулах, "хүмүүс тэгж ярьдаг юм билээ" хэмээн з

Цэцэрлэгийн асуудал ба Энхболд дарга

Image
Их Хурлын дарга З.Энхболд Сонгинохайрхан дүүргээр  явж байгаа тухай "Цагийн Хүрд"-ээр харуулж байнаа. Тус дүүргийн нэг хороонд байх ганц  цэцэрлэгээр нь орж танилцлаа. Мэдээ уншигчийн танилцуулж байгаагаар Сонгинохайрхан дүүрэгт 45 мянган хүүхэд цэцэрлэг ба сургуульд хамрагдахаас  цэцэрлэгийн насныхнаас 40% нь цэцэрлэгт явж чадахгүй байгаа бол сургуулийн насныхны 30% нь мөн сургуульд явдаггүй гэнэ. Энхболд даргын  танилцсан цэцэрлэгийн хамаарах хороонд цэцэрлэгийн насны нэг мянга гаруй хүүүхэд байдгаас мөнөөх ганц цэцэрлэгт нь нэг зуу гаруй нь явдаг гэнэ. Цаана нь 900 хүүхэд "гэрээр хүмүүжиж" байгаа аж. Энэ хэцүү байдлыг бид одоо мэдэж байгаа юм биш л дээ. Өмнө нь эрх барьж байсан МАН (МАХН) арга хэмжээ авахгүй байсаар энэ асуудлыг  бүр хүндрүүлчихсэн юм. Цэцэрлэгт хүүхдээ өгнө гэдэг бол тийм амар ажил биш бөгөөд  танил талгүй, хээл хахуульгүй бол бүтдэггүй бизнес болсон. Үлгэн салган улс орноо авч явсан МАН ийнхүү цэцэрлэгийн асуудлыг шийдэх гэж оролдохын оронд

Нохойн зодоон спорт мөн үү?

Image
Нохойнд хайргүй Монгол хүн гэж байдаг юм уу? Ээ дээ, их ховор вий. Харин мууранд хайртай хүн тийм ч олон биш байхаа. Нохой эзэндээ үнэнч, үргэлж эзнээ бодож байдаг бол муур эсрэгээрээ эзнээ үхээсэй гэж боддог гэлцэн хүүхдүүд бурна. Шөнө унтаж байхад нь эзнийхээ хоолойг хазаж алдаг юм гэнэ лээ гэж нөгөө "Тунгалаг Тамир"-ын "сэлэм гялс, толгой бөндгөс" гэдэг хүүхэд шиг зална. Гэхдээ л яагаад ч юм муур гэдэг амьтан нэг л хүйтэн, "дотуур тамиртай" юм шиг санагддаг шүү, үнэнээ хэлчихье. Харин нохой бол хажууд нь хамааүй "гадуур тамиртай" , ухаантай, элгэмсэг амьтан билээ. Нохойныхоо баасыг цэвэрлэе. Одоо ч  цаг сайхан болжээ. Ганц Банхар тэжээнэ гэхгүй зүсэн зүйлийн бие хаа, өнгө зүстэй нохой тэжээгээд уйдахааргүй  болж. За яваандаа энэ олон нохойны асуудлыг цэгцлэхгүй бол золбины хажуугаар өргөн шингэнээрээ хотын "цэлгэр" гудамжийг "шивтэр" гудамж болгох вий дээ. Машин шигээ олон гэрийн тэжээвэр нохойтой болчихвол хотын ар

МАН эмч болсон үлгэр болон МАНШЭНХ-ы уриалга

- Бат-Үүлийн санаачилсан ажлууд чинь биднийг засаг барьж  байх үед бий болсон санаанууд шүү дээ, даанч бид хэрэгжүүлж амжаагүй л болохоос гэх ухааны юм ярина. Зарим  нь бүр илүү гоё тайлбар хэлнэ: - Бид уг нь бодохгүй биш боддог байсан л даа, гэхдээ иргэд маань дургүйцэх болов уу гэж айсаар байгаад хэрэгжүүлээгүй юм. МАН-ынхан ингэж  "манжлахаа" харин ч өлхөн чадах улсууд. Ард түмнийхээ амьдралыг өөд нь татах ажил хийхийн оронд аманд нь жаахан шар тос дусаачихаад (бэлэн мөнгө өгөх гэж унш) дахин дахин улиран сонгогдож өөрсдийн жаргалыг эрхэмлэх нь энэ намынханы тэргүүн зэргийн зорилт байсаныг өнгөрсөн түүх нотолж байна. Одоо болохоор бид яг хийх гэж байтал та нар боломж өгсөнгүй гээд эргээд иргэд рүүгээ бухах янзтай. Дээр нь бас болоогүй, ажил хийх гэж байгаа  шинэ засгийг муухай харагдуулах гэж хөөрхөн  янаглахаа мартсангүй. Хэрвээ Монгол улсыг хүндээр өвчилсөн өвчтөн гэж үзвэл (Тунгалаг Тамир кинон дээр нөгөө Итгэлт баяны түнш оросын барлаг "Монгол бол унтаж байг

Надад хэлэх үг байна

Оршлын нэгэн зүйл . Хушуу нэмэхээр хуруу нэм гэж үг бий. Гэхдээ энэ үг зөвхөн 2 тохиолдолд л үйлчлэх болов уу. Нэгд, юу ч хийхгүй байж олон долоон, хэрэгтэй хэрэггүй юм чалчдаг хүмүүст, хоёрт, гараа хөдөлгөх шаардлага, болож нь байсаар  байхад амаа хөдөлгөөд байгаа хүмүүст зориулсан хэллэг. Гэтэл гараа хөдөлгөх боломжгүй боловч амаа хөдөлгөх боломжтой, эсвэл амаа хөдөлгөх нь гараа хөдөлгөснөөс илүү нэмэр болж чадах хүмүүс, ерөөсөө амаа хөдөлгөхөөс өөр авъяасгүй төрчихсөн "дутагдалтай" хүмүүсийг "хуруу нэмсэнгүй, хушуу нэмлээ" гэж загнах нь утгагүй бөгөөд шаардлагагүй юм. Угаасаа тэгж зүхээд ч тэд өөрчлөгдөхгүй. Харин хушуу сайн нэмж хэрэг болж  байгаад  талархах нь зүйтэй  санагдана. Нэгэн зүйл. Бурхны авралаар, бас Баабарын буянаар бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхтэйгээ болсон. Заримдаа тун нь хэтэрчихээд байдаг л болохоос биш, сайхан байнаа, сайхан байна.  Гэхдээ бас хэтэрчихлээ гээд халаглаад суух ч хаашаа юм, эсрэгээр  дэгэнд нь оруулнаа гээд Сайханбилэг 

Сайхан шинэлээрэй!

Цагаан сар болж байна. Энэ жил Монголын Цагаан сар бусад Азийн орнуудынхаас нэг өдрийн хойно болж байна. Шинэ сарын эхний өдөр Монголд 2 сарын 11-нд  болж  байхад Хятад, Солонгос, Япон, Вьетнам зэрэг улсад 2 сарын 10-нд таарч байгаа аж. За энэ маань  тоолдог, боддог аргачлал нь янз бүр байдгаас болдог биз ээ. Энэ жилийн Цагаан сараар зан үйлдээ жаахан өөрчлөлт оруулах талаар хүмүүсээс санаачлага гаргасан боловч хуучинсагууд нь хүчтэй эсэргүүцэж байх шиг байна.  Ууц тавьдаг ёс бол зөвхөн өндөр настан, ихэс дээдэст хамаатай байсан бөгөөд айл болгон тавьдаггүй байсан гэж хэлсээр атал зөрөөд л ууц тавих гээд зүтгээд байх аж. Бэлэг сэлт өгөх нь туйлширсан бөгөөд хуучин бол идээ будааны дээжээр бэлэг өгдөг заншилтай байсан гээд байхад л ямар бэлэг сэлт өгөхөө хэнээр ч заалгахгүй гээд л Өдрийн сонины авгай нар манлайлаад баахан шаагив даа. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж тэдний бүтээгдэхүүнийг бэлгэнд зориулж худалдаж аваарай гээд уриалаад байхад л манай наймаачид Эрээн явж элдэв хог авчраад

Баячууд зэвсэглэж байна

Оакланд гэж АНУ-ын Калифорни мужийн нэг хот бий. Гэмт хэргийнхээ тоогоор саявтархан Америктаа нэгд орж байсан хот. Ноднин байна уу, тэргүүн байраа өөр хотод алдсан байна лээ, гэхдээ л амьдрахад аюултай хотын нэг хэвээр. Харууд ихтэй. Тийм болохоор хар тамхи, буу зэвсгийн  наймаа цэцэглэнэ. Тэнд амьдрах Монголчууд харуудын бууны суманд өртөж байсан тохиолдол бий. Тамхи авах гэж орсон дэлгүүрийг нь харууд дээрэмдэж таараад тэгээд л буутай хүний өөдөөс үзчихсэн юм шиг байгаа юм. Аз болоход амин бус газраа буудуулаад, дээрэмчдийг барьж чадсан гээд бөөн л шуугиан болж байв даа. Сонин дээр гараад, зурагтаар ч ярилцлага өгөөд "од" болохоо шахсан даа, тэр хоёр Монгол залуу. Сая тэр хотын боомтоор гаргах гэж байсан контейнерт шалгалт хийсэн АНУ-ын Хил, Гаалийн ажилтнууд  2300 ширхэг сум, хүчтэй том буунууд илрүүлжээ. Энэ контейнерт Монголчуудын ачсан 3 суудлын тэрэг байсан гэнэ. Дандаа үнэтэй машинууд (2006 оны Lexus RX400, 2006 оны Toyota Land Cruiser, 2007 оны Toyota Camry) байж.

Нийтлэлч Ганчимэг, МАН хоёр

Image
Гурван дабл юү цэг баабар цэг эмэн-ий шилдэг нийтлэлч гэх Ганчимэг "Ялгаварлал" хэмээх нийтлэл бичжээ. Ганцхан таван хушуу өгье. (энэ бол угаасаа авч болох хамгийн муу үнэлгээ юм)  Таван ширхэг таван хушуу авахаас ганцыг авна гэдэг мөн ч тааруухан үзүүлэлт шүү. Сорри, Ганчимэг ээ! Одоохондоо Монголдоо гайгүй бичдэг гэгддэг тоотойхон  нийтлэлчийн нэг болох энэ бүсгүй яагаад ийм муу дүн авчихав аа? Тайлбарлая. Нийтлэлч Ганчимэг Нийтлэлийг http://ganchimeg.niitlelch.mn/content/4821.shtml линкээр ороод уншаарай.  Нийтлэлийн гол санаа нь намаар нь ялгаварлаж хэлмэгдүүлж байгаа тухай юм байна. МАН-ын гишүүдийг хоморголон халж байна гэнэ, баривчилж байна гэнэ. Ажлаас халахдаа дарамталж өөрөөр нь өргөдөл бичүүлдэг арга хэрэглэж байна гэнэ. Улс төржиж, түүж яллаж байна л гэнэ. Нэг  нэгээр нь сугалж байна л гэнэ. Өгүүлэл нь "Ялгаварлал 1" ба "Ялгаварлал 2" гэсэн хэсгүүдээс бүрджээ. Тус бүрд нь хариу тайлбар өгье. Угтаа бол хоёулаа л нэг юмны тухай атал

ХБНМУ

Image
ХБНМУ - Холбооны Бүгд Найрамдах  Монгол Улс.  За ингээд тогтож байвал их юм гэж бодохоор болчихоод байна шүү.  Хөнжилдөө багтахгүй хөлөө жийлцэх Монголчууд удахгүй орондоо ч орж унтах завгүй уралцсаны үр дүнд бие даасан шахуу статустай олон бутархай "улсанцар"-аас бүрдсэн "холбооны" улс болж хувирах цаг айсуй.  Арван хэдэн тусгаар тогтносон тусгаар улсууд болоод салцгаачихгүй  бол эз гэж бодох уу? Увс аймагт  "Увс хүн" хэмээх шинэ угсааны хүмүүс бий болжээ. Одоогоор "Увс" хүний "стандартыг"  арай батлаагүй боловч "Увс" хүн гэж ямар шинж чанартай бодьгал байх тухай анхны тодорхойлолтуудыг гаргасан байна гэнэ. Удахгүй  Баян- Өлгий аймагт "Өлгий" хүн, Ховд аймагт "Ховд" хүн, Баянхонгор аймагт "Хонгор" угсааны хүн гэх мэтээр шинэ үүлдрийн хүмүүс бий болох байх л даа. Яваандаа тэдгээр аймгууд өөр газар төрлөөсөө төөрчихсөн яваа угсаа нэгтнүүдээ нутагтаа буцаан татаж , өөрийн нутагт байгаа &qu

Нулимстай хуурай өлсгөлөн

Image
Уйлангаа өлсөв Нулимс бол  хоёр янз байнаа. Баярлахаараа зарим хүмүүс уйлдаг. Их сэтгэлийн хөдлөлтэй хүмүүсийн нулимсны булчирхай ажиллаж байгаа нь тэр. Харин зарим хүмүүс гашуудахаараа уйлдаг. Гомдохоороо уйлах нь ч бий.  Ингээд бодоход баяр гуниг хоёр дээр л усан нүдэлдэг юм байна. Харин зүв зүгээр байж байгаад уйлаад унавал хэвийн биш болж таарах нь. Саяхан МАХН-ын дарга, ялтан Энхбаярыг суллах, сулладаггүй юмаа гэхэд эмнэлэгт хэвтүүлж эмчлэхийг шаардаж 11 эх өлсгөлөн зарлаваа. Эхлээд нойтон (ус ууж болно) өлсгөлөн зарласан, дараа нь түүнийгээ "хуурай" (ус ч уухгүй) болгосон. Өлсгөлөн зарлах ч бас л хүнд хэлбэрийн тэмцлийн арга шүү дээ.  Бараг амь насаараа дэнчин тавьж байна гэсэн үг. Ингээд 11 эмэгтэй  тахин шүтэж, биширч явдаг хүнийхээ төлөө  эрүүл мэндээ золиосолжээ.  Тэд нарын өлсөөд үхдэг гэж юу байхав, үхүүлдэг гэж ч юу байхав.  Харсаар байтал үхүүлнэ гэж байхгүй шүү дээ. Гэхдээ тэд нар тэгж хүндрэх хэмжээнд хүртлээ явна гэж угаасаа зориогүй, тэгж ч цаанаас н

Нэг эцгийн хоёр хүүхэд мөн үү?

Image
МАН-ын дарга Энхтүвшин Төр засаг нэр хүндгүй болох, төрийн түшээд, албан хаагч нар нь хулгайч нэр зүүхэд одоогийн МАН -ын (хуучин МАХН гэсэн нэртэй байсан) оруулсан хувь нэмэр маш их. 90 оноос хойш тэд нарын хийсэн ажил ерөөсөө л энэ.  90 оноос өмнөх нь бол тэр цаг үедээ зөв бөгөөд түүндээ таарсан хийсэн  ажилтай ганц нам манлайлж байлаа. Тэр намтай одоо тооцоо байхгүй. Харин тэр намын залгамж халаа гэж өөрсдийгөө дөвийлгөх одоогийн МАН бол коммунист МАХН-ын (Хуучин Ху намын)  "төрсөн хүүхэд" нь биш харин өргөмөл юм уу, эсвэл өөр эцгийн хүүхэд байх. Гэвч Хуучин Ху намыг өнөөгийн МАН хойт эцгээ гэж хэлэх нь битгий хэл харин ч үе залгамжлагч нь гэж зарлах дуртай. Тун саявтархан Хуучин Ху эцгийн нэртэй адилхан нэртэй шинэ хүүхэд гарч ирж баахан шуугисан даа. Тэд бас л Хуучин Ху-г төрсөн эцгээ гэнэ. Хуучин Ху-гийн нууц амрагаас гарсан бололтой. Ингээд биднийгээ 70 жил манлайлсан эцэг нам МАХН маань төрсөн төрөөгүй нь мэдэгдэхгүй 2 ч хүүхэдтэй болсон юм. Энэ хоёр хүүхдэд