Сайн мэдээ

МАН (МАХН)-ын манлайлал дор явсан Монголчууд сүүлийн 20  жил маш их ядарлаа. Коммунист Монголд хэдийгээр бултаараа өлмөн байсан ч ингэж гудамжинд гарч байсангүй. Бид 90 оноос өмнө улсаа  сайхан авч явсан гэх байх л даа, одоогийн МАН-ынхан. Тэгвэл уучлаарай, та нар биш шүү гэж хэлье. Залгамж халаа энэ тэр гэж донгосцгоодог л юм. Хуучны коммунист МА(Х)Н ба одоогийн МАН хоёр бол тэнгэр газар шиг ялгаатай. Сураагүй юм биш  болохоор одоогийн МАН хуучны сайн зүйлсийг өмчлөх дуртай мөртөө муу зүйлийг нь  биедээ халдаахгүй санаатай.

"Баригдсан" орон гэргүй иргэд
МАН-ын амалсан "ядуурлаас гаргах" төлөвлөгөө бүтээгүйн балгаар  гудамжинд гарсан тодорхой бус тооны  тэнэмэл, орон гэргүй хүмүүсээс 400 гаруй  иргэдийг олж цуглуулж байгаад хүн ёсоор бие хааг нь үзэж оношлоод, нийгмийнхээ гишүүн нь болж бусадтайгаа адил муу сайн ч орох оронтой, ажил төрөлтэй болгох зорилгоор хотын захиргаанаас санаачлаад том ажил зохион байгуулсан тухай сайн мэдээ дуулж хэчнээн их баярлав!  Хотын мээрд талархая!
МАН-ынхан тарьсан балгаа арилгахгүй суусаар байгаад байраа тавьж өгөөд зайлах шив.  Одоо АН энэ мэт  муу муухай бүхэнтэй үзэж тарах болж байна даа. 

Орон гэргүй иргэд эмчилгээ, үзлэгт хамрагдлаа
Дээрх  иргэдээс гадна мөн олон тооны "гудамжны" хүүхдүүд байгаа  гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Төр засгаас мөн тэдгээр хүүхдүүдийг тэр зовлонгоос ангижруулж, бусдаасаа дутахгүй жаргал баяр эдэлж ирээдүйдээ улсдаа тустай сайн иргэд болгож авах талаар нэлээн дорвитой  ажил зохиох биз ээ. Соёлтой улсад "гудамжны" гэгдэх хүүхэд байх ёсгүй юм. Ямар ч хатуу хахир капиталист улс насанд хүрээгүй хүүхдийг гудамжинд гаргахыг тэвчдэггүй. АНУ болон зарим хөгжилтэй гэгдэх улсуудад тэнэмэл, орон гэргүй хүмүүс байдаг боловч тийм ганц ч хүүхэд байдаггүй. Тэгэхээр хүүхэд хэмээх ирээдүйн иргэддээ онцгой анхаарал тавьдаг аж. Цөөн хүнтэй манайх шиг улсад том жижиг гэлтгүй иргэдээ халамжилж байх нь зөв өө. Манайд 1000 хүүхэд тутмын нэг нь орон гэргүй, гудамжинд амьдардаг гэнэ. Арай хэцүүдэж байгаа юм биш үү?

Эдгээр иргэд маань ажил хийж хүн шиг амьдрах эрмэлзэл ихтэй байна
Капитализм хэмээх хэцүү давааг давж чадахгүй сөхөрч байгаа иргэд маань өөрсдийгөө  арайхийж аргацааж байгаа энэ үед "жагсаалаас" гарсан энэ хэдэн том жижиг хүмүүсээ  өөд нь татаад "хүн хийгээд" авах юмсан.  Энэ цаг мөчийг хүлээж чадалгүй хэчнээн нь бурхны оронд явсаныг мэдэхгүй. Зэрлэг капиталист АНУ-д  хүртэл буяны байгууллагууд нь гудамжны ядуусаа хооллодог, эмчилдэг юм шүү. Манайд төр засаг нь буяны ажил хийхээс өөр арга алга даа.
Юутай ч сайн үйлсийн эхлэл тавигдаж байгаа нь баярлууштай. Ажил хийвэл дуустал нь гэгчээр үр дүнтэй, дуустал нь хийгээрэй гэж хүсье.  

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө