Posts

Showing posts from May, 2011

Коммунистуудын залгамж үе

Зарим юмыг өөрийн нүдээр харж чихээр сонсож байж үнэмшихээс аргагүй байх нь бий. Монгол улсад улаан коммунистуудын үндэс устаж алга болоогүй, харин ч бүр соёолж дэлбээлж эхэлж байгаа юм байна гэвэл өөрөө үзээгүй дуулаагүй болохоор худлаа дэгсдүүлж байна гэх байлаа. Тэгсэн чинь яалт ч үгүй өөрийн хоёр цэхрээрээ хараад, дэлдэнгээрээ сонссон болохоор үнэхээр тийм байнаа гэдгийг хэлье. 5 сарын 20-ны өдөр үдээс өмнө Монгол ТВ-ээр гарсан ``The Debate`` буюу Мэтгэлцээн гэдэг нэвтрүүлгээр 2 охин ``Монгол Коммунизмд буцаж очих ёстой`` гэж мэтгэлцэхийг харлаа. Энэ 2 охин нэг баг болоод, өрсөлдөгч баг болох 2 хүүтэй ``Монгол улс Коммунизмд буцаж очих хэрэгтэй юу`` гэдэг сэдвээр ном хаялцаж байгаа нь энэ юм байна. Нөгөө 2 хүү болохоор одоогийн сонгосон тогтолцоог зөв гээд байгаа юмаа даа янз нь. Тэгээд л өөр өөрсдийнхөө үзэл бодлоо хамгаалж гол гол хүчин зүйлийг нь тоочоод давуу талыг нь тайлбарлаад жаахан мэтгэлцэх маягтай болж байх юм. Гэхдээ энэ нэвтрүүлэг ганцхан англи хэл дээр

Хамелеонуудын тар нь танигдлаа

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Зоригтыг огцруулахгүй гэж Ардчилсан Намын УИХ дахь бүлгийн 12 гишүүн хамгаалжээ. Энэ 12 гишүүний нэрсийг энд тэмдэглэж үлдээлээ. Хожим хойно та бүхэн саналаа өгөхдөө эдгээр нэрсийг сайн санаж байгаарай. Энэ 12 гишүүн бол албан тушаалын хэнээтэй, Монголын эрх ашгийг хамгийн доор тавьдаг улсууд гэж ойлгогдлоо. 1. Н. Алтанхуяг (АН-ын дарга, Хамтарсан засгийн газрын тэргүүн шадар сайд) 2. С. Ламбаа (Эрүүл мэндийн сайд) 3. С. Баярцогт (Сангийн сайд) 4. Л. Гансүх (Байгаль орчны сайд) 5. Л.Болд (Батлан хамгаалахын сайд) 6. Ч. Сайханбилэг (УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн) 7. Ц. Баярсайхан (УИХ-ын гишүүн) 8. Д. Батбаяр (УИХ-ын гишүүн, сумоч) 9. П. Алтангэрэл (УИХ-ын гишүүн) 10. Д.Зоригт (УИХ-ын гишүүн) 11. Я. Батсуурь (УИХ-ын гишүүн) 12. Г. Батхүү (УИХ-ын дэд дарга) Хамтарсан засгийн газарт сайдын суудлаар энгэрээ мялаасан АН-ын бүх сайдууд огцруулахаас татгалзжээ. Дээр

МОНГОЛД ЦӨМИЙН ХАЯГДАЛ БУЛАХАД БЭЛЭН БОЛЖЭЭ

Image
Амарлин хэмээх нөхрийн бичсэн Монголд цөмийн хаягдал булахад бэлэн болжээ.Засгийн газар биднийг мэхэлж байна гэсэн өгүүллийг тэр чигээр нь хуулаад тавьчихлаа. Миний хувьд энэ бол Монголын иргэн бүрд хамаатай асуудал учраас хүн бүр унших ёстой гэж бодсон болохоор блогтоо орууллаа. Хувийн зүгээс нэмж хачирлаад байх зүйл алга. Харин Амирланд ийм чухал асуудлыг баримттай, хөрөгтэй нь дэлгэж тавьсан явдалд талархал илэрхийлээд уншигчиддаа хандаж хоёр үг хэлчихье: Би өмнө нь ч бичиж байсан. Одоо энэ 2012 оны сонгуулиар төр засгийн эрх барьж байгаа МАНАН-д дахиж саналаа өгч итгэл үзүүлж болохгүй нээ гэж. Одоо бас давтаад хэлье. Ерөөсөө энэ хоёр хүчин (МАН ба АН) чинь Монголын улс төрд монополио тогтоочихоод өөрсдийнхөө эрх ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд юу ч хийхээс буцахгүй болжээ. Өөрсдийн сонирхол гэдэг нь мөнгөжиж авах гэсэн сувдаг шунал юм. Оюутолгойн гэрээг л гадаадын компанид 30 жилээр ашиглахаар хийчихсэнийг юу гэхэв? 30 жил Монголын тал 34%-ийг эзэмшээд явах нь байна

МАНАН-д дахиж төөрмөөргүй байна

МАНАН-гийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа тухай Өдрийн сонинд мэдээлжээ. Мэдээллийг Иргэний Зориг-Ногоон Намын Хэрэг Эрхлэх Газрын дарга Ганбат нийтлүүлжээ. Эндээс харвал эвслийн Засгийн газрын амлалтын биелэлт МАН-ын Лүндээжанцан даргын хэлсэн шиг 61%-ийн биелэлттэй гэдэгт итгэхэд бэрх байна. Лүндээ дарга бодвол элдэв бусын аахар шаахар амлалтуудаа биелсэн гэж тооцоод ийм өндөр хувьтай гаргаа бизээ. Мөрийн хөтөлбөрт орсон маш чухал бөгөөд улс орны хөгжил, хүн амын амьдралд шийдвэрлэх нөлөөтэй зорилтуудаа бол одоогийн байдлаар биелүүлээгүй нь харагдаж байна. Одоо эдгээрийг үлдсэн 1 жилийн хугацаанд биелүүлнэ гэж юу байхав. Ганц нэгийг нь эхлүүлж магадгүй. Тэгээд л 61%-иа ярьсаар л сонгуульд яваад орчихно доо, нөхдүүд. Сонгуулийнхаа кампанит ажлыг МАН дотоод гадаадад өрнүүлж эхэлж байна. Саяхан Өмнөд Солонгост МАН-ын Ерөнхий н/б дарга Хүрэлсүх тэргүүтнүүд очиж тэнд байгаа Монголчуудтай уулзалт зохиож, явсан нохой яс зуудгийн үлгэрээр хэдэн гишүүн намдаа

Зоригт сайд, Гансүх сайд, Баярцогт сайд нар урвагч уу?

Ганцхан асуулт асууя: Оюутолгойн ордыг эзэмшиж ашиглах Фрийдландын компанитай Монголын засгийн газрыг төлөөлж хэлэлцээр хийсэн Сангийн сайд Баярцогт, Эрчим хүч, эрдэс баялгын сайд Зоригт, Байгал орчны сайд Гансүх нар Монгол Улсын эрх ашгаас уравсан уу? Тэд нар Монгол Улсыг төлөөлж хэлэлцээр хийсэн биз дээ? Тэгвэл яагаад Монголчуудад хохиролтой заалт бүхий хэлэлцээр байгуулдаг байнаа? Ямар заалт гээч? Улсын Их Хурлаас Монгол Улсад хохиролтой энэ заалтыг өөрчлөх үүрэг Засгийн газрыг төлөөлсөн дээрх хүмүүст өгсөн боловч одоо болтол биелүүлээгүй байна. Оюутолгойн гэрээнд байгаа энэ заалт нь 30 жилийн дараа Оюутолгой компаны хувьцаанд Монголын талын эзэмших хувийг 50% хүргэнэ гэсэн томъёололтой. 30 жилийн дараа шүү! Энэ заалтанд байгаа хугацааг богиносго гэдэг үүрэг өгсөн хэрэг. Одоогийн зэсийн ханшаар бодоход Оюутолгой 5 хүрэхгүй жилийн дотор оруулсан мөнгөө буцаагаад олоод авах боломжтой, хэрэв зэсийн үнэ өсөөд (өсөх магадлал тун их) тонн нь 9000 доллар хүрэхэд хөрөнг

Бухимдсан хүний үг

Энд тэндээс элдэв бусын юмс сонсогдоод зүгээр суулгахгүй хатгаад байх юм. Гол мөрөнгөө хамгаалж бас ч үгүй урсац нь тасраад байсан Онги голоо сэргээж чадсан гавьяатай Мөнхбаяр хэмээгчийн тэргүүлсэн гол нууруудын хөдөлгөөнийхөн бусад дэмжигчтэй хамтран Сүхбаатарын талбайд морьтой ирцгээж гэр барин тухалжээ. Ард түмний саналыг авч, хэдэн зүйлийн шаардлага төр засагтаа хүргүүлэн, цагаан ордныг гороолж байна. Гайхаад цочирдоод байх юм алга. Харин ч дэмжмээр. Манайхан гэж байгал дэлхийгээ хайрлахаа мэдэхээ больчихсон юм уу, эсвэл гол ус нуур, онгон байгаль хэрэггүй, зөвхөн цементэн байшин, хиймэл зүлэгийг илүү үздэг болчихсон юм уу бүү мэд, ямартай ч ард түмэн, Улаанбаатарчууд ялангуяа, тэд нарыг олигтой дэмжиж өгөхгүй л байна. Эсрэгээр зарим нь Сүхбаатарын талбайг морины баасаар бохирдууллаа, заваан балиар гэж ирээд ам хамраа дарж усан тэнэгтэж, ямар гаралтай хэн бэ гэдгээ мартчихсан донгосож байх юм. Зарим байгалиа хамгаалах зөвлөл ч гэх шиг худлаа нэрнээс цаашгүй ТББ саяхан зурагта