Posts

Showing posts from September, 2014

Хятадын демографик

Image
хятад хүү Хүн амын хэт өсөлтийг хазаарлах, ядуурлыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлсэн "Нэг хүүхдийн" бодлого анх бодсончлон сайн үр дүн авчирсан  гэхээсээ илүү ноцтой муу үр дагавартай болж байгаа тухай бичиж байна. Хятадын сүүлийн үеийн түүхэнд гарч байсан томоохон бодлогын алдаануудаас (1959-1961 оны өлсгөлөн , 1966-1976 оны Соёлын хувьсгал ) илүү сөрөг нөлөөтэй гэгдэж байгаа энэ "Нэг өрх-нэг хүүхэд" бодлогын үр дүн юу болов оо гэдгийг сонирхоё. 1959-1961 оны их өлсгөлөнгийн үеэр зарим судлаачдын тооцоолсоноор 20-43 сая хүн амь үрэгдсэн бөгөөд ган гачиг, засгийн буруу бодлогын уршгаар ургац алдаж ийм гамшиг тохиолджээ. Соёлын хувьсгалын үеэр 1.5 сая хүн амиа алдаж, олон саяараа хэлмэгдэж байсан байх юм. Тэгвэл "нэг хүүхдийн" бодлогын үр дагавар тэдгээрийн хажууд харьцуулшгүй их гэнэ. Энэ бодлогын уршгаар хятадын хүн амын өсөлт 15 жилийн дараа тэглэх юм байна. 40-өөд жилийн турш засаг төрийн даалгавраар  хэрэгжүүлсэн энэхүү "гэр бүл

Хоёр хөршийн байдал алаг цоохор

Image
Орос, Хятад хоёр улсын төрийн тэргүүнүүд Монгол Улсад ээлж дараалан айлчилж,  эдгээр 3 хөрш улсууд  харилцаагаа эрчимтэй гүнзгийрүүлэх нь хэн хэндээ ашигтай хэмээн ойлголцов бололтой.  Хоёр хөршийн маань томчууд тэгж үзэж, хүлээн зөвшөөрч байгаа болохоор энэ зарчмаар хамтарцгаах байх. Хятадууд даргынхаа айлчлалын өмнө Интернетээр "алдагдсан нутагаа" хятад савхны дохиогоор хөгжүүлж бөөцийлөх болно хэмээсэн утгатай бичлэг тарааж баахан сагсуурсан хэдий ч  өөрсдийнх нь хэлдгээр "ард түмэн бол юу ч бичиж болох цагаан цаас" учраас үүнийг үл тоон цааш явсугай гэж. "Цагаан цаас" учраас  толгойгоо нэг хүнд мэдүүлсэн  хоёр хөршийн борчууд даргынхаа  хий гэснийг нь хийгээд л явах болно. Хэдийгээр хойд хөрш маань олон намтай гэх боловч одоогоор нэг "царь" -ийн нударга дор атгуулсан байгаа. Урд хөрш маань мэдээж бас нэг намын, нэг даргын жолоодлогоор явж байгаа. Оросын Ерөнхийлөгч Путин Сүүлийн  үед хоёр хөршийн маань байдал тийм сайнгүй байна. Орос

Гадаад ажилчдыг яаж шүүрдэх вэ?

Image
Байсхийгээд л  гадаадын "харласан" иргэдийг албадан гаргасан тухай мэдээлэл гарах юм. Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхэлсэн газар болон бусад  холбогдох байгууллагууд ажлаа сайн хийж байгаа гэж нэг талаар магтууштай боловч нөгөө талаар тэдгээр "харласан" олон зуун иргэдийн араас хөөцөлдөж   бөөн ажил төвөг болж байгаа учир шалтгааныг бодож үзүүштэй мэт.  Мэдээж тэдгээр "харласан баагиийнуудын"   дийлэнх олонхи нь хятадууд байгаа. Тэдний ихэнх нь барилгын ба уул уурхайн салбарт ажиллахаар орж ирсэн хүмүүс. Гадаадын иргэдээс гэмт хэрэг , үймээн самуун дэгдээж байгаа нь мөн хятадууд. Барилгын хятад ажилчид Монгол ажилчныг зодож гэнээ, Монгол цагдаад халдаж машин тэргийг нь эвджээ гэх мэтийн мэдээлэл сүүлдээ бүр улиг болох нь. Монгол хүнийг зодож гэмтээчихээд ямар ч ял эдлэхгүй зүгээр л хөөгдөөд гардаг болж, энэ хятадууд. Энэ шударга явдал мөн үү? Манайхны арчаагүйнх. Яагаад хятадууд ийм дээрэнгүй бөгөөд аймшиггүй ингэж аяглана вэ? Хариулт энгий