Posts

Showing posts from May, 2017

Хятадыг бараадах нь халгаатай

Image
М.Энхболд (МАН-ын дарга,зүүн талд) Хятадын даргатай уулзав Гуо Ан  буюу Улсын  Аюулгүй байдлын Яам нь Хятадын дотоод гадаад дахь нууц ажиллагаа, тагнах тандах үйл ажиллагаа явуулах гол зорилготой бүтэц юм. Хуучин ЗХУ-ын КГБ  гэсэн үг юм даа. Хятадын иргэд бараг нэрийг нь сонсоод л чичирдэг ийм л аймшигтай байгууллага аж. Гадаадын их сургуулиуд, корпорацууд, иргэний байгууллагууд, тэр ч байтугай тухайн улсын засгийн газарт нэвтэрч чаддаг гэнэ. АНУ-ын нийслэл дэх Хятадын элчин сайдын газрыг Гуо Ан-ы түшиц бааз гэж АНУ-д суугаа Хятад иргэд ярьдаг аж. Мэдээж энэ байгууллага дотооддоо (Хятадад) элдэв эсэргүү үзэлтнүүдийг мөшгиж илрүүлэх, цуглаан эсэргүүцлийг дарах, тэрс үзэлтнүүдийг дарамтлах, хавчих, оюунлаг сэхээтэн хэсгийг тандах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Төрөөс ч энэ байгууллагын үйл ажиллагаа явуулахад зориулж харамгүй хөрөнгө гаргаж өгдөг аж. Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгч Чен Гуан Чен гэгчийг тагнаж мөшгихөд 10.5 сая ам.доллар зарцуулсан байх жишээтэй. АНУ-д дүрвэж г

Манай нохой

Image
Х.Баттулга Энэ жилийн халуун сэдэв: Ерөнхийлөгчийн сонгууль .  Намуудаас нэр дэвшигчид  эцсийн байдлаар тодорлоо.  МАХН-ын дарга Н.Энхбаяр өрсөлдөх эрхгүй хоцорч орондоо С.Ганбаатарын нэрийг дэвшүүлжээ. Фенг-шү хочит С.Ганбаатарыг танихгүй хүн Монголд ховор биз ээ. За ингээд бид чинь энэ гурваас (Х.Баттулга, М.Энхболд, С.Ганбаатар) аль нэгийг нь сонгох нь байна шүү дээ. Өөр сонголт байхгүй. Алдарт дуучин-түшээ С.Жавхлангийн хэлсэнээр "Гурван өмхийрсөн толгойноос"  нэгийг нь сонгох болох нь. Энэ учиртай 3 толгойг ярихаас өмнө бидэнд яагаад үүнээс олон сонголт байхгүй байдаг юм бэ гэж асууя. Сонголтыг зөвхөн энэ гурван хүнээр буюу УИХ-д суудалтай 3 намаар хязгаарлаж байгаа нь Монголчуудын сонгох сонгогдох эрхэнд халдаад байгаа юм биш үү? Яагаад биеэ бэлдсэн, шаардлага хангасан иргэн хүн нэрээ дэвшүүлж болдоггүй юм?  Монгол улсад  ард түмэндээ нэр хүндтэй, амьдралын мэдлэг туршлага ихтэй хүн зөндөө бий. Хүн хэрээ мэддэг.  Тийм ч учраас сэтгэл зүйн хувьд эрүүл л бол хүн

Ерөнхийлөгчийн шалгуур

Image
М.Энхболд (МАН) ба Х.Баттулга (АН) Ерөнхийлөгч болох хүнд тавих хамгийн чухал шаардлага, шалгуур  юу вэ?  Уншигч Танд сонголт хийхэд амар хөнгөн болгохын тулд тавигдаж болох ямар шалгуурууд  байж болох вэ гэдгийг авч үзье: 1 . Боловсрол 2 . Бэл бэнчин 3 . Ажлын туршлага 4 . Эх оронч байдал 5. Мэргэжил 6 . Амьдралын түүх намтар 7 .  Гэр бүлийн байдал 8 . Нэр хүнд Мэдээж хуулинд заагдсан шаардлагуудаас (эх орондоо амьдарсан хугацаа, ял эдэлсэн эсэх, нас  г.м) гадна дээр бичсэн  шалгууруудыг бас харгалзаж үзэх хэрэгтэй байх. Сонгуульд өрсөлдөх эрх авч бүртгүүлэхийн тулд мэдээж хуулинд заагдсан шаардлагуудыг хангах ёстой. Бүртгүүлээд нэр дэвшигчийн үнэмлэхээ авсаны  дараа  сонгогчид бид  дээр дурдсан шалгууруудыг хэрхэн хангасан эсэхээс хамааруулж хэн гэдэг нэр дэвшигчийн төлөө саналаа өгөхөө шийднэ. Сонгогч Та сонголтоо хийхдээ ямар шалгуурыг гол болгож авах вэ гэдэг нь чухал. Мэдээж ганцхан шалгуур ч биш, хэд хэдэн шалгуурыг хэрэглэж болно. Ингээд сонголт хийх аргачлал