Posts

Showing posts from December, 2018

UNICEF ба хүүхдийн мөнгө

Image
Messi UNICEF гэж нэг байгууллага байдаг. U nited N ations I nternational C hildren's E mergency F und гэдэг нэрийн товчлол бөгөөд монголоор орчуулбал НҮБ-ын Олон улсын хүүхдэд туслах сан гэсэн утгатай. Анх 1946 онд НҮБ   ба Людвик Ражчман хэмээх польш гаралтай бактериологч, эмч хүний санаачлагаар байгуулагдаж байжээ. Зорилго нь дэлхийн 2-р дайны хөлд нэрвэгдсэн улсуудын хүүхдүүдэд туслах явдал байсан бөгөөд хожим нь хамрах цар хүрээ нь өргөсөж тэлсэн байна. Ражчман тус сангийн анхны тэргүүнээр ажиллаж байсан. Төв байр нь АНУ-ын Нью-Иорк хотод байрладаг. Санхүүжилт нь хандивлагч орнуудын болон хувь хүмүүс, байгууллагын хандиваас бүрддэг. Спортын байгууллагууд ч хандив өгдөг болсон. Испанийн алдарт хөлбөмбөгийн клуб Барселона тус байгууллагатай 5 жилийн гэрээ хийж 2006 оноос эхлэн жил бүр 1.5 сая Евро хандивласан ба  2016 онд дахин ийм гэрээ 4 жилийн хугацаатай шинээр байгуулж жил бүр 1.58 сая Евро хандивлаж байна. (Зураг дээр Барселона багийн шилдэг довтлогч Месси тус б

Мөнх-Эрдэнийн хувилбар

Image
Л.Мөнх-Эрдэнэ Эрдэмтэн судлаач Л.Мөнх-Эрдэнэ   De facto нэвтрүүлэгт ярилцлага өгчээ. Гол сэдэв нь засаглалын тухай юм байна. Ерөнхийлөгчийн засаглалыг Монголд тохирох хэлбэр гэж үздэг хүн. 1992 онд бичсэн Үндсэн Хуулиар бид Парламентын засаглал гээчийг сонгоод даруй 28 жил өнгөрчээ. Үр дүн нь Монголын өнөөгийн дүр төрх. Гурван хүний нэг нь ядуу болжээ. Өөрөөр яаж илэрхийлэх билээ? Энэ удаа Мөнх-Эрдэнийн хувилбарыг авч сийрүүллээ. Уншигчид тунгааж санаа оноогоо үлдээнэ биз ээ. Мэдээж Ерөнхийлөгчийн засаглал тогтоохын тулд Үндсэн Хуулиа шинээр бичих хэрэгтэй болно. Засаглалтай холбоотой хэсгүүд нь өөрчлөгдөнө гэсэн үг. Мөнх-Эрдэнийн хэлсэнээр хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалуудыг (эрх мэдлүүдийг) САЛГАХ шаардлагатай юм. Одоо хэрэгжиж байгаа Парламентын гэх засаглалд дээрх эрх мэдлүүд буюу бүтцүүд нь тусдаа байгаа юм шиг боловч хоорондоо нийлсэн, холилдсон, харилцан хамааралтай  байгаа юм. Эрдэмтний хэлсэн гол санаанууд: - Ерөнхийлөгчөд гүйцэтгэх эрх мэдлийг өгөх хэрэг

Баатар хүн бурж болохгүй

Image
Э.Бат-Үүл (Нийслэлийн ИТХ-ын гишүүн) Улсын баатар Э.Бат-Үүлийн    "Ам нээвэл..."  нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг үзлээ. Мэдээж баатар маань зөв зүйтэй зөндөө л юм ярьж байна. Гэхдээ түүний хэлсэн нэг зүйлийн тухай энд хөндөнө. Тэрээр дээрх ярилцлага дээр хэлэхдээ,   Парламентын засаглалтай байсан тулдаа л ЖДҮ, 60 тэрбумын хэрэг илэрлээ гэж байна. Мань эр бол Парламентын засаглалыг цээжээрээ хамгаалагч гэдгийг мэднэ л дээ. ЖДҮ-ийг хөгжүүлэх сан бол Засгийн газрын тусгай сан. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой маш бага хүүтэй зээл олгодог  Засгийн газрын сан гэж байгаа биз? Энэ сангийн сайт руу  Энд дарж  орж үзээрэй. Бат-Үүлийн хэлсэнээр бол хэрвээ Ерөнхийлөгчийн засаглалтай байсан бол ЖДҮ мэтийн хэрэг хав дарагдах байсан юм байх. Тэгвэл Парламентын засаглалтай байсны ачаар бие биенийхээ хэргийг ил болгоод хаячихсан бололтой. Ухаандаа УИХ-ын гишүүд ба Засгийн газрын гишүүд бие биенийгээ барьж өгчээ. Хүн үнэмших үү?  Өөрсдөө илчлээгүй бол хө

Хожимдсон ухаарал хэрэггүй

Image
Хоёр засаглалынхаа хэлбэрийг товч харьцуулбал: Парламентын засаглал 1. УИХ буюу Парламент (хууль тогтоох байгууллага) бүх ард түмний сонгуулиар бүрдэнэ. 2. УИХ хуралдаж Засгийн газрыг (гүйцэтгэх засаг) Ерөнхий сайдын хамт томилно. 3. Ерөнхийлөгч бол эрх мэдэл хязгаарлагдмал, бэлэг тэмдгийн чанартай байна. УИХ хэмжээлшгүй эрх мэдэлтэй байж, гүйцэтгэх засгийн ажилд биетээр (УИХ-ын гишүүд давхар дээл өмсөж, сайд болж болно) болон бусад хэлбэрээр шууд оролцоно. Ерөнхий сайд ба Засгийн газрыг тааллаараа огцруулж чадна. УИХ-д олонхи, цөөнх болсон намууд "бүгдээрээ хэлэлцвэл буруугүй" зарчмаар асуудлыг хэлэлцэх биш, хэрэлдэж шийднэ. Ихэвчлэн олонхи болсон намын тал дийлдэг жамтай. Өвчин нь хөдөлбөл олонхи болсон намынхан ч хоорондоо төлхөлцөж ээлжилж хоолонд орох гэж алалцдаг. Үр дүнд нь Засгийн газар тогтворгүй байх (огцрох) бөгөөд сонгуульт хугацаагаа гүйцээхгүй байх тохиолдол олонтаа. Улс орны амьдрал ахуйн асуудлыг хариуцах эзэн олддоггүй.  Ерөнхий сайдаар толгойлуул

Сонголтоо хийх цаг болжээ

Image
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Манай топор хочир Ерөнхий сайд маань их цэвэрлэгээ удахгүй эхлэнэ гэж хэлсэн дээ. Ирэх долоо хоногоос бужигнуулах юм болов уу даа. Ерөнхий сайдын маань хуулийн зөвлөх , туслагч нар нь элдэв хэл аманд орж, нэр баастсан Засгийн газрын гишүүдийг хуулийн дагуу яаж зайлуулах тухай хэлж өгсөн гэж найдая. Хуулийн дагуу гэдэг нь хууль зөрчсөн шалтгаанаар гэсэн үг биз? Тэгвэл тэр ЖДҮ-ийн сангаас зээл авсан гээд байгаа төр засгийн албан тушаалтнууд ямар хууль зөрчсөн юм бэ гэдгийг харъя. Бид бүгд л энэ тухай мэдэж байх ёстой. Сэмүүн бичээч "Хулгайчдаас салах хуулийн боломж байна" гэсэн нийтлэлдээ энэ тухай хөндсөн байна. Хуульч О.Алтангэрэл хуулийн тодорхой заалтыг зөрчсөн гэдэг үндэслэлээр нэр бүхий УИХ-ын гишүүдийн эсрэг Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргажээ. Ингээд тэр зөрчсөн гээд байгаа хуулийн заалтуудыг нь сонирхож үзье. 2012 онд  НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ  гэдэ

Гарц

Image
Аливаа зүйл сайн муу хоёр талтай. Цөөхөн хүн амтай улсын сайн тал нь юу вэ? Цөөхүүлээ учраас хүнснээс эхлээд л бусад хэрэглээ нь бага. Тэжээхэд амар гэсэн үг. Муу тал нь юу байх вэ? Хүн хүч дутмаг учраас бяд муутай. Ажиллах хүч хангалтгүй. Гэвч харамсалтай нь бид сайн талаа ашиглаж чадахгүй байна. Муу талаа бол яаж ийгээд нөхөж болно. Гаднаас ажиллах хүч авч ашигладаг ч юм уу, жишээ нь. Хөрсөн дороо эрдэнээр арвин, хөрсөн дээрээ малаар дүүрэн, багтаж шингэхгүйн зовлон үгүй уужим газар нутагтай бидний улс сайн талаа ашиглаад, муу талаа нөхөөд хөгжвөл хөгжих  бүрэн боломжтой. Таатай нөхцөл, өгөгдөл нь байсаар атал яагаад ингэж гуйланч царайлна вэ? Нэг намын дарангуйлал дор өнгөрүүлсэн коммунист замналын 70 жилээ байг гэхэд олон намын системтэй ардчилал, зах зээлийн нийгмийг байгуулаад 30 шахам жил өнгөрчихөөд байхад хөгжингүй орон болж чадаагүйн учир юунд байна? Кимчигээс өөр юмгүй байсан Өмнөд Солонгос гэдэг улс 30 жилийн дотор үсрэнгүй хөгжиж дэлхийн том эдийн засагтай улс болж