Posts

Showing posts from April, 2019

Хачин юм бэ, юу вэ, юу вэ?

Image
Сүүлийн үед  интернэтээр од болж байгаа хамтлагийн нэгэн дуутай холбогдуулан   хэдэн үг хэлье гэж бодлоо. Энэ бол Юу вэ гэдэг нэртэй дуу. Уг дууны үгийг англиар орчуулсаныг уншаад миний хувьд сэтгэл ханамж 100% хүрсэнгүй. Хоёр жижигхэн ч гэсэн буруу ойлголт өгч мэдэхээр алдаа олсоныг эхлээд  өгүүлье. 1. Эцэг өвгөд Монгол гээд цээжээ дэлдэн худлаа орилох нь юу вэ? гэдэг мөрийн англи орчуулга нь Taking our great Mongol ancestor's names in vain, how strange? гэж байна. Take in vain хэмээх хэлц нь буруу ашиглах, хэн нэгний (жишээ нь бурхны) нэрийг хүндэтгэлгүй хэрэглэх гэсэн утгатай аж. Тийм болохоор энэ хэлцийг хэрэглэсэн нь буруу ойлголт өгөхөөр болжээ. Учир нь бид өнөөдөр эцэг өвгөдөөрөө бахархаж, цээжээ дэлдэж байгаа нь өвөг дээдэсдээ хүндэтгэлгүй хандаж байгаа хэрэг биш, тэдний нэрийг буруу зорилгоор ашиглаж байгаа явдал бүр ч биш. Харин худлаа аман дээрээ бахархаад ачир дээрээ юу ч хийхгүй доройтож байгаа асуудал бол тусдаа өөр сэдэв. (take in vain = misuse, use without pr

Ард нийтийн санал асуулга явуулая

Image
4 сарын 8-ны байдлаар Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил дараах 6 багц (нийт 19 зүйлд) асуудлын хүрээнд хийгдэж байгаа тухай Үндсэн Хуулийн шинэчлэл хэлэлцүүлгийн эхэнд Ажлын хэсгийн дарга Лүндээжанцан хэллээ: 1. УИХ-ын  хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт 2. Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт 3. Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт 4. Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт 5. Намын чиг үүрэг, санхүүжилт, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлохтой холбоотой нэмэлт 6. Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнд тавих шаардлагыг дээшлүүлэх, хараат бус хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт (Бичлэгийг  Facebook дээр тавьсан байна:   https://www.facebook.com/ParliamentTVMon/videos/1445763132244052/?notif_id=1554703595337612&notif_t=live_video_explicit   ) Би ажлын хэсгийн хийсэн гэж байгаа өөрчлөлт, нэ

Миззури план

Image
Саяхан Ерөнхийлөгч Х.Баттулга   Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль,  Авилгын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Прокурорын тухай хуульд нэмэлт  оруулах тухай хууль санаачилж УИХ-аар баталжээ. Мөн тэрээр зарлиг гаргаж Ерөнхий прокурор М.Энх-амгалан , Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг огцрууллаа. Ерөнхий прокурор асан М.Энх-амгалан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.4 , Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 10/09 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Магванноровын Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалаас огцруулсугай. Ганбатын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас огцруулсугай. Улсын Ерөнхий прокурорыг шинээр томилогдох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж байхыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Баяраагийн Амгаланбаатарт даалгасу