Posts

Showing posts from May, 2026

Нүүдэлчин Монголоос суурин Монголд хувирахуй

Image
Өнөөдөр суурин соёлын тухай ярина аа. Нүүдэлчин Монголчууд суурин амьдралд суралцах гэж үйлээ үзэж байна. Олон давхар бетонон шорон гэмээр орон сууцанд жоом мэт шавалдан амьдарч сурч байна.  Морь тэмээнийхээ оронд машин хэмээх төмрөөр хийсэн тээврийн хэрэгсэл жолоодож  сурч байна.  Бид чинь нүүдэлчин соёлтой а рд түмэн. Дэлхийн жишгээр суурин соёлд суралцаж, хот суурин барьж тэндээ бөөнөөрөө бүгэн амьдардаг болж эхэлсэн нь саяхных. Суурин амьдралд суралцах гэж их л хичээж байгаа ард түмэн дээ, даанч сурсан юмыг сураар гэдэг шиг нүүдэлчин зан маан ь хатгаад ерөөсөө болохгүй байх нь олонтаа. Паартай байшинд амьдарч  , паалантай жорлон хэрэглэж  сурах тийм ч амар зүйл биш бололтой. Гэвч бид бага багаар дассаар, сурсаар. Дээд давхарын айлынхан толгой дээр минь бааж шээж байгаа гэж бодохоо ч больсон нь дасаж байгаагийн шинж нь юм уу даа.  Хальс шиг нимгэн хананы цаанаас хөрш айлын эхнэр нөхрийн хэрүүлийг сонсоод ажрахаа ч байж. Гэвч нүүдэлчин зан маань хөдлөөд ...