Posts

Showing posts from June, 2022

Ч.Мөнхбаяр махны машинд хэрчүүллээ

Image
Ч.Мөнхбаяр   Ч.Мөнхбаяр гэж хэн бэ? Иргэний хөдөлгөөний идэвхтэн гэдгээр нь Монголчууд сайн мэдэх байх. Сэтгүүлч мэргэжилтэй, Оросын Уралын Их сургуулийг, мөн МУИС-ийг төгссөн. Ногоон намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөнхбаярын үг үйлдэл болгон нь Монголчуудын эрх ашгийг хамгаалсан агуулгатай байдаг. Монгол бичигээ хамгаалах ч юм уу, Өвөрмонголчуудын хэлмэгдлийн тухай  ч юм уу, Хазаруудад туслах уриалга ч бай бүгд л Монгол угсаатнаа, соёлоо аврах зорилготой. Тэр утгаараа өнөөгийн эрх баригчдын байр суурь, авч байгаа арга хэмжээ, ажлуудын тухайд шүүмжлэлтэй ханддаг нэгэн. Энэ хүн бол үндсэрхэг үзэлтэн юм . Үндсэрхэг үзэлтэй хүн, урвагч хоёрын аль нь уншигч таны найз вэ? Яахав, үндсэрхэг үзэлтэн дотроо бас хэт туйлширсан үзэлтнүүд байдаг л даа. Хэт үндсэрхэг үзэлтэн гэх юм уу. Тэдний төлөөллүүд бол жишээ нь, Германы нацистууд, АНУ-ын цагаан арьст үндсэрхэг үзэлтнүүдийн бүлгүүд юм. Бусдыг үзэн яддаг хэт үндсэрхэг үзэлтнүүд дотроо бас олон салаа бий: Еврейг гадуурхдаг,

Хоноцын сэтгэл ба намын төлөвшил

Image
Нийтлэлийн гарчигийг уншаад "хоноцын сэтгэл", "намын төлөвшил" хоёр ямар хамааралтай юм гэж уншигч асуух байх. Шууд хамааралгүй л дээ, гэхдээ дам хамаарал бий бий. Хоноцын сэтгэл гэдэг үгний утгыг Монгол хүн бүр л мэддэг. Өөриймсөг биш байх гэсэн үг. Намын төлөвшил гэдэг нь юу гэсэн үг юм? Улс төрийн нам жинхэнэ бодлогын нам болно гэсэн үг. Эрх барих боломж олдсон үедээ улс орныхоо эдийн засаг, улс төрийн бодлого, гадаад бодлого ямар байхыг хэрэгжүүлэх бэлэн жортой, төлөвлөгөөтэй   байна гэсэн үг.  Монголд улс төрийн намууд төлөвшөөгүй байна, тиймдээ ч намуудын төлөвшил гэж их ярих аж. Мэдэж яриад байгаа юм уу, эсвэл худлаа сүржигнээд байгаа эсэхийг чөтгөр л мэдэх байх. Нэг хэсэг шинэчлэгдэж байна гэж их ярьсан даа, одоогийн МАН, гэвч шинэчлэгдэж дууссан эсэх нь тодорхойгүй. Харин саяхан Социалдемократ нам боллоо гэж зарласан санагдана. Тийм чиг баримжаатай, бодлоготой болохоор шийдсэн бололтой. Экс-коммунистуудад энэ нь илүү ойр байх л даа. Ер нь Монголын 20 га