Posts

Showing posts from June, 2011

Хэзээ бид зураглаж, ярьж, бичиж сурах вэ?

Манайхан хэзээ нэг аятайхан, зөв ярьж сурна даа. Энгийн ард иргэд маань ч дүүрч гэхэд хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг сэтгүүлч, сурвалжлагч мэтийн мэргэжлийн гэгддэг хүмүүсийн ярьж хэлж байгаа байдал, асууж байгаа асуулт, тайлбарлаж байгаа яриаг нь сонсохоор ой гутаж дургүй хүрмээр байх юм. Юугаа заалгаж сурсан улсууд байдаг юм бүү мэд. Сургасан сургууль, заасан багшаас их хамаардаг байж гэж бодоход өөрийн төрөлхийн хэл ярианы урлаг гэж ядаж юу ч байхгүй шүү. Иймэрхүү дэлгэцэн дээр гарч хүмүүстэй ярилцдаг ажилдаа жаахан төрөлхийн аманцар, бэлэн цэцэн үгтэйг нь шалгаруулж авч баймаар юм. Монголчууд зөв сайхан бүрэн бүтэн өгүүлбэр хэлж ярьж чадахаа больжээ. Ийм байж яаж хуучин бичгээ хэрэглэнэ гэж яриад байгаа юм бол оо? Ээж аав нь хүүхдүүдээ багаас нь олигтой ярьж сургаж чадахгүй (өөрсдөө чадахгүй байгаа юм чинь) ч гэсэн ядаж сургуулийн түвшинд шат шатны боловсрол олгож байгаа газрууд нь энэ тал дээр сайн ажиллавал бас ч засаж болох найдвартай. Энэ тухай манай боловс

Картын бараа ба сувдагууд

Хөөе, картын бараа эргээд моодонд орж байгаа юм байна шд. Сайхан даа. Хуучин цаг бодогдож байх чинь. Талхан дээр алалцдаг байв даа. Манай Талх Чихэр компаныхан одоо юугаа бодоод байгаа юм бэ?! Яаралтай талхаа картанд оруулахгүй бол хоцрох нь байна шд. Цаана чинь манай нефтийн бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниуд бензин түлшээ картанд оруулж бужигнуулж байгаад барагцаагаар 1-2 тэрбум төгрөгний сул ашиг олоод хармаалчихсан байна. Та нар юугаараа дутдаг билээ? Энэ бол их амархан. Тэр бензин түлш импортлодог компаниуд чинь хоорондоо их амь нэгтэй учраас нэг найдвартай нууц газар цуглаж байгаад зохиомол хомсдол үүсгээд түүгээр далимдуулж баахан мөнгө цохъё гэж тохирч л дээ. Дөнгөж амсдаг дөчин насан дээрээ байгаа манай эрчим хүчний ``пацаан`` сайд маань мунгинаж байгаад хангамжаа жаахан тасалдуулах нь тасалдуулж. Гэхдээ ийш тийшээ утас цохиж гуйж гувшиж байгаад, бас болоогүй Ерөнхийлөгчөөр хүртэл яриулж байгаад чамгүй хэмжээний бүтээгдэхүүн ачуулж л дээ. Тэгээд овоо нэг юм

Бурмааг будаа болгохын төлөө!

Image
Монгол улсын хөл бөмбөгийн шигшээ баг 6 сарын 29-нд 4 хоногийн дараа) Мянмар (хуучнаар Бурмаа ) улсын багтай Улаанбаатарт тоглох гэж байна. Манайхан бэлтгэлээ хангах хүрээнд Орост очиж 4 удаа тоглолт хийжээ. Мэдээж тодорхой туршлага сууж юм сурсан байгаа. Ер нь олон удаа тоглох тусмаа улам сайжрах нь ойлгомжтой. Санхүүгийн хувьд л хүндрэлтэй байх даа. Саяхан манай багийн нэг албаны хүн ТВ-ээр ярьж байнаа. Орост очиж тоглолоо, их сайжирлаа гэж. Тэгээд Оросын хөл бөмбөг манайхаас олон зуун жилээр түрүүлээд явчихсан байна гэж авдагийн. Тэгвэл дэлхийн хөлбөмбөгийн мангасууд болох Бразил, Герман, Англи мэт нь хэдэн мянган жилээр маниасаа түрүүлж явчихсан гэсэн үг юм уу? Юу ярьж байгаагаа мэддэг хүн юм болов уу даа. Ямар шалгуураар хэмжиж үзчихээд ингэж хачин юм ярьдаг байнаа? Мань эр уг нь манай багийн тамирчдын сэтгэл зүйг хариуцсан нөхөр юм билээ. Мэдэхгүй юмныхаа тухай хүн ичиж үхмээр юм ярьж онигоонд орох шаардлагагүй юм шд уг нь. Тэр сэтгэл зүйгээ л ярина биз. Тэр яр

Сонгуулийг бойкотлоё

МАН-ынхан дахиад л хувийн эрх ашгаа 1-рт тавиад Сонгуулийн хуулийг шинэчлэх асуудал дээр бухаж эхэллээ. Холимог сонгуулийн системийн 52:24 гэсэн мажоритар элемент нь давамгайлсан хувилбарыг МАН-ын бүлгийн хуралдаанаар дэмжихээр шийдэж тохирсон гэнэ. Нөгөө өмнө нь ярьж байсан пропорционал элемент нь түлхүү орсон 50:26 гэсэн хувилбарыг дэмжихээ больж гэнэ. Мажоритар нь илүү байвал нэр нүүрээрээ гарч ирэх магадлал өндөр гэж тооцсон бололтой. Ардчилсан нам пропорционал давамгайлсан 50:26 дээрээ бат зогсоно гэж байгаа боловч ханцуй дотроо наймаалцаад 38:38 дээр буух янзтай. МАН ч мөн дээр дурдсан мажоритар давамгайлсан 52:24 гэдгээсээ буулт хийж 38:38 дээр тохирох байх даа. Ингээд ер нь мажоритар, пропорционал нь тэнцүү орсон хувилбараар сонгууль явагдах болж байх төлөвтэй. Яахав, бага ч гэсэн пропорционал руу нэг алхам хийх юм даа. Ер нь Үндсэн хуулийн саад болоод байгаа заалтыг (УИХ-ын гишүүн ард түмнээс шууд сонгогдоно гэдэг заалтыг) өөрчилж 100% пропорционал хувилбартай сонгуу

Бат-Эрдэнэ аваргыг барьж идэх ``Сайн цагийн залуус`` гэж хэн бэ?

Image
``Сайн цагийн залуус``ТББ гэдэг байгууллага сүүлийн үед гэнэт бий болж сонин хэвлэл дээр янз бүрийн мэдэгдэл хийж их дөвчигнөх боллоо. Өдрийн сонин дээр л гэхэд хамгийн сүүлийн (6 сарын 17-ны ) дугаар дээр 2 ч хуудсан дээр сүржин мэдэгдлүүд нийтлүүлсэн байна. Нэг дугаартаа ийнхүү нэг этгээдээс 2 захиалга авч зэрэг нийтлүүлэхийг бодоход Өдрийн сонин багагүй хөлс авсан байх л даа. Эдгээр ``сайн`` залуусын гол дайсан нь нөгөө Сүхбаатарын талбайг мориныхоо баасаар мялааж хотынхны бөөлжисийг хүргэдэг Мөнхбаяр толгойлогчтой Гал Үндэстэн хөдөлгөөнийхөн гэнээ. Манай хотын худлаа цэмцгэрүүд, хувцасны голууд бөгөөд хоосон тархитангууд өөрсдийнхөө гарал үүслийг мартчихаад морины бааснаас сэжиглэж пүү паа болж баахан аальгүйтсэн дээ. Аягүй бол тэдгээр сэжигч хархнууд өөрсдийгөө цагаан арьстанаас гарвалтай гээд бодчихоод мал харахаар огиудас нь цутгаж, жоом харахаар хоолных нь дуршил сайжирдаг байх л даа. За тэр тэнэгүүдийг бичиж цаг гарздаад яахав. Гэхдээ дээр дурдсан ``сайн`` з

Баабартай шөргөөцөлдөв

Image
Баабар Монголд, Бийбэр Америкт алдартай гэдгийг Баянхошууны золбин банхар, Аризонагийн цөлийн гүрвэл хоёр ч андахгүй сайн мэднэ. Баабар Бийбэр хоёрт ялгаа их бий. Нас, зүс царай, биеийн галбир, үсний засалт, боловсрол энэ тэр гээд л. Хүйсээрээ л адилхан юм даа. За тэр муу Бийбэр ч яахав. Монголдоо алдартай Баабартайгаа хааяа үг сөргөж байхад сайхан байдгийн. Хийморь сэргээд. Энэ удаа ч гэсэн мань эрийг жаахан шогломоор санагдаад. Хүн бүр өвч бүрэн төгс биш болохоор мань Баабарт ч гэсэн надтай адил өөлөх, өлгөх юм байх нь ойлгомжтой. Гэхдээ маниасаа хамаагүй өө багатай байх л даа. Гэлээ ч гэсэн но бий бий. Мань эртэй санал зөрдөг зарим нэг зүйлийн тухай өмнө би цухас бичиж байсан санагдана. Энэ удаад бас л зарим санал бодлоо бичихээс болохгүй нь. Миний бодлоор Баабар маань ``хэт либерал`` үзэлтэй хүн юм шиг байгаа юм. Үндэстний онцлог, соёл, зан, орчин зэрэг хүчин зүйлүүдийг харгалзаж үзэх дургүй, ерөөсөө л стандард буюу сонгодог гээд байгаа хэлбэрийг тахин шүтдэг хүн. Нийгми

Ороо нь орсон МАН, араас нь мордсон АН

Image
``Гүйх нохойд гүйхгүй нохой саад`` гэж нэг үг байдаг даа. Ардчилсан Намыг (АН) яг тууштай хөгжил дэвшлийн оройд хүрчихэе гэсэн санаатай гүйгээд байгаа "нохой"  гэж хэлэхэд хэцүү байгаа боловч бас ч гэж худлаа үнэн гүймээр аядаж байгаа нохой гэж хэлж болохоор байгаа юм. Харин ингэж гүймээр аядах үед нь замд нь саад болоод байгаа ``гүйхгүй нохой`` бол Монгол Ардын Нам (МАН) юмаа. АН жижиг бөгөөд нас залуу ( 3 нас ч хүрээгүй ) эр гөлгөн нохой бол МАН нас нь явчихсан ( 13 хүрч байгаа ) хөгшин гичий нохой болой. МАН гэдэг нохой МАХН гэдэг нэртэй байхдаа ч гүйхдээ маш хойрго, голдуу идэх уучихаад гөлөглөөд хэвтэж байдаг амьтан байсан, одоо ч хэвээрээ байна. Энэ нохойг уг нь 1990 онд тариа хийгээд нэгмөсөн унтуулах ёстой байсан гэж ярьдаг хүмүүс бий. Одоо бодоход тэгэх хэрэгтэй байж дээ. Энэ нохойг унтуулаагүйгээс болж одоо Монголын ард түмэн зовж байна. 1990 онд Монголчууд төрөл арилжаад өөр замаар явсугай гэж шийдчихээд яг явах болсон чинь энэ гайтай нохо