Posts

Showing posts from February, 2012

Монгол амь ямар үнэтэй вэ?

Image
Одоо удахгүй ээлжит сонгууль болох гэж байна.  Заримдаа би бодох юм, манайхан яасан номхон тэмээ шиг тайван хүмүүс байдаг юм гэж.  Номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг.  Ноолуулсаар, дарлуулсаар байгаад сөхөрч унах үедээ ирчихээд байгаа юм бишүү, хүмүүс ээ? Уг  нь хар амиа боддоггүй , элгэмсэг хүмүүс юмсан. Одоо ч миний хүүхэд биш бол надад хамаагүй, би биш бол маньд хүртээлгүй гэдэг философитой болцгоосон бололтой. Ямар сайндаа 4-5 хүн буудаж алчихаад, олон зуугаар нь барьж хориод байхад тэднийг өмөөрч  хүүе хаая болохгүй  амиа хоохойлоод гэртээ сууцгааж байхав дээ. Ёстой миний хүүхэд, ах дүү биш бол хамаагүй гэсэн бодолтой. Тэгж  байгаа хүмүүс их буруу бодож  байна даа. Өнөөдөр таны  хүүхэд, гэрийнхнээс чинь хэлмэгдээгүй байж болох боловч маргааш юу болохыг хэн мэдэх билээ.  Өнөөдөр магадгүй таны гэр бүл болон ах дүүс чинь Монголын ядуу давхарга болох 40% дотор багтаагүй яаж ийгээд амиа аргалаад явж байж болох боловч маргааш энэ гамшиг танайхыг нөмрөхгүй гэдэг баталгааг хэн ч га

Хэлсэн үгэндээ эзэн болдоггүй юмнууд хэнд хэрэгтэй юм?

Төр засаг нь төлөв шударга байгаад эрх мэдэлтнүүд нь хэлсэн ярьсандаа байдаг бол түмэн олон нь түүртэж бухимдахгүй байхсан. Даанч тийм байдаггүй нь гачлантай. Хамгийн ойрын жишээ гэхэд л МАН-ын амалсан мөнгөний үлдэгдэл болох 1 сая төгрөгний тухай болон эх орны байгалийн хишиг хэмээх үнэгүй хувьцааны тухай асуудал. Хоёр өөр тусдаа юмыг л яаж ийгээд нэг юм болгон  аргалах  мэргэн арга олчихоод урьд өмнө хэлж ярьсанаасаа тэс өөр юм яриад унасан эрх баригчдыг яах вэ? Бэлэн бусаар олгоно гээд байсан 1 сая төгрөгийг чухам л сургалтын төлбөртөө зориулж болно гээд хөөрхий оюутнуудад саймшраад байсан чинь  одоо болохоор төлбөрөө хийгээд мөнгө үлдсэн бол тэрэндээ тааруулж  хэдэн ширхэг хувьцаа авбал ав , харин бүгдийг нь хэрэглэчихсэн бол ерөөсөө хувьцаа өгөхгүй шүү гэнээ.  Ингээд оюутнууд маань эх орны хишиг буюу нөгөө үнэгүй  бөгөөд иргэн бүрд өгнө гээд рекламдаад байсан хувьцаанаас горьдолтгүй болжээ. МАН нэг сумаар хоёр туулай буудаж байгаа нь энэ.  Харин  хөгшчүүд болон хөгжлийн бэрхшээ

Ялын бодлогодоо байна уу, системдээ байна уу?

Image
Хууль , шүүхийн системд өөрчлөлт хийх цаг болсон тухай зөндөө л ярилаа. Одоогоор мэдэгдэж байгаа юм алга. Ерөнхийлөгч Элбэгдорж шүүхийн шинэчлэлтэй холбоотой багц хуулиуд Их Хуралд өргөн барьсан боловч одоо болтол хэлэлцэхгүй хав дараад байгаа гэнэ. Хэлэлцэхгүй унжих шалтгаан эрх барьж байгаа МАН-д байгаа хэрэг. Манай хуулиуд чанга талдаа гэж ярьдаг боловч тэрний нэмэр гэж алга. Хажуугаар нь Ерөнхийлөгчийн  эрх мэдлийн хүрээнд гаргадаг хавтгайрсан өршөөлийн хууль бас их гай дагуулж байнаа.  Өршөөлийн хууль гаргаж болноо. Гэхдээ тэгж хавтгайруулах нь буруу юм. Ямар хүнийг өршөөх вэ гэдэг тухайд хэрэг бүр дээр, хүн бүр дээр нарийн судалж шийдэж байх нь илүү шударга бөгөөд ямар нэгэн үл бүтэх этгээд ял завшиж мултрах боломжгүй болох юм. Ерөнхийлөгчийн өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүсээс олонхи нь дахин олдсон боломжоо алдахгүй ашиглах гээд энэ хэцүү үед хэрээрээ зүтгэж байгаа боловч харамсалтай нь ухвар мөчид бөгөөд магадгүй хэзээ ч засал авахгүй зарим нэг цөөн этгээд дахин гэмт

Ерөнхийлөгчийн засаглалт Монгол Улсын Үндсэн Хууль

Зээ, миний бие Монголчууд маань нэг толгойтой байж, олон нам бүлэг, нутаг жалгаараа хуваагдалгүй нэгдмэл нэг цул байвал  хүчирхэг байж чадах бөгөөд хөгжин дэвжинэ гэдэгт итгэдэг нэгэн билээ. Тиймээс ч Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг. Энэ удаад хэрвээ манай улс Ерөнхийлөгчийн засаглалтай болбол Үндсэн Хуульдаа  оруулах  өөрчлөлтийн тухайд өөрийн санал бодлоо бичиж тавилаа. Болгооно уу.                                                                       ТӨСӨЛ   МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ - д нэмэлт, өөрчлөлт оруулах санал Гуравдугаар зүйл Хуучнаар:   1. Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ. Өөрчлөлт:   1. Монгол Улсад төр засгийн эрх бүх ард түмний мэдэлд байна. Монго