Posts

Showing posts from March, 2016

А.Мөнхбатын шоу буюу "Хар, цагаан жагсаалт"

Image
А.Мөнхбат "Жинхэнэ шударга, төрийн жолоо барьж чадах хүмүүсээ бид сонгож гаргана" гэж Монголын Залуучуудын Холбооны (МЗХ) Ерөнхийлөгч А.Мөнхбат их л нухацтай хэлж байна. МЗХ-ноос "Хулгайчгүй Монголын төлөө" гэх хөдөлгөөнийг санаачилж, "Хар жагсаалт", "Цагаан жагсаалт" гэгчийг гаргана гэж  байгаа. МЗХ-ноос санаачилсан "Хулгайчгүй  Монгол" хөдөлгөөнийг дэмжиж байна уу гэсэн асуултанд санал өгөгчдийн ихэнх нь  дэмжихгүй  гэжээ. (доор зураг үзнэ үү) Өөрсдийнх нь  сайт  дээр тавьсан энэ санал асуулгын дүн эсрэгээр гарсан нь хачирхалтай. Өнгөц дүгнэвэл "дэмжихгүй" гэж санал өгсөн иргэд   "хулгайч" нарыг өмөөрөөд ч байгаа юм шиг. Тэгвэл эрүүл ухаанаар бодож үзвэл эдгээр   "эсэргүү нар" бол "хулгайчдыг" дэмжиж байгаадаа биш харин Мөнхбат тэргүүтний энэ тэнэглэлд дургүйцэж, эгдүүцэж байгаагаа ийнхүү илэрхийлсэн хэрэг. "Хар, цагаан жагсаалт" гаргана гэж  хайран цагаа барж байхын ор

Хараал идсэн уяачид, морины эзэд минь ээ!

Image
Мориноосоо ойчсон унаач хүүхэд  "Хүн мал тамлаж кайф авдаг яргачид" , "Хүний хүүхдүүдийг зэрэмдэг болгодог алуурчид" , "Наранхүү, Энхболд нар үр удмаараа зовж тарчилж үхээсэй" гэх мэт хараал зүхлийг дагуулсан Дүнжингарав морины уралдаан "амжилттай" болж өнгөрлөө. Түрүүлсэн, айрагдсан морьдын эзэд шагналаа авцгаан баясан  бахардаж байхад мориноосоо унаж хөлөө хугалсан хүүхдүүдийн эцэг эх, ах дүүс нь үхээгүйд нь баярлан чимээгүйхэн залбирна. 16 хүүхэд мориноосоо ойчиж, хоёр нь хөлөө хугалсан мэдээ байна. Хугарсан хөл бороолж эдгэх л байх, гэхдээ тэрнээс эсэн юм болсон бол яах вэ? Эд эрхтэнээсээ хагацаж, насан туршдаа эрэмдэг, тахир дутуу болсон бол яахав? Хэн хариуцлага хүлээх вэ? Дүнжингаравыг  зохион байгуулж явуулах шийдвэр гаргасан Засгийн газар буюу түүний толгойлогч Ерөнхий сайд   Ч . Сайханбилэг буруутай юу?  Шийдвэр гаргасанаараа хариуцлага хүлээх л ёстой. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Өвлийн уралдаан дэндүү эрсдэлтэй учраас зохион