Posts

Showing posts from December, 2014

Хатнаа ба түүний команд

Image
Хатнаа ба түүний команд (Хатнаа урд эгнээний голд)  Хатнаа нэрээрээ Фейсбүүк дээр танил болсон Хандсүрэнгийн Хатанбаатар гэдэг залуу болон түүний багийнхны амжилтын  тухай энд өгүүлнэ. Монголын Оюун Ухааны академийн захирал энэ залуу Монголын нэрийг дэлхийд дуурсгахад үлэмж зүтгэл гаргаж амжилтанд хүрч байгаа гавъяатан. Төр засаг энэ гавъяаг нь үнэлэх ёстой гэж бодож байна.  Сая Хятадад болсон ээлжит Ой тогтоолтын дэлхийн аваргын тэмцээнд Монголын баг 2-р байранд оржээ. Лондонд болсон өмнөх тэмцээнд Германы ард орж 3-р байр эзэлж байсан бол энэ удаа немцүүдийг гүйцэж түрүүлэн аман хүзүүдсэн байна. Хурай! Дунд насны ангилалд Монголчууд дэлхийд "азаргалж" байна. Энэ  хүүхдүүд  нас бие гүйцээд  ирэхийн цагт насанд хүрэгчдийн ангилалд Монголчууд дэлхийд ноёрхох болно.  Ийм л төлөв харагдаж байна. "Бүдүүлэг барбарууд" оюун ухаан сайтай гэдгийг дэлхийд нотолж,  Монгол хүний потенциалыг харуулж чадсан явдал бол Хатнаа ба  түүний командын гавъяа. Дан ганц биеийн хү

МАНАН плюс

Image
"Ажил хийвэл дуустал нь, давс хийвэл уустал нь" гэдэг үг байдаг. Ажлаа дуустал нь хийлгүй, хоорондоо хөлөө жийлцэж байгаад засгаа унагааж авсан АН дахин МАНАН байгуулахаас аргагүйд хүрч шившгээ хутгаж байна. Хайран ч хүмүүсийн өгсөн итгэл, хайран ч зүтгэл! Засаглаж чадахгүй, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байх байсан юм бол анхнаасаа яах гэж сонгуульд оролцсон юм гэж асуумаар санагдчихлаа. МАНАН байгуулах байсан юм бол анхнаасаа МАН-тай эвсээд сонгуульд оролцохгүй яасан юм?  АН  өөрийн үзэл бодол, байр сууриндаа үнэнч байж сураагүй, нам болж төлөвшөөгүй, нэг зорилгын дор эв нэгдлээ хангаж сураагүй гэдгээ нотоллоо.  Төр засгийн эрх барих сонирхолтой улс төрийн намын хувьд дээрх шинж чанаруудыг эзэмшиж чадаагүй байж  сонгуульд өрсөлдөж байгаа  нь бяруу болоогүй байж бухын дүр эсгэхтэй  утга нэг хэрэг болсон байна. Хэн ингэнэ гэж санах вэ дээ. Авилга. луйвар дээрмээр хөлжиж, засгийн ажлыг  хувийн бизнесээ болгохын үлгэрийг үзүүлсэн МАН өнгөрсөн жилүүдэд  чадвар байвч сэтгэл