Posts

Showing posts from February, 2019

Хүүхдийн эрхийн Конвенцээс гарах уу?

Image
Хүүхдийн эрхийн конвенц ( ХЭК ) гэж дуулсан биз дээ? Монгол Улс 1990 онд  тус конвенцэд нэгдсэн анхны орнуудын нэг болж байлаа. Сүүлд нэмэгдсэн Протоколуудыг ч мөн хүлээн зөвшөөрсөн улсын нэг.  Манай улсын хууль, журам нь Хүүхдийн эрхийн Конвенцийн зарчимд нийцэж байгаа. Гэвч нэг асуудал байна аа. Хэдийгээр бид тус Конвенцийг  дагаж мөрдөнө хэмээн зөвшөөрсөн боловч  амьдрал дээр мөрдөхгүй байна . Энэ бол хариуцлага хүлээх ноцтой зөрчил мөн! ХЭК -д 18 наснаас доош насны хүмүүнийг ХҮҮХЭД гэж тодорхойлсон байдаг. Энэ Конвенцийг хүлээн зөвшөөрч нэгдсэн улсууд Олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу Конвенцийг дагаж мөрдөх үүрэг хүлээдэг. Энэ үүргээ биелүүлж байгаа эсэхэд НҮБ-ийн дэргэдэх Хүүхдийн эрхийн Хороо (ХЭХ) хяналт тавьдаг. Энэ Хорооны бүрэлдэхүүнд дэлхийн өнцөг бүрийн улсууд багтсан байдаг. Жилд нэг удаа энэ ХЭХ нь  НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 3-р Хороонд тайлангаа тавьдаг. 3-р Хороо мөн ХЭХ-ны даргын дүгнэлтийг сонсох ба улмаар Ерөнхий Ассэмблей нь хүүхдийн  эрхийн тухай шийдвэ