Posts

Showing posts from November, 2012

Монголоо өмөөрөхүй

Image
Арчаагүй төр засагтай ард түмэн гадныханд дээрэлхүүлэх нь байтугай дарлуулж дарамтлуулдаг нь  ойлгомжтой. Эрт цагт их энгийн хууль үйлчилж байж. Хүчтэй нь хүчгүйгээ захирдаг.  Харин орчин үед энэ хууль үйлчлэх нь багассан. Гэвч энд тэнд хүчирхийлэл мэр сэр гарах. Хувь хүмүүсийн болон улс хоорондын харилцаанд эрт цагийн энгийн  дүрмийг мөрдөх гэсэн  сонирхол бас байнаа. Энэ нь том жижиг гүрнүүдийн хооронд болох элдэв мөргөлдөөн (жишээ нь, Орос ба Гүржийн) болон өөр өөр улсын харъяалалтай иргэдийн бие биендээ хандах харьцаагаар илэрч байна. Том гүрний иргэн  жижиг улсын иргэнийг дээрэлхэх нь иймэрхүү харьцааны нэг жишээ юм. Дэлхийн улсуудын хамтын нийгэмлэг (НҮБ, АСЕАН г.м), байгууллагууд аливаа улс орнууд бие биендээ дайсагнах, заналхийлэхийг үл тэвчих учраас барагтай бол улс хоорондын мөргөлдөөн гарах нь ховор болж. Гарсан ч  эвлэрүүлж зуучлан дипломат аргаар, яриа хэлэлцээрээр шийдэхийг эрхэмлэх болжээ. Харин хувь хүмүүсийн хоорондох иймэрхүү дайсагнасан, зүй бус харьцааг зохицуул

Хүрэлсүх: Намаа би яаж хайрладагийг чи мэдэхгүй

Image
У.Хүрэлсүх МАН-ын экс- Ерөнхий нарийн Хүрэлсүх гэгч  Их Хурлын гишүүн Баярсайханыг хэдэн сарын өмнө Төрийн Ордон дотор бусад гишүүдийн болон хэвлэл мэдээллийн ажилтнуудын  нүдэн дээр баруун гараараа ганцхан цохиод унагаж билээ. Шалтгаан нь, Баярсайхан МАН-ыг доромжилсон гэнэ. Хүрэлсүх дараа нь ярилцлага өгч биеэ өмөөрөхдөө хэлж байгаа юм:  - "Намайг яаж ч доромжилж хэлж болно. Харин намаа би хэнээр ч доромжлуулахгүй!" Тэгэхээр мань эр өөрийн нэр хүндийг  намынхаасаа доор үздэг юм байна гэж ойлгохоор.  Бас би "эр хүн" гэж өөрийнхөө хүйсийн тухай маш тодорхой хэлж аливаа эргэлзээг алга болгосон байна.  Хүрэлсүхийн хүйс эр юм уу, эм юм уу гэдэгт эргэлзсэн хүмүүс байдаг байсан бололтой. Би-жийс (Bee Gees ) гэж нэг хамтлагийн дуу байдаг даа:  To love somebody гэж. Энэ дууг Хүрэлсүх мэддэг эсэхийг мэдэхгүй, хэрэв мэддэггүй бол  сурах хэрэгтэй. Их гоё дуу. Би мань эрд тохируулаад зарим үгийг нь жаахан өөрчлөөд биччихлээ. Аль аль хувилбараар нь дуулаад с

Улаан аймгууд

Image
Улаан өнгө бол дэлхий даяар хувьсгалчдын "бренд" болсон өнгө. Социалист лагерийн орнуудын далбааны өнгө ямар нэг хэмжээгээр улаантай байх. Мөн хуучинсагийг улаанаар, дэвшилттэйг нь хөхөөр ялгаж тэмдэглэх нь бий. Манай 90 жилийн түүхтэй МА(Х)Н бол  улаан нам юм. Ардчилсан хувьсгалаас хойш энэ нам өөрчлөгдөж байна, шинэчлэгдэж байна гэсээр өнөөг хүрсэн. Зүлгүүрдээд  зүлгүүрдээд өнгө нь өөрчлөгдсөнгүй улаан хэвээрээ л  байна.  Маргах хүнд бол харин өнгө нь час улаан биш, харин ягаавтар болсон гэсэн тайлбар байж болох юм даа. Социнтерн-д элсээд өнгө нь цусны өнгө байхаа болиод жаахан цайсан юм даг уу даа. МАН-ын шинэчилсэн туг Орон нутгийн сонгуулиар сая МАН бас л ихэнх аймаг, дүүрэгт ялагджээ. Тус намын нарийн бичгийн нэг дарга бөгөөд Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар  Ардчилсан намынханд хэлж байнаа: "Бадарчин баярлах болоогүй" гэж. Сонгуулийн нэгдсэн дүн гараагүй байхад Ардчилсан намынхан ялалтаа зарлалаа гэж дургүйцэж байгаа нь энэ. За ямар ч байсан АН-ынхан  да

Онцгойгийнхонд онцгой анхаарал хэрэгтэй

Онцгой байдлын Ерөнхий газрын тасгийн дарга С.Цогтбаатар хэлж байнаа.   - Та нарыг болгоомжтой бай гэж хэлсээр байтал голын мөсөн дээгүүр явж байж цөмөрсөн байна. Тэгчихээд биднийг муу ажиллалаа гээд байх явдалгүй. (Осолдогчид болон тэдний ар гэрийнхэн Сэлэнгийн онцгойд дуудлага өгсөний дараа ирсэн 20-иод хүн ганц хийлдэг завинаас өөр ямар ч багаж хэрэгсэлгүй, тэр ч байтугай холбоо барих утасгүй, гар чийдэн  ч үгүй ирчихээд юу ч хийж чадаагүй гэж шүүмжилсэний хариуд  Цогтбаатар дарга өрвөлзөж байгаа царай нь энэ). - Бид байгаа багаж хэрэглээ аваад очсон. (Ганц хийлдэг завиа хэлсэн юм байх даа, чааваас.) - Дуудлага өгсөнөөс хойш шуурхай ажиллаж 6 хүний амь аварсан. (Шал худал. Мөс цөмрөхөд осолдсон хүмүүс тэнд хамт явж байсан бусдынхаа тусламжаар, болон өөрсдөө самбаа гаргаж аюулаас мултарсан юм билээ. Сэлэнгийн онцгойгийнхон очоод юу ч хийгээгүй гэсэн.) Осолдогчид болон  ер нь хүмүүсийн хэлээд байгаа санаа бол гар нүцгэн аврагчдыг буруутгахдаа биш тэднийг ажлын багаж хэрэгсэлээ