Хүрэлсүх: Намаа би яаж хайрладагийг чи мэдэхгүй
У.Хүрэлсүх |
Хүрэлсүх дараа нь ярилцлага өгч биеэ өмөөрөхдөө хэлж байгаа юм:
- "Намайг яаж ч доромжилж хэлж болно. Харин намаа би хэнээр ч доромжлуулахгүй!"
Тэгэхээр мань эр өөрийн нэр хүндийг намынхаасаа доор үздэг юм байна гэж ойлгохоор.
Бас би "эр хүн" гэж өөрийнхөө хүйсийн тухай маш тодорхой хэлж аливаа эргэлзээг алга болгосон байна. Хүрэлсүхийн хүйс эр юм уу, эм юм уу гэдэгт эргэлзсэн хүмүүс байдаг байсан бололтой.
Би-жийс (Bee Gees ) гэж нэг хамтлагийн дуу байдаг даа: To love somebody гэж.
Энэ дууг Хүрэлсүх мэддэг эсэхийг мэдэхгүй, хэрэв мэддэггүй бол сурах хэрэгтэй. Их гоё дуу.
Би мань эрд тохируулаад зарим үгийг нь жаахан өөрчлөөд биччихлээ. Аль аль хувилбараар нь дуулаад сурчихгүй юу! Оригиналийг нь жирийн үед, харин жаахан өөрчлөлттэй хувилбарыг нь намынхаа баярын өдөр, сонгуулийн сурталчилгааны үеэр гэх мэт онцгой тохиолдлуудад дуулж болно шүү дээ.
-------------------------------------------------------------------------------------------------------
Оригинал хувилбар:
TO LOVE SOMEBODY
There’s a light, a certain kind of light
That never shone on me
I want my life to be, lived with you
Lived with you
There’s a way everybody say
To do each and every little thing
But what does it bring
If I ain’t got you, ain’t got, baby?
Дахилт: You don’t know what it’s like, baby
You don’t know what it’s like
To love somebody
To love somebody
The way I love you
In my brain
I see your face again
I know my frame of mind
You ain’t got to be so blind
And I’m blind, so very blind
I’m a man, can’t you see
What I am
I live and breathe for you
But what good does it do
If I ain’t got you, ain’t got , baby?
----------------------------------------------------------------------------------------------------------
Хүрэлсүх-д зориулсан өөрчлөлт оруулсан хувилбар:
TO LOVE MY PARTY
There is a might, certain kind of might
That ever leak from me
I want my life to be, lived with my party
Lived with my party
There is a way, everybody say
To do each and every little thing
But what should I do
If you call it evil? Or a devil? Baagii
Дахилт: You don't know what it's like, Baagii
You don't know what it is like,
To love my party,
To love my party
The way I love it
In my brain
I feel the haze again
I know my gender, Baagii
You ain't got to be so blind
And I am loyal, so very loyal
I am a man, can't you see
What I am
I live and breath for my party
But what good does it do
If I ain't care for, ain't care for, Baagii
Дахилт
Тайлбар: Баагий гэж Баярсайханыг хэлж байгаа юм шүү. ( Baby гэдгийн оронд)
------------------------------------------------------------------------------------------------------
Жич: Саяхан мань эр Их Хурлын гишүүний мандатаа өгөөд чөлөөлөгджээ. Зарим хүмүүс түүнийг "эр хүн" шиг зан гаргаж гишүүнээсээ татгалзлаа гэж байна. "Мужик" гэж байгаа.
Зарим нь ч мань хүн хэлсэн амандаа хүрч сонгуульд ялагдсаныхаа хариуцлагыг хүлээж огцорлоо гэнэ. Дотор нь орж үзээгүй болохоор ямар бодолтой, зорилготой Их Хурлаас гарсаныг хэн ч мэдэхгүй. Цаг хугацаа харуулах биз ээ. Тархиа ажиллуулахаас өмнө нударгаа ажиллуулдаг энэ хүн улс төрч, төрийн хүн байх энгийн шаардлагыг хангаж чадахгүй байгаа учраас дахин улс төрд орж битгий орж ирээсэй, тэр чигээрээ далд ороосой гэсэн бодолтой иргэд надаас өөр олон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Comments
Post a Comment