Posts

Showing posts from March, 2014

Ц.Энхбаяр гуайг тэнгэр ивээх болтугай

Image
Ц.Энхбаяр (алуулсан хүүгийн эцэг) 2008 онд болсон  булхайтай сонгуулийн дараах  үймээний үеэр 5 хүний амийг хороосон хэрэг нэхэл хатуутай байна. Арга ч үгүй юм. Шударга ёсыг тогтоох ёстой төр засаг нь, хууль шүүх нь ажиллаж чадахгүй бол иргэд өөрсдөө хувиараа  "цусан өшөө" авах нь ойлгомжтой асуудал. Ц.Энхбаяр гуай хүүгээ алуулчихаад өдий олон жил "хэл ам" хийж явахдаа үхсэн хүнийг босгоод ир гэсэнгүй. Харин буруутнуудад зохих цээрлэлийг үзүүлж, дахин ийм явдал болох ёсгүй юм байна шүү гэдгийг үе үеийн эрхтэн дархтангуудад, албан тушаалтнуудад, хүчний байгууллагын ажилтнуудад мэдрүүлж ойлгуулах гэснийх. 5 хүний амийг Энхбаяр гуай бусад хохирогчдоо  төлөөлж нэхэмжилж байна. Таван хүнийг нохой шиг буудаж алах үед засгийн эрхийг барьж байсан МАН болон тус намаас сонгогдсон Ерөнхий сайд асан С.Баяр , Хууль Зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил нар бүх эрх мэдлийг гартаа атгаж байсан. Компаны ажил бүтэлгүйтвэл захирал нь, арми нь ялагдвал генерал нь хариуцлага хүлээд

Зөв сэтгэл

Image
Тавантолгойн уурхайд том даацын тэргээр нүүрс зөөдөг анд маань  "Юу байна даа?"  гэж асуухад минь,  "Юу байхав дээ, Монголоо л зөөж байна"  гэж халаглана.  "Бурхан гуйсан ч бүү өг"  гээд байхад хамаг байдгаа тавиад туулаа гэж Самандын хүү  Жавхлан   бачимдана. Газар шорооныхоо төлөө амиа өгөхөөс ч буцахгүй хэмээн Цэцгээгийн  Мөнхбаяр  буу дуугаргаж дохио өгнө. Эдгээр хүмүүс бүгд  "галзуу"  гэдэг хоч зүүгээд амьтанд адлагдан явж байна.  "Ухаантангууд"   нь хамаг баялгаа ухаж зараад хурдан баяжихаа бодно. Үүнийгээ Монгол Улсаа хөгжлийн оройд, цэнгэлийн манлайд хүргэхийн тулд хийхээс аргагүй гэж тайлбарлана.  "Алтан дээр суусан гуйлгачин"   алтаа хамаагүй ухаж өгч байж өөрөө доошоо цөмөрч үхэх вий дээ. Газар доорх эрдэнэсээ хав дарж хэвтэхдээ биш л дээ. Ухаж төнхөхдөө учиртай баймаар. Сэндийчсэн газрыг хэн ч  "онгон байгаль"  гэхгүй. Чулуу нэг хөдөлсөн бол дахиж байрандаа орно гэж байхгүй. Мал аж ахуйн орон гэдгээ мартч

АНУАН, МАН хоёр "ихэр" үү?

Image
Монголд МАН-ын томоохон улс төрчид (МУ-ын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр , УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх , УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр , Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар , Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар , тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл , Татварын Ерөнхий газрын хэлтсийн дарга Ч.Гансүх , Газрын Тосны газрын дарга Д.Амарсайхан , МИАТ компаний үе үеийн захирлууд  г.м.) болон төр, засгийн  өндөр албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, улсын мөнгө ашигласан, луйвардсан гэх мэт хэргээр шалгагдаж, хоригдож, зарим нь ял эдлээд явж байгаа.   "Юм л бол барьж хорилоо" гэж МАН-ыг талархан дэмжигчид хушуугаа унжуулан гомдоллох. Одоо тэгээд яах ёстой ч байсан юм, тэднийхээр. АНУ-ын АН-ын бэлэгдэл (илжиг) МАН-ын бэлэгдэл , АНУ-д мөн хоёр том намынх нь нэг болох Ардчилсан Намын улс төрчид, төрийн албан хаагчид дээрхтэй адил хэргээр баригдаж шуугиан тарьсаар.  Саяхан л гэхэд Калифорн мужийн сенатор Леланд Еий гэгч ба

Курить курю, а пить не брошу!

Image
Тамхи таван нас, архи арван нас хорооно . Архи амьдралын дайсан,тамхи уушгины дайсан.   Архичин хүний элэг эрээн  цоохор, тамхичин хүний уушиг тарлан цоохор. Сархад савнаасаа бусдыг дийлнэ...  Монголчууд бид "цэцэрхэхдээ" сайн боловч тэр хэлж ярьж байгаагаа нэг их тоодог юм уу?  Дээр ишилсэн хэдэн цэц үгнээс харвал архи тамхи шиг хэрэггүй бөгөөд "дайсантай" юм алга гэмээр.  Насны тооноос  хороодог л гэнэ, эд эрхтэн авах юмгүй болгодог л гэнэ.  Хэн тоож байгаа юм бэ?!  Шил шилээр нь гударсаар, хайрцаг хайрцагаар нь сорсоор... Бидний нүүр царай Архи, тамхи гэдэг нь хүн төрөлхтөний "нээж олсон" хамгийн хэрэггүй зүйлс боловч хамгийн эрэлт ихтэй, түгээмэл хэрэглэдэг эд болж чаджээ. Хүн гэдэг золигийн сониуч амьтан учраас  юм болгоныг туршиж үзэх гэнэ.  Ингээд л энэ шингэн ба утаат хоронд автчихдаг. Бие махбодь нь донтдог гэсэн үг. Донтож дассан биеийг болиулна гэдэг тун хэцүү. Харин донтохоос  нь өмнө сэргийлэх арга хэмжээ авах нь хамаагүй үр дүнтэй

ЛГБТ гэж юу вэ?

Image
Африк  тивд Нигерь гэж улс бий. Саявтархан даа, Монголын нэг эмэгтэй тэндээс хүүхдүүдтэйгээ цуг оргож ирсэн тухай бичлэг Интернетэд тавигдсаныг хүмүүс үзээ биз дээ. Эмэгтэйн нөхөр нь Нигер хүн байсан юм. Энэ Нигерь  гээч улсад "Гэй", "Лесбиэн", "Байсекшуэл", "Трансжендэр" хүмүүсийн эсрэг хууль батлаад бөөн шуугиан болж байна. Монголчууд голдуу   "ижил хүйстэн" эсвэл "Гомо" гэж   дууддаг   эдгээр хүмүүсийг   LGBT (Lesbian-Gay-Bisexual-Transgender) гэдэг товчлолоор олон улсын хэмжээнд томъёолж  нэрлэдэг. Нигерь  Улсад   сая батлагдсан Ижил Хүйстэний Гэрлэлтийг Хориглох Хуулийн 5-р бүлэгт, "Ижил хүйстэнтэйгээ гэрлэх  болон хамтран амьдрах нь гэмт хэрэг бөгөөд үүнд   холбогдох этгээдүүд 14 жилийн хорих ялаар шийтгүүлнэ" гэж заажээ. Анараа (лесби) Тэгвэл манайд байдал ямар байна вэ? Ерөнхийдөө  мөн л хүлээж авах, ойлгох тал дээрээ муухан  байгаа. Даяар Монгол гэдэг бүлгийн  хэсэг залуус 3 трансжендэр нөхри

Ангинаас салах арга буюу шидтэй бэлдмэлүүд

Image
Цайрын бэлдмэл (50 мг) Хүн төрөлхтөний наслалт чанартай хоол, олон төрлийн тэжээл эрдэсийн хангамж сайжирсанаар уртассаар иржээ. Үүнд мэдээж анагаах ухааны ололт их чухал үүрэг гүйцэтгэсэн. Монголчуудын хувьд ч мөн дундаж наслалт нь олон жилийн өмнөхөөс хавьгүй дээшилсэн боловч хараахан дэлхийн манлай улсуудын зиндаанд хүрч чадаагүй байна. Үүнд бидний хооллолт,  биеийн эрүүл мэнддээ тавих анхаарал сулхан байгаа нь нөлөөлж байна. Уг нь байгаль нь онгоноороо, агаар нь харьцангуй цэвэр, хөрс ус нь бохирдоогүй, хамгийн эрүүл (органик) хүнс (мах, сүү) хэрэглэдэг улс шүү дээ. Энэ бүхэн дээрээ нэмээд шаардлагатай эрдэс, тэжээл бодисоо хүнсээр болон нэмэлт аргаар (бэлдмэлээр) авчихдаг бол Монгол хүн хамгийн эрүүл бөгөөд чийрэг бие бялдартай, урт насалдаг ард түмэн болж тодрох энүүхэнд юм шиг санагдана. Хүн хоол хүнсээрээ дамжуулж бие организмдаа шаардлагатай олон эрдэс бодис авч чаддаг боловч зарим бодисыг яалт ч үгүй нэмэлт хэлбэрээр авахгүй бол болдоггүй  аж. Тэгэхээр хүний биед чухал

МАН бадар барьж явна

Image
Намынх нь дарга Хятадад "доншуучилж"  байхтай зэрэгцээд намынх нь генсек хөдөө аймгуудаар хэсэж хэл ам, хов жив  цуглуулан бадар барьж явна.  Сөрөг хүчин "сөрөхийн" тулд элдэв факт баримтын эрэлд гарчээ. Мэдээж юун дээр дөрөөлж, яаж харлуулж муулах вэ гэдгээ сайтар тооцоолсон биз. 16 оны сонгуулиас өмнө эрх баригчдыг аль болохоор хараар будаж харлуулж байх нь тэдний зорилго. Олон удаа тусмаа бүр сайн. Тэр болгонд МАН ялах боломж нэмэгдэнэ гэсэн үг. Хөдөө аймгуудаар явдаг нь учиртай. Тэнд мэдээлэл бага хүрдэг, гэгээрэл сул зэрэг нөхцөлүүд байдаг нь сөрөг хүчинд ард иргэдийн толгойг "шампоондаж угаах" сайхан боломж олгодог учраас тэр. Өмнө нь ч мөн энэ шалтгаанаар хөдөө аймгуудад түлхүү санал авдаг байсан нь үүнийг нотолно. Яруу найрагч генсекээ  дагаад Ц.Нямдорж, О.Содбилэг болон намынх нь албадын дарга нар "найрах" аянд морджээ. Ц.Нямдорж үг хэлж байна МАН-ын "улаан фенүүд" болон учир мэдэхгүй хөгшчүүдийг цуглуулан тэтгэврийг н

Баттулга сайд буруу ярьсан уу?

Image
Х.Баттулгын өгсөн гэх ярилцлага Халтмаагийн Баттулга Оросын "FirstNews" агентлагт утсаар ярилцлага өгсөн тухай шуугиж байна. За бараг л Ц.Нямдорж сайд байхдаа Хятадын нууц албаныхантай уулзаж Бээжинд дайлуулж байснаас илүү ноцтой хэрэг хийчихсэн  юм шиг ярьж байна. Баттулга сайд өөрөө үүнтэй холбоотой байр сууриа илэрхийлсэн мэдээ олдсонгүй. За үнэн худал аль нь ч байсан энэ ярилцлагатай холбоотой мэдээ тавьсан tsag.mn  сайт дээр бичсэнтэй холбогдуулан хоёр үг хэлье.   Баттулга сайд Крымын тухай асуудлаар  тэндхийн ард түмний сонголтыг хүндэтгэж байгаагаа хэлсэн байна. Санал асуулгаар ихэнх нь Орос улстай нэгдэхийн төлөө саналаа өгчээ. Маш өндөр хувьтай (80% давсан оролцогчтой гэсэн мэдээ байна) санал асуулганд оролцогчдын 97% (!) Оросын Холбооны Улсад нэгдэхийг дэмжсэн байна.  Крымын хүн амын 58% нь Орос үндэстэн, 24% нь Украин үндэстэн, 12% нь Татар  юм байна. Ихэнх Татарууд санал асуулгад оролцоогүй гэнэ. Реферэндум зохион байгуулсан газраас өгсөн мэдээнд үнэмшвэл

Аса, Магнай хоёрын "дуэл" хэнд хэрэгтэй юм?

Image
Аса аварга Аса аварга маань циркийн асуудлаас болж ойрын үед  олны анхааралд их  өртөж байна.  Муу хэлэх нь ч байна, өмөөрөх нь ч байна. О.Магнай нэг юм ярина, Аса аварга хариуд нь бас нэг юм ярина. Энэ хоёр хүнийг таньдаг мэддэг, талархдаг хүмүүс нь тэр утгаараа хоёр тал болон талцаж муудалцана. Эндээс л Монголчуудын хагарал эхэлдэг. Эвтэй бол хүчтэй гэж их ярих боловч үнэндээ түүний төлөө, түүнийг бий болгож хадгалахын төлөө бодож, хичээж байгаа нь цөөхөн юм шиг. Ингэхээр энэ тунхаглал бол хоосон уриа болж харагдаад байгаа юм. Аса, Магнай хоёрын "тулааныг" чухал сэдэв болгож шүүрч аваад л энэ хоёр нөхрийг бие биен рүү нь улам турхирсан утгатай өгүүлэл нийтлэл бичихээ илүүд үзэж байна, манай хэвлэл мэдээллийнхэн. Харамсалтай. Хэдийгээр энэ хоёрын "хэрүүл" хувийн шинж чанартай биш боловч ингэж өөгшүүлээд байвал "хувийн" шинж чанартай болж мэдэхээр. Аса аварга Магнайг цохиод авах вий, эсвэл "Би Дагвадоржоос айхгүй" гэх мэтийн үгс чих дэл

Хатигний тухай

Image
Хатиг Хатиганд "дарлуулж" үзээгүй Монгол хүн гэж ховор байх. Тэгэхээр энэ хэн бүхнийг зовоосон "шүдний өвчний" талаар олж авсан   мэдээллээ хуваалцая. Хатиг гэж юу вэ гэдгээс эхлэе. Үсийг ургуулдаг арьсны эд эс (үсний үүр буюу хүүдий гэдэг)  өвчилсөнөөс болж хатиг үүсдэг. Хүний үс биений хаа сайгүй ургах учраас хатиг ч мөн хаана ч гарч болно. Эрэгтэйчүүдэд голдуу тохиолддог "зовлон". Халдварыг үүсгэдэг бактери нь  Staphylococcus aureus   (Стафилококус оореос)  гэдэг нэртэй.  Энэ бактери  хүний арьсан дээр, хамар дотор, хоолойд байрлаж байдаг бөгөөд тухайн хүний биеийн дархлаажилтын систем тэдгээрийг "хяналтандаа" байлгаж байдаг аж. Биеийн дархлаажилт, эсэргүүцэл суларсанаас болж хатиг гарах нь бий. Тийм учраас эрүүл хооллож, биеийн хөдөлгөөн, дасгалыг сайн хийж байх хэрэгтэй.  Зарим үед (ариун цэвэр муу сахисанаас болж), эсвэл арьсаа шалбалж , шархлуулсан үед  нөгөө бактери чинь арьсанд нэвтэрчихдэг юм байна. (Гарынхаа арьсыг бага зэр

Баасанхүү гишүүн балагтай

Image
Тэмүүжин сайдыг хүүхдээ өргүүллээ, буцааж авлаа гээд л бичиж. Твиттерээр ч бас баахан шуугив. Хүн гэдэг хэрэгт дуртай золиг болохоороо мэдээж жив жув гэлцэх нь ойлгомжтой. Гэхдээ хүний хувийн асуудал бол хувийнх л байх ёстой. Гэхдээ зарим нэг хүний хувьд, тухайлбал УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд энэ асуудал тун их сонирхолтой байгаа бололтой. Тэрээр энэ "хэрэг" дээр дөрөөлөн өөрийн "өрсөлдөгч" бөгөөд мэргэжил нэгт Тэмүүжин сайдыг "дэгээдэж унагахаар" шийджээ. Саяхан өгсөн ярилцлагандаа Баасанхүү гишүүн энэ  санаа зорилгоо нуусангүй ил тод зарласан байна. Ярилцлагыг дараах холбоосоор орж уншаарай:  http://www.mglradio.com/main/index.php?mid=mongoliannews&document_srl=907821 УИХ-ын гишүүн О.Баасанхүү Баасанхүү гишүүн Тэмүүжин сайдыг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд шалгуулахаар өгчээ. Тэрээр  хэлэхдээ, "Төрийн албыг хашихдаа бусдад давуу байдал олгохын тулд үр хүүхдийг нь үрчилж авсан, эсвэл үрчлүүлсэн гэдэг нь төрийн албан хаагчид байх