Ангинаас салах арга буюу шидтэй бэлдмэлүүд

Цайрын бэлдмэл (50 мг)
Хүн төрөлхтөний наслалт чанартай хоол, олон төрлийн тэжээл эрдэсийн хангамж сайжирсанаар уртассаар иржээ. Үүнд мэдээж анагаах ухааны ололт их чухал үүрэг гүйцэтгэсэн. Монголчуудын хувьд ч мөн дундаж наслалт нь олон жилийн өмнөхөөс хавьгүй дээшилсэн боловч хараахан дэлхийн манлай улсуудын зиндаанд хүрч чадаагүй байна. Үүнд бидний хооллолт,  биеийн эрүүл мэнддээ тавих анхаарал сулхан байгаа нь нөлөөлж байна. Уг нь байгаль нь онгоноороо, агаар нь харьцангуй цэвэр, хөрс ус нь бохирдоогүй, хамгийн эрүүл (органик) хүнс (мах, сүү) хэрэглэдэг улс шүү дээ. Энэ бүхэн дээрээ нэмээд шаардлагатай эрдэс, тэжээл бодисоо хүнсээр болон нэмэлт аргаар (бэлдмэлээр) авчихдаг бол Монгол хүн хамгийн эрүүл бөгөөд чийрэг бие бялдартай, урт насалдаг ард түмэн болж тодрох энүүхэнд юм шиг санагдана.

Хүн хоол хүнсээрээ дамжуулж бие организмдаа шаардлагатай олон эрдэс бодис авч чаддаг боловч зарим бодисыг яалт ч үгүй нэмэлт хэлбэрээр авахгүй бол болдоггүй  аж. Тэгэхээр хүний биед чухал шаардлагатай, хэрэгтэй ямар бодисууд байдаг болон тэдгээрийг яаж авч байх тухай олж мэдсэнээ хуваалцая. Зарим нь Монголд олдоц муутай эсвэл огт байдаггүй байж болох боловч улс дамнасан арилжаа наймаа, харилцаа хөгжсөн өнөө цагт хэрэгтэй зүйлээ байгаа газраас нь татаад авахад тийм ч хүндрэлтэй  биш болсон биз ээ. Миний мэдэхийн GNC (Жи-Эн-Си буюу General  Nutrition  Corporation үгний товчлол) хэмээх янз бүрийн тэжээлийн бэлдмэлүүд, витаминууд зардаг худалдааны том компаны сүлжээ дэлгүүрийн салбар Монголд нээгдээд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хэд хэдэн газар дэлгүүрээ нээсэн сурагтай. Энэ дэлгүүрт доор нэр нь гарах бараг бүх бэлдмэл, бодисууд зарагддаг учраас гаднаас хайж явах шаардлагагүй биз ээ гэж бодно. Манай бодибилдингээр хичээллэдэг, төмөр өргөдөг залуучууд бол тэндээс хэрэгтэй уураг тэжээлээ авдаг учраас андахгүй байх.  За ингээд зарим нэг чухал эрдэс бодисын тухай өгүүлье. (Сав боодол дээр бичигдсэн зааврынх нь  дагуу хэрэглэх нь чухал гэдгийг хэлүүлэх юун.)

1. Селениум (Selenium)

Селениум нь хүний биед 25 төрлийн Селенопротейн болж задардаг минерал бөгөөд биеийн эд эсийг хамгаалах олон талын үйлчилгээтэй.
- Биеийн дархлаажилтанд сайн нөлөөтэй
- Урт наслалтыг тэтгэнэ. (Биед байх Селениумын хэмжээ нас ахих тусам багасдаг учраас энэ эрдэсийг нэмж авсанаар наслалт уртасна)
- Хавдраас сэргийлэх үйлчилгээтэй
- Зүрхний өвчнөөс сэргийлэх үйлчилгээтэй

Энэ эрдсийг хоолоор авах боломж тун муу гэнэ. Хэдийгээр Бразил самарт агуулагдах боловч хэмжээ бага учраас нэмэлт бэлдмэлийн хэлбэрээр авах нь зүйтэй.

2. Лецитин (Lecithin)

Лецитин нь зүрхийг хамгаалах маш чухал бодисын нэг. Судасны хананд хуримтлагдсан илүүдэл холесторол нь цусны хангамжид муу нөлөөлөх учраас үүнийг арилгахад Лецитин тусална. Холесторол нь 149 градуст хайлдаг учраас биеийн температур 37 градус хангалтгүй байдаг.

3. Найэсин (Niacin)

Энэ бэлдмэл их олон талын ид шидтэй. Сайн холесторолыг (HDL) дэмжиж, муу холесторолыг (LDL) багасгаж, артерийн судасны ханыг гэмтээдэг цусан дахь сахарын хэмжээг зохицуулж, судаснуудыг тэлсэнээр цусан хангамж сайжирдаг  байна.  1000-3000 миллиграммаар өдөрт уухад холесторолын болон триглицеридийн  хэмжээг сайн бууруулж байжээ. Эхний өдөр 1000 мг, дараагийн өдөрө 2000 мг, гуравдахь өдрөөс эхлэн 3000 мг-аар уухад холесторолыг 25%, триглицеридийг 50% бууруулж байсныг тогтоожээ.
Үүнээс гадна Найэсинийг үе мөчний өвчинд хэрэглэж амжилттай үр дүнд хүрч байсан гэнэ.
Ялангуяа Найэсинэмайд (Niacinamide) хэлбэрээр нь хэрэглэвэл бүр сайн. Бас Найэсин болон Найэсинэмайдыг өөр бусад бэлдмэлүүд, витаминтай хослуулбал маш сайн гэнэ. Тухайлбал, Протейн, Б төрлийн витаминуууд
Найэсинэмайд нь дээрх үйлчлэлээс гадна даралт бууруулдаг, тархины үйл ажиллагаа,  ой тогтоолтонд сайнаар нөлөөлдөг.

4. Протейн (Protein)

Үе мөчний өвчнийг эмчлэхэд Найэсин юм уу Найэсинэмайдтай хослуулж хэрэглэхэд сайн үр дүн өгнө. Голдуу нунтаг хэлбэрээр байх ба сүү юм уу устай хольж найруулж ууна.

5. Данг гуи (Dang Gui)

Энэ нь Angelica Sinensis гэдэг ургамлаас гаргаж авсан бэлдмэл бөгөөд эмэгтэй хүний өндгөвчинд боловсрогдох эстроген хэмээх гормоны ялгаруулалтыг сайжруулах үйлчилгээтэй. Эстроген гормон дутагдсанаас болж гормоны тэнцвэр (баланс) алдагдаж, улмаар сарын тэмдэг хэвийн бус үзэгдэх (багасах), цэвэрших процесс эрт эхлэх зэрэг муу үр дагавартай. Энэ бэлдмэлийг ууснаар өндгөвчний гормон боловсруулах үйл ажиллагаа сайжирна. Сарын тэмдэг тогтворгүй, хэвийн бус байх болон цэвэршилт эрт явагдах зэрэг гормоны хомсдолоос болсон гаж байдлыг арилгаж эмчлэхэд маш сайн бэлдмэл болохыг эмч нар хэлж байна. Энэ бэлдмэлээр мөн цэвэршилтийн үед илрэх зарим нэг үзэгдлийг (халуу шатах г.м) эмчилж байна. Энэ бэлдмэл Хятадад элбэг буй. Мөн өөр бусад эмийн ургамалтай цуг найруулж бэлдсэн Femtrol нэртэй бэлдмэл бас адил үйлчилгээтэй.

Данг гуи бэлдмэлийг хэрэглэх тухай:
Эхлээд өдөрт 5 үрлээр 3 удаа ууна. (Энэ нь өдөрт хамгийн өндөр доозоор  буюу 15 ширхэгийг ууна гэсэн үг).  20 хүртэл хоног энэ доозоороо уугаад сарын тэмдэг хэвийн  болох шинж тэмдэг ажиглагдаж эхлэвэл доозоо бага багаар аажмаар бууруулж (өдөрт 4 ширхэгээр 3 удаа, хэсэг хугацааны дараа 3 ширхэгээр 3 удаа г.м) явсаар хэвийн дооз дээр буух хэрэгтэй. Хэвийн дооз нь өдөрт  2 ширхэгээр 3 удаа гэсэн үг.

Эсвэл  дараагийн сарын тэмдэг иртэл анхны өндөр доозоороо (15 ширхэгээр) уугаад үз. Тэгээд үр дүн яаж гарч байгаагаас шалтгаалан доозоо зохицуулаад явах хэрэгтэй. Хэрэв сайн үр дүн хараахан мэдрэгдэхгүй байвал энэ өндөр доозоороо дахиад 1 сар буюу дараагийн сарын тэмдэг иртэл уу. Ийм маягаар өөрөө биеэ сайн  ажиглаад, гарч байгаа үр дүнгээс хамаараад доозоо тааруулаад явах нь байна. Сайжраад ирвэл доозыг нь дээр хэлсэн шиг бага багаар багасгасаар хэвийн хэмжээнд нь аваачих хэрэгтэй.

Ер нь өндгөвчний үйл ажиллагааг сайжруулахад төрөл бүрийн самар идэх нь их сайн аж. Мөн Авокадо их сайн. Үүний сацуу Е витаминийг хэрэглэж байвал зүгээр. Е витаминийг 400-1200 нэгж (IU) хэмжээгээр хэрэглэж сайн үр дүнд хүрсэн жишээ байна.

6. Загасны тос  (Fish oil) 

Загасны тос цусан дахь холесторол ба триглицеридийн түвшинг бууруулж, цусны эд эсийг уян хатан байлгаж, цусны хэвийн бус бүлэгнэл, нөжрөлтөөс сэргийлдэг. Мөн ангина өвчнийг намдаадаг. Ер нь бие организм болон уураг тархины үйл ажиллагаанд бүхэлд нь сайн нөлөөтэй (биеийн дархлаажилт, зүрх, астма, сэтгэцийн хямрал, бөөрний өвчин, үе мөч зэрэгт).

7. Цайр (Zinc)

Ангина өвчнийг эдгээдэг ид шидтэй минерал. Ангинаар өвчилсөн хүмүүст 180 мг цайрын бэлдмэлийг 3 тасалж 60 мг-аар 3 удаа хоолтой нь цуг өгөөд 7 хоног эмчлэхэд өвчнөөсөө бүрэн салж байсан гэнэ. Эмчилгээг гэхдээ 14 хоногоос хэтрүүлэх хэрэггүй гэж зөвлөжээ. Монголчуудын нэг "дайсан" бол ангина учраас энэ арга манайханд их ач тусаа өгч мэдэх юм.






Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө