Posts

Showing posts from July, 2013

Монголын цаг уурч "Мэлхийнүүд" ажлаа хийж чадаж байна уу?

Image
Цаг агаарын мэдээ гэдэг бол тэр болгон хүмүүсийн хөндөөд, шүүмжлээд байдаггүй сэдэв. Манайхан болсон  хойно уужуу тайван зангаараа, "Цаг уурын станцын мэдээ зөрж л байдаг юм" гэсгээд тоохгүй. Тэгсэн мөртлөө Өвөр Монголын цаг агаарын мэдээг их шоолноо. "Бороо орж ч магадгүй, орохгүй ч байж магадгүй, юу ч гэсэн борооны шүхрээ аваад яваарай" гэж зарладаг гэнээ гэж  ирээд л наг наг хөхрөх. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгч л энэ байх. Саяхан Ийгл ТВ-ээр хөдөөгүүр  тариалан ургацын байдалтай танилцсан сурвалжлага үзүүлж байнаа. Сэлэнгийн бил үү, нэг компаний нөхөр хэлж байна. "Бид чинь цаг агаарын мэдээ л их сонсож суудаг юм шүү дээ" гэж. Аргагүй. Цаг агаартай ажлаа уялдуулж явуулдаг бизнестэй улс чинь. Тэгээд цааш нь мань эр, "Цаг агаарын мэдээгээ үнэн зөв өгч байвал бидэнд их хэрэгтэй байх юм. Ядаж 5 хоногийн урьдчилсан мэдээгээ зөв өгчихмөөр. Тэрнээс олон хоногийнх, сарынхаа байг гэхэд" гэж учирлалаа. Яасан гэсэн чинь, наадмаас өмнөхөн  тэр

"Пит"-ийн тухай хөөрөлдөхүй

Image
Питбулл төрлийн нохойнууд Питбулл гэдэг нохой  Монголд "моодонд" орж байсан цаг саяхан. Бие жижгэвтэр боловч цул булчин, өвдөх айхыг мэддэггүй амьтан. Тиймээс ч  "рингэнд" хүч үздэг "мэргэжлийн тамирчин" гэгддэг. Гэхдээ өнөөдөр "моодонд" байгаа үүлдрүүд гэвэл "Кавказ", "Дундад ази" хоёр л байх шив дээ. Харин  энэ удаа "Пит" -ийн тухай ярья. Дараагийн удаа Монголчуудын ихээр сонирхож байгаа  бусад үүлдрийн тухай цуврал маягаар бичих санаа байна. Нуршихгүй, гэхдээ  сонирхолтой мэдээлэл оруулахыг хичээх болно. Питбулл нь албан ёсны  үүлдрийн нэр биш, харин ижил төстэй шинж чанартай, биеийн бүтцээрээ хоорондоо адил төстэй   нохдын ерөнхий нэр томьёо юм.  "Эмч" гэдэг  шиг л ерөнхий нэр. Эмч дотроо хүүхдийн, дотрын, эмэгтэйчүүдийн гэх мэтээр ялгардаг шиг Пит бас дотроо олон янз байнаа. Гол таних тэмдэг, онцлог нь тачир үс, булчинлаг бадируун бие, хүчирхэг эрүү бүхий том толгой юм. "Амери

Шударга журам

Image
Шударга журам медаль Гавьяат үйлстэнээ алдаршуулдаг нь хаана ч тогтсон ёс. Дайн байлдааны цагт эрэлхэг гавьяатнуудаа улс орнууд харамгүй шагнаж алдаршуулдаг. Харин энгийн цагт эдгээр хүмүүсээ, бид жишээ нь, яаж алдаршуулдаг вэ?  Хүний амь аврана гэдэг бол маш том гавьяа!  Ялангуяа Монгол хүний амийг аврана гэдэг бол агуу гавьяа (гээд нэг үндсэрхэг үзэл гаргачихая байз)! Энгийн цагт гавьяа байгуулсан хүнд олгодог "Шударга журам" медаль (ШЖ)   манайдаа хамгийн том нь юм уу даа.   1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар шинэчлэн батлагдсан "БНМАУ-ын цол, тэмдэг, одон, медалийн Дүрэм"-д  зааснаар, " “Шударга журам медаль” -иар байгалийн гэнэтийн аюул, ус, гал түймрээс хүний амь бие, улс, олон нийт, хоршоолол, иргэдийн өмч хөрөнгийг авран хамгаалах, нийгмийн хэв журам сахиулахад амь бие хайрлалгүй зүтгэж гавъяа байгуулсан хүмүүсийг болон хүн ардын эрүүл мэндийг хамгаалахын төлөө гавъяа байгуулсан доноруудыг шагнана. Шударга журам медалиар шагнагд

Ярих бичихээ цэгцлэе

Image
Манайхан шиг  "Бид буруу ярьж, зөв ойлгодог" хэмээн өөрсдөөрөө "бахархдаг" үндэстэн дэлхий дээр байдаг болов уу? Бахархах ч биш байх л даа. Харин ч  эсрэгээрээ шүүмжилж, ёгтолж хэлсэн үг байх. Гэлээ гээд үүнийгээ засаж янзалж авах талаар дорвитой ажил хийхгүй явсаар л. Уг нь манай эрдэмтэн, багш нар, за тэгээд цаашилбал эцэг эхчүүд энэ тал дээр санаа тавьж, чиглүүлж байх  ёстой баймаар. Зөв ярьж бичдэг жирийн Монгол хүнийг үйлдвэрээс бэлэн болоод гарсан "бүтээгдэхүүн" гэж бодвол, өнөөдөр манайд "гологдол бүтээгдэхүүн" маш ихээр үйлдвэрлэж байна. Өмнө нь ч ийм байсан. Хэдийгээр бид олуулаа уншиж, бичиж чаддаг мундаг улс гэж өөрсдийгөө хөөргөх боловч яг нарийн ухаад үзвэл "дефект" маш их. Шат шатандаа "үйлдвэрлэн" гаргаж байгаа "бүтээгдэхүүнүүдийн"   ихэнх нь чанарын шаардлага хангахгүй байна. Анхан шатных нь сургуулийн өмнөх , дунд шатных нь бүрэн дунд боловсрол авах үе , дээд шатных нь  их дээд сургууль тө

Хүүхдийн амь чухал уу, "уламжлал" чухал уу?

Image
Хүүхэд мориноос ойчлоо НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь салбараас гаргасан мэдэгдэлд өгүүлсэнээр энэ жилийн наадмаар хурдан морь унасан хүүхдүүдээс 24 нь гэмтэж , орон нутагт болсон уралдааны үеэр 2 хүүхэд энджээ. Одоогийн байдлаар шүү!  Хайран хүүхдүүд минь! Бусдыг зугаацуулах гэж, хэдэн халтар төгрөгний төлөө биеэ бэртээж, амиа алдах ёстой байсан гэж үү? Аймгуудад баяр наадам, ойн байр үргэлжилж цаашид нийтдээ 47 удаагийн хурдан морины  уралдаан болохоор төлөвлөгдсөн байгаа гэнэ. Ингэхээр бэртэж, эндэх хүүхдийн тоо энэ жилдээ эцэслэгдээгүй байна гэсэн үг. Наадмаас өмнө ч хүүхэд эндсэн тохиолдол гарсан. Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг  багийн наадмаар 7 настай хүү мориноос унаж нас баржээ. Ямар ч хамгаалах хувцас хэрэгсэлгүй байсан гэнэ. Архангай аймгийн Өгийнуур сумын наадмаар 9 настай хүү мөн мориноос унаж амиа алдлаа. Хүүхдийн амиар "туг тахих"   дараагийн аймаг, сум хаана  тодрох бол?! ММСУХ-ы Ерөнхийлөгч М.Энхболд Монгол орон даяар морин у

Чингисийн талбай

Image
Д.Сүхбаатар Сүхбаатарын талбайг Чингисийн талбай гэж өөрчилж нэрлэхээр  нийслэлийн иргэдийн хурлаас шийджээ. МАН- ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Г.Занданшатар , нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нарт сүржигнэх сайхан шалтаг олдлоо. "Ардын хувьсгал" , "Д.Сүхбаатар"   гэдэг үгнүүд бол МАН-ын "өмч" бөгөөд "хир халдаах" тун дургүй. Эдгээр нэр томъёонуудыг "үл тоох" , "мартах" , "хасах" , "өөрчлөх" гэвэл  МАН ихэд  эмзэглэх бөгөөд доромж мэт үзнэ. Үнэндээ ганц "барьж авах" юм нь болохоор аргагүй биз. Ардын хувьсгалаар "тусгаар тогтнолоо" олж авсан гэх боловч үнэндээ Дэлхийн 2-р дайны дараа л Монголыг тусгаар улс гэдгийг хоёр хөршөөс нь эхлээд дэлхийн бусад орон хүлээн зөвшөөрч эхэлсэн байдаг. Албан ёсоор шүү. 1946 он хүртэл Хятадын "мэдэлд" байсан гэсэн үг.  Тэгэхээр Монгол улс 1921 онд МАН-ын "буянаар" хувьсгал хийж "тусгаар тогтнолоо" олж авс

Кэйфси

Image
Хэт тарган бүсгүйчүүд Хэт таргалалт бол бүх өвчний үүр үндэс болдог. Ерөөсөө илүү тарга хүний бие, эд эрхтэний хэвийн ажиллагааг алдагдуулж, хамаг юм "бусниулж"  орхидог гэмтэй. Тарган мал тал бүрийн ашигтай гэдэг бол тарган хүний хувьд энэ үг тохирохгүй. Тарган хүн тал бүрийн өвчтэй гэвэл ононо. Таргалах гол шалтгаан бол гол нь  бидний идэж ууж буй хүнстэй холбоотой. Буруу хүнс, буруу хооллолт. Мэдээж хөдөлгөөн багасах гэх мэтийн олон нөлөөлөх хүчин зүйлүүд бий. Гэхдээ энд хоол хүнсний тухай яръя. Хүний бие өдөрт ч юм уу авч болох шаардлагатай калорийн хэмжээнээс их калорийг авбал илүүдэл калори нь өөх болж хувирдаг аж. Тэгвэл калори ихтэй хоол хүнс хэрэглэхээс аль болохоор зайлсхийж, илүүдэл калорио биеийн тамир, дасгалаар хичээллэж "шатааж" байх хэрэгтэй болох нь. "Кэйфси" компаний лого Түргэн хоолны компаниуд олон оронд сүлжээгээ нээж ажиллуулж байгаа бөгөөд саяхнаас Монгол улсад  KFC буюу K entucky F ried C hicken ( Кентакийн шарсан

Харвардын коммунистууд

Image
Л.Оюун-эрдэнэ (НАМЗХ-ны Ерөнхийлөгч) Сэтгүүлч Ганчимэг цаг үеэ онож, чухал ярилцлага хийснээ нийтлүүлжээ.  Ярилцсан хүн нь Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо (НАМЗХ) гэгч байгууллагын Ерөнхийлөгч Л. Оюун-эрдэнэ. НАМЗХ нь  Монгол Ардын Намын (МАН) дэргэдэх залуучуудын байгууллага юм. МАН-ын залуу боловсон хүчнийг бэлтгэдэг газар ч гэдэг. Хуучнаар МАХН-ын залуу халаа бэлтгэдэг байсан МХЗЭ шиг гэх юм уу даа. Удирдах зөвлөлтэй, нэг ерөнхий нарийнтай, 9 дэд Ерөнхийлөгчтэй нүсэр эд юм байна, базарваань. Монголын ард түмнээс " тусгаарласан "  МАН-ын Тусгаар тогтнолын ордон хэмээх "цайзны" 201 тоотод  "суудаг" аж.   Оюун-эрдэнийн хэлсэн зүйлийг уншаад залуучуудынх нь байгууллагын толгойлогч ингэж ярьж байгаа юм чинь энэ нам өөрчлөгдөж, шинэчлэгдэнэ гэж байхгүй юм байна гэж бодогдлоо.  Оюун-эрдэнийн үе "мултарсан" хойно л магадгүй. Магадгүй шүү. Уг ярилцлагад мань эрийн хэлсэн ярьсан зарим зүйлтэй холбогдуулaн хэлэх юм байна. Ярилцла