Кэйфси
Хэт тарган бүсгүйчүүд |
Таргалах гол шалтгаан бол гол нь бидний идэж ууж буй хүнстэй холбоотой. Буруу хүнс, буруу хооллолт. Мэдээж хөдөлгөөн багасах гэх мэтийн олон нөлөөлөх хүчин зүйлүүд бий. Гэхдээ энд хоол хүнсний тухай яръя.
Хүний бие өдөрт ч юм уу авч болох шаардлагатай калорийн хэмжээнээс их калорийг авбал илүүдэл калори нь өөх болж хувирдаг аж. Тэгвэл калори ихтэй хоол хүнс хэрэглэхээс аль болохоор зайлсхийж, илүүдэл калорио биеийн тамир, дасгалаар хичээллэж "шатааж" байх хэрэгтэй болох нь.
"Кэйфси" компаний лого |
Гэтэл энэ түргэн хоолны газрууд "хэт таргалах өвчний" гол буруутан нь гэж хэлэгддэг болоод удаж буй. Нэг талаасаа хүн өөрөө идэх уухаа зохицуулахгүй бол тэдгээр компаниудыг буруутгах нь бас учир дутагдалтай мэт. Гэвч бас тийм биш бололтой.
АНУ-ын Нью-Иорк хотын иргэн 56 настай Барбер гэгч эр түргэн хоолны KFC, McDonald's, Wendy"s болон Burger King гэдэг дөрвөн компанийг шүүхэд өгчээ. Шалтгаан нь? Эдгээр компаниудын хоолыг хэрэглэсэний улмаас тэр залуу хэт таргалаад одоо 122 кг жинтэй болсон гэнэ. Энэ хэрэг чухам яаж шийдэгдэх нь тодорхойгүй боловч хуульчдийн үзэж байгаагаар иймэрхүү түргэн хоолны компаниуд үйлчлүүлэгчдийнхээ хэт таргалалтанд тодорхой хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа аж. Үүнтэй төстэйгээр тамхины компаниудыг шүүхэд өгсөн тохиолдол хэд хэд гарч байсан юм. 2000 онд 8000 хохирогчдод нийт 145 тэрбум долларын төлбөр төлүүлэх шийдвэр шүүхээс гаргаж байсан байх юм. 2008 онд Смит гэгч иргэн R.J.Reynolds хэмээх (Монголчуудад танил болсон "Camel", "Winston", "Magna", "Salem" зэрэг тамхийг үйлдвэрлэдэг) тамхины компаний эсрэг гомдол гаргаад 2012 онд 27 сая доллар авсан жишээтэй.
Хэт тарган хүү |
Ялангуяа хүүхэд, залуучууд маань хэрэглээгээ хязгаартай байлгаж, эцэг эхчүүдээс ч энэ тал дээр зөв ойлголт өгч зөвлөж байх нь чухал.
МкДоналд'с хоолны газар хооллож буй хүүхэд |
Comments
Post a Comment