Монгол морио басамжлаад байна уу?
Ноднин жил (2017 онд) хурдан морины уралдаанаар улсын хэмжээнд 390 хүүхэд хурдан мориноос унасан тухай Гэр бүл, хүүхэд,залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх хэлж байна. Өнгөрсөн оны 3-р сарын хаврын уралдааны үеэр гэхэд л 54 хүүхэд мориноос унаж, тэдгээрээс 6 хүүхэд хүнд болон хөнгөн гэмтэж бэртжээ. Энэ тухай ТВ9 телевизийн 2018 оны 1 сарын 4-ний Энэ өдөр мэдээгээр ярьж байна. Энд дарж үзээрэй.
Одоо удахгүй Цагаан сар болж, залгуулаад хурдан морь уралдуулах эсэх тухай маргалдаж эхэллээ. Засгийн газрын хуралдаанаар энэ жилийн өвөл хаврын уралдааныг хориглох эсэх тухай шийдвэр гарах юм гэнэ. Тэр болтол танай манай болж талцаж аваад л хэрэлдээд байж дээ. Уг нь жаахан юм боддог хүмүүст бол шийдэж цөхөх юмгүй асуудал байгаа юм.
Хамгийн гол хөндөж байгаа цөм асуудал чинь унаач хүүхдийн аюулгүй байдал биз дээ? Өвөл хавар цастай халтиргаатай үед хурдан морь уралдуулах нь унаач эзэндээ эрсдэлтэйд гол учир нь байгаа юм. Морь халтирна, гулгана. Зуны улиралд бол ийм явдал бараг гарахгүй. Гэхдээ унаач хүүхдүүд мориноос ойчдог уу гэвэл ойчноо. Морь бүдрэх ч юм уу, ямар ч шалтгаанаар ойчиж болно.
Тэгэхээр өвөл ч ойчно, зун ч ойчно. Ойчсон хүүхэд моринд даруулна, дэвсүүлнэ, гишгүүлнэ, өшиглүүлнэ, эсвэл дөрөөндөө чиргүүлнэ. Хүүхдийн биеийн хөгжил ид өсөж төлжиж, ургаж яваа шатандаа байгаа учраас их эмзэг, хэврэг байдаг. Өөрөөр хэлбэл, гэмтэх нь амархан гэсэн үг. Адаглаад яс нь сайн бөхжөөгүй учраас хугарах нь амархан. Дотор эрхтэн цул нь хүчтэй цохилт, савалгаанд доргиж гэмтэх, судас тасрах нь энүүхэнд. Тархины доргилт авбал насан туршийн саажилттай болох ч аюул бий. Ийм ийм учир шалтгаанаас болж хүүхдээр хурдан морь унуулахаа болих нь зөв.
Тэгвэл хэн унах юм бэ? Жокей (англиар Jockey) буюу мэргэжлийн унаач хүн таны морийг унана. Мэдээж энэ хүн бол морь гарамгай унадаг, насанд хүрсэн, илүүдэл жингүй бие хөнгөхөн хүн байна. Морь уралдуулах үедээ хэзээ яаж давхих вэ, ямар тактикаар уралдах вэ (хэзээ мориныхоо амыг татах, сул тавих, эсвэл ташуур өгөх г.м) гэдгийг мориндоо тааруулж, уяачийнхаа өгсөн зөвлөмжийн дагуу гүйцэтгэнэ.
Фейсбүүк,Твиттер зэргээс харж байхад зарим хүмүүс их сонин бөгөөд инээдтэй зүйл бичсэн байх юм. Жишээ нь, хурдан морийг том хүнээр унуулж уралдуулдаг уламжлал байхгүй, том хүнийг яаж даах юм гэхчлэн.
Монгол морио басаад байгаа юм биш биз? Дэлхийг эзэлж явсан баатруудын хөлөглөж явсан морьдын удам шүү. Арай одой морь гэж боддоггүй байлтай! Гадныхан л Монгол морийг одой гэж доромжилдог.
Монголын шилийн сайн эрчүүдийн тухай мэдэхгүй хүн байхгүй байх. Тэр эрчүүд чинь ноёдын морьдоос тасалж хөөгөөд баригдахгүйн тулд аймаг хошуу дамнаад зогсолтгүй давхичихдаг байсан юм гэнэ лээ. Цахиур Төмөр гээд л Тунгалаг Тамир кинон дээр гардаг биз дээ? Лав 100-гаар тогтохгүй олон км давхидаг байсан биз. Ийм морьдтой ард түмэн том хүн яаж даах юм гэж хэлээд сууж байгаа нь даанч гутамшиг. Ичихгүй тэгээд хөхнөөсөө ч гараагүй шахам нялх амьтан хурдан морины нуруун дээр суулгаж явуулчихаад баясаад сууж байдаг! Тэрийгээ тэгээд уламжлал гээд байгаа шүү! Уламжлал my ass!
Тэгэхээр энд шийдэж ядаад байх юм алга. Жокей хүнээр морио унуулаад дуртай цагтаа уралдацгаа. Өвөл зун хавар хамаагүй. Ер нь тэгээд морины уралдааныг мэргэжлийн өндөр түвшинд аваачих цаг болсон бус уу? Цаг хугацаа, явах зай, унах унаач зэргийг стандарт болгож тусгасан журам дүрмээ шинээр бичиж батлаад мөрдөх хэрэгтэй. Нялх хүүхэд биш, жинхэнэ эрчүүд нь морио унаж уралдуулдаг, мориныхоо шандасыг шалгадаг болбол жинхэнэ уралдаан болно доо. Монголын Морин Спорт Уяачдын Холбоо гэх байгууллага шинээр сэтгэж, өөрчлөлт хийх цаг болжээ.Монгол морио насанд хүрсэн хүн дааж уралдаж чадахгүй гэж арай басаагүй байлтай. Хэрвээ ингэж боддог бол Монгол хүлгээ доромжилж байна гэхээс өөр тайлбар алга.
Нэмэлт (2018.01.27):
2018 онд өвөл, хаврын хөлдүү цагаар хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглолоо гэсэн мэдээ яваад байсан чинь яг үнэндээ 12 нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулж уралдаан зохиохыг хориглосон юм байна. Өөрөөр хэлбэл, өвөл хаврын уралдаан болдгоороо болно, харин 12 -оос дээш насны хүүхэд унаж уралдана гэсэн үг аж. Аргагүй л уяачдын эрхшээлд орчихсон шаарнууд юм байна. 13-18 насны хүүхдүүд ойчиж бэртэж,амь насаа алдсан ч хамаагүй юм байх. Хүүхэд бол хүүхэд шүү дээ. Уяачдын холбооны дарга байсан, 60 тэрбумын хэрэгтэн спикерийн сонирхол хүчтэй бөгөөд Засгийн газрын топор сайдад нөлөөлж чадаж байгааг энэ шийдвэр баталж байна. Бидний өсвөр ирээдүй, Монголын өсвөр үеийг хайрлахгүй байгаа энэ УИХ, Засгийн газар Монголын төлөө байж чадах уу? Тэдэнд өөрсдийнх нь эрх ашиг бусдаас дээгүүр тавигддаг гэдгийг харууллаа.

Comments
Post a Comment