Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй юу?
Ерөнхийлөгчийн засаглал ба Парламентын засаглал хоёрын тухай зарим иргэд маань ойлголт муутай учраас буруу ярьж будилах нь их байна. Тэдний буруу ч биш, угаасаа иргэдээ харанхуй байлгах гэсэн нам засгийн сонирхолтой холбоотой юм л даа. Хөмөрсөн тогооноос гарч ирээд ард иргэд маань цочирдож нэг хэсэг учраа олохгүй байсан үе бий. Одоо ч учраа олоогүй, аргаа олохгүй хүмүүс зөндөө байна. Үүний шалтгаан нь хүмүүсээ гэгээрүүлээгүй, ухуулаагүй, ойлгуулаагүйтэй холбоотой. Төр засаг нь ажлаа хийгээгүй гэсэн үг.
Энгийн иргэд бид нэг их онол яриад мэтгэлцээд байх шаардлагагүй юм. Гэхдээ улс төр болон нийгэм, зах зээлийн тухай үндсэн, анхан шатны мэдлэгтэй байх хэрэгтэй. Ингэж байж иргэн зөв дүгнэлт хийж, зөв шийдвэр, сонголт хийнэ. Гэгээрэхийн тулд иргэд маань өөрсдөө бас хичээх хэрэгтэй. Боломжоороо ном сонин сайн уншиж, мэдээлэл сайн авч байх хэрэгтэй байна. Түүнээс гадна намчирхаж аливаа асуудалд хандахаа болимоор байна. Гадаад хэлтэй бол мэдээлэл олж авах суваг, арга зам орчин цагт цөөнгүй болжээ. Интернет гэж сайхан мэдээллийн сав байна. Энэ савыг ухаж төнхөөд олж авсан мэдээллээ харьцуулж, дүн шинжилгээ хийж , өөрийнхөөрөө шүүж тунгаагаад "алтыг" нь авч үлдэж чаддаг байх чадвартай болох нь чухал шүү.
Төгс гэгээрсэн хүн гэж байх биш. Төрөөд л үхэн үхтлээ сурч байгаад чад хийдэг хорвоо. Хэн жаахан юм олж авч чадсан нь билэг эрдэм төгс гэж хэлэгдэх жам. Бас бие биенээсээ сурч, бие биендээ хэлж дамжуулдаг нь оюун ухаанаа тэлэх нэг арга.
Онолдож номчирхолгүй олж авсан мэдлэг, санаа оноогоо хуваалцая.
1990 онд хувьсгал хийж Коммунист (Нийгэм журмын гэж монголчилдог байсан санагдана) нийгэм байгуулж байсан бид чинь нэг л өдөр явж байсан замаасаа гарч өөр жимээр явцгаая гэж шийдэв ээ. Амьдрал өлөн зэлмүүн, ар өврийн хаалга цэцэглэсэн, санал бодлоо чөлөөтэй хэлж ч болдоггүй, гадагшаа зорчиж галуу шувууны мах идэх боломж ховор, хувийн өмчтэй байж болдоггүй нэг ийм нийгмээс залхсан бид хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгэм байгуулая хэмээн босож ирэв. Санаа зориг нь бэлэн байснаас биш мэдлэг оюун дутмаг байжээ.
Дээрээ ч, доороо ч бэлэн биш байж. Оноо гэхээсээ алдаа нь их гарч, цөөхөн сүүхэйтэй нь завшиж, олонхи масс нь оргүй хоцорсон түүх үлджээ.
1992 онд шинэ Үндсэн Хуулиа баталж, Парламентын засаглалтай Бүгдээрээ Найрамдах Улс болов оо. Бүгдээрээ зөвлөвөл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг шинэ цагийн мэргэн үгийг дагаж, УИХ бол төр мөн гэж тунхагласанаас хойш 25 жил өнгөрчээ. Бүгдээрээ зөвлөж, буруугүй шийдвэр гаргах ёстой газар (УИХ) маань талцаж хэрэлдсэн муу нэртэй луу данстай хүмүүсийн цугладаг оромж болов. Дийлсэн тал нь өөрсөддөө ашигтай шийдвэр гаргаж, ээлжилж эрх барьсан тоолонгоор эх орноо самарсан бусармаг явдалтнуудын дураараа тонгочдог "дархан цаазтай газар" болж хувирчээ. Хууль зөрчиж, хэл аманд орсон ч суудлаасаа буухгүй бат араандаа хийсэн төрийн түшээ нэртэй, тэмдэг зүүж том машин унасан адгийн шаарнууд тэнд цугладаг болжээ. Яагаад адгийн шаарнууд байдаг билээ? Яахав дээ, гуйлгачин бөгөөд харанхуй иргэд нь хуурамч гоё үгэнд нь хууртаад, хэдэн халтар цаасанд нь баярлаад хэнийг нь ч мэдэхгүй сонгочихсон хэрэг. Ард түмнээ харанхуй байлгах нь ийм ач холбогдолтой бөлгөө.
Дээрээс нь олон намын тогтолцоо бол хамгийн гоё зүйл гээд тархийг нь угааж, толгой руу шаасаар байгаад өнөөдөр 100 ямаанд 60 ухна гэдэг шиг юм болжээ. Албан ёсоор бид чинь 25 ширхэг улс төрийн намтай юм байна. Ингээд үндсэндээ 3 сая хүн маань 25 хуваагджээ. Талцаж хуваагдсан Монголчууд хэзээ л олигтой явлаа даа. Бэлээхэн түүх гэрчилдэг биз дээ? Бие биентэйгээ дайтаж алалцдаг, дараа нь харийнхантай нийлж өөрсдийнхөө цусан ах дүүг хөнөөдөг, адаг сүүлд нь бүгдээрээ харийн гарт орж тамд унадаг. Ийм л гашуун түүхтэй улс даа, бид. Өнөөдөр 25 хуваагдчихаад бид өөрсдийгөө хэмлэж алалцсаар л сууна. Олон намын "буян."
Харийнхан орж ирээд эзлээд авахгүй ч бид өөр маягаар харийнхны боол болоход амархан болжээ.
92 онд Үндсэн Хууль баталсан хүмүүст юуны буруу байх вэ дээ. Бас л харанхуй байсан хүмүүс шүү дээ. Хууль зохиож батлалцах гээд дор дороо л элдэв юм ухаж уншаа байлгүй дээ. Мэдээж сайн сайхныг бодож төсөөлж л ийм хууль баталсан байх. 76 хүн хуулиа хэлэлцээд олонхиороо батлах тухайд бол маргах юм алга. Харин 76 хүн засаг аваад явна гэдэг бол буруу шийдэл байжээ гэдгийг 25 жил өнгөрсөн хойно хүмүүс ойлгож эхэлж байна.
Өөрөөр хэлбэл, Парламентын засаглал Монголд тохирох хувилбар биш байжээ. Одоогийн энэ тогтолцоогоор бол 76 хүн Ерөнхий сайд болон бусад сайд нарыг баталж байгаа нь Засгийн газар хараат бусаар бие дааж, хариуцлагаа хүлээж ажиллах боломжгүй гэсэн үг.
Ерөнхий сайдыг сонгуульд ялсан нам сонгоно. Энэ хүн тэр намын дарга ч байж болно, эсвэл намын өндөр албан тушаалтан байна. Засгийн ажил удирдаад хийгээд явах чадвартай, боловсролтой, туршлагатай эсэх нь чухал биш. Сайд нарыг мөн намаас сонгоно. Бас л чадвартай,туршлагатай эсэх нь чухал биш, харин мөнгөтэй бөгөөд нам дотроо нөлөөтэй эсэх нь гол шалгуур. Ийм л хүмүүс Засгийн газрыг бүрдүүлж, сонгож томилсон УИХ-ын хяналт, заавар дор ажлаа явуулна. Нам дотроо хэрүүл ам гарсан тохиолдолд хэдэн гишүүн санаачлаад Засгийн газраа унагаачихна. Тэгээд дараагийн ээлжийг хоолонд оруулдаг. Ер нь бол томилсон гишүүдийнхээ (намынхаа) үгэнд сайн орж байхгүй бол огцроно гэсэн үг.
Тэгвэл бидэнд аль нэг ялсан намын дарга Ерөнхий сайд гэсэн нэр зүүгээд УИХ-ын дохио зангаагаар утсан хүүхэлдэй шиг ажилладаг тогтолцоо биш, харин аль нэг намын нөлөөнд автдаггүй, намаас сонгогддоггүй, хараат бус бие дааж ажиллаж чаддаг хүнээр удирдуулсан Засгийн газар байгуулж болдог тийм тогтолцоо хэрэгтэй байна. Энэ бол Ерөнхийлөгчийн засаглалыг тогтоосон нөхцөлд биелэх асуудал. Ерөнхийлөгч нь Төрийн тэргүүн бөгөөд Гүйцэтгэх засгаа тэргүүлж авч явна гэсэн үг. Ерөнхий сайд гэдэг орон тоо байхгүй болно.
Ерөнхийлөгч нь бүх ард түмнээс сонгогдох учраас УИХ-ын хүүхэлдэй болохгүй. Мөн багаа өөрөө бүрдүүлээд явах учраас УИХ ямар ч оролцоо байхгүй болно. УИХ-ын хэдэн гишүүн уур нь хүрэхээрээ Засгийн газрыг огцруулна гээд дүвчигнэж чадахгүй бөгөөд Засгийн газар тогтвортой ажиллаж хийх гэснээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Бүрэн эрхийнхээ хугацаанд хийсэн ажлаа өөрөө толгойгоороо хариуцах учраас бид өмнөх жилүүд шиг аль нэг нам, эсвэл УИХ, эсвэл УИХ-аас сонгогдсон Ерөнхий сайд гэх мэт олон этгээдийн дундаас буруутныг хайж төөрөлдөхгүй. "Хэргийн эзэн" тодорхой болно гэсэн үг. Буруу хийвэл толгойгоо авахуулна, зөв хийвэл магтаалаар шагнуулна.
Ард түмний гэгээрэл, боловсрол муу учраас өнөөдөр иргэд маань хэн дуртайгаа буруутан болгож чичилж байна. Эрх барьж байгаа нам руу дайрч байна, УИХ руу довтолж байна, Ерөнхий сайд руу давшилж байна, Ерөнхийлөгчөө зүхэж байна. Үнэндээ одоогийн тогтолцоогоор буруутанг тодруулах боломжгүй юм. Намтай хариуцлага тооцно гэхээр "амьгүй бие"-тэй яаж тооцоо хийх юм? Дараагийн сонгуульд дахиад л мянгуужингийн үлгэр яриад л давхиж явдаг биз дээ? Ядуус бидний хамгийн дуртай зүйлс болох бэлэн мөнгө, ундааны дээж архийг тараагаад бидний сэтгэл зүрхийг тэрхэн зуур уяраагаад л саналыг маань худалдаад авчихдаг. Үнэн биз? Эрх баригч намаас сонгогдсон Ерөнхий сайдтай тооцоо хийе гэхээр өмнөх Ерөнхий сайд, нам руу буруу бүхнийг чихээд л өнгөрдөг. Мөн УИХ-тай хариуцлага тооцох арга байхгүй, тэгээд ч тэд чинь намын жагсаалтаар гараад ирнэ, бас "буян" үйлдээд дахиад сонгогдчихно. Ингээд л нөгөө бахь байдаг улиг болсон хэдэн хүн бидний хараалыг идээд л маасайгаад сууж байдаг. Хараал тусахаас хамгаалсан арга чаргаа хийчихсэн, зарим нь хувийн бөө мөөтэй учраас их догь байдаг биз ээ.
Ерөнхийлөгчөө юм хийсэнгүй, хоосон ярилаа гэж дайрч байна. Тэгвэл Ерөнхийлөгч маань ямар ч эрх мэдэлгүй, ёстой л бэлэг тэмдгийн амьтан гэдгийг ойлгох хэрэгтэй. Парламентын засаглалтай бид чинь Үндсэн Хуулиараа Ерөнхийлөгчөө бэлэг тэмдгийн гээд тунхаглачихсан шүү дээ. Тийм учраас л Үндсэн Хуулиа өөрчилж байж засаглалынхаа хэлбэрийг сольж өөрчлөлт хийх боломжтой болох юм. Одоогийн хуулиараа Ерөнхийлөгч засгийн ажилд оролцохгүй, чиглэл өгөхөөс өөр эрхгүй, харин хууль санаачлах эрхтэй, өршөөл үзүүлэх, шагнал гардуулах эрхтэй, ийм л хүүхэлдэй. Өөрөөр хэлбэл, ярихаас өөр ид шидгүй амьтан.
Ардчилсан засаглалын гол хоёр хэлбэрээс бидэнд тохирох нь Ерөнхийлөгчийн засаглал гэж үзэж байна. Парламентын засаглал тохирохгүй гэдгийг 25 жилийн амьдрал нотоллоо.
Ерөнхийлөгчийн засаглал ямар давуу талтай вэ?
- Ард түмнээс шууд сонгогддог учраас жинхэнэ эрх мэдэлтэй (Парламентаас сонгогддог Ерөнхий сайдыг бодвол)
- Ерөнхийлөгчийн толгойлсон гүйцэтгэх засаг (Засгийн газар) ба хууль тогтоох байгууллага хоёр бие биенээсээ үл хамаарч зэрэгцэн орших ба бие биендээ хяналт тавьдаг. (Парламентын засаглалд гүйцэтгэх засаг нь парламентаасаа хамааралтай байдаг)
- Эрх мэдэлтэй Ерөнхийлөгч хурдан шуурхай арга хэмжээ авч ажиллаж чадна. Хурд сайтай гэсэн үг.
- Ерөнхийлөгчийн засаг тогтвортой ажиллаж чадна. (Парламентын засаглалын үед Засгийн газар хэзээ ч огцорч мэднэ)
Олон намын системтэй үед Парламент (УИХ) олон намын төлөөллөөс бүрдсэн тохиолдолд Ерөнхий сайд болон Засгийн газрыг бүрдүүлэх гэж бөөн асуудал болдог. Аль ч нам нь олонхи болж чадаагүй үед эвсэж буюу тохироогоор Засгийн газраа бүрдүүлэх хэрэгтэй болдог. Энэ үед жинхэнэ албан тушаалын наймаа, шантааж ид оволздог. Ингэж намын нэрээр, наймаагаар Ерөнхий сайд болсон хүн, өөр намын шантаажаар шахсан сайдуудаас бүрдсэн Засгийн газар нэг санаатай, нэг хүн шиг ажиллана гэж байхгүй дээ. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг л юм болно. Эвслийн Засгийн газар гэх нэртэй энэ жүжгийг бид өмнө нь үзэх завшаан тохиосон билээ.
Эцэст нь, Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол нэг хүний дарангуйлал тогтчихно гэж эмээх хүмүүст хэлэхэд, дэмий зүйлд сэтгэлээ бүү чилээ гэе. Нэгдүгээрт, бид ардчилсан нийгэм сонгосон бөгөөд түүнийгээ зохих хууль дүрмэндээ тунхагласан байгаа, хоёрдугаарт, бид өөрчлөлт хийхдээ ямар нэгэн гарч болох гажуудлыг хааж өгсөн зохицуулалт хийчих учраас. Ерөнхийлөгч эрх мэдлээ хэтрүүлсэнээс болж улс оронд ноцтой хохирол бий болох, эх орныхоо эрх ашгаас урвасан шийдвэр гаргах, мөн хууль тогтоох байгууллагатай зөрчилдсөний улмаас улс орны эрх ашиг хөндөгдсөн томоохон асуудал гацаанд орсон тохиолдолд яаж гацаанаас гарах гэх мэт асуудлуудыг зохих хуулиудад нарийн тодорхой тусгавал зохино. Ямар тохиолдолд УИХ-ыг тараах вэ, яаж тараах вэ, мөн Ерөнхийлөгчийн хувьд ийм байдал үүсвэл яаж шийдэх вэ гэх мэтийг холбогдох хуулиуддаа нарийн тодруулж зааж өгөх хэрэгтэй. Одоо байгаа хуулиудад яаж ч тайлбарлаж болох бөөрөнхий, ойлгомжгүй, эсвэл салаа утгатай, ямар ч мухарласан шийдэлгүй заалтууд их байгаа нь хуулийг өөр өөрийнхөөрөө тайлбарлах байдал үүсгэдэг.
Үндсэн Хуулиндаа өөрчлөлт оруулах далимдаа дагалдаж өөрчлөх хуулиудаа сайн боловсруулах хэрэгтэй.
Ерөнхийлөгчдөө засгийнхаа эрх мэдлийг өгчихөөд ажил хийхийг шаардаж, үр дүн нэхэж болно. Түүнээс нааш энэ байдал өөрчлөгдөхгүй учраас эрх мэдэлгүй амьтан руу үсчээд байх шаардлагагүй. Аль болох хурдан энэ өөрчлөлтөө хийж чадвал төдийчинээ бидэнд ашигтай. Эс тэгвэл бэлхүүсээрээ тасартлаа турсан ядуусын арми, гэдсээрээ хагартлаа таргалсан баячуудын арми хоёр нэг л өдөр үхэх сэхэхээ үзэлцэх аюул ирэх вий. Тийм байдалд хүргэхгүйн тулд Үндсэн Хуулиа яаралтай өөрчилж, Ерөнхийлөгчийн засаглал тогтоохын төлөө хүн бүр дуугарч шаардах хэрэгтэй болж байна.

Comments
Post a Comment