МАН молиго үмхүүлжээ
Фэйсбүүк дээр УИХ-ыг тарах нь зөв гэсэн санал их явж байна. Иргэд их бухимдаж төр засгаа харааж байна. Төрийн нэр хүндийг навс унагасан хэргийн эзэд нь одоо эрх барьж байгаа намынхан, өмнө нь засаг төрийн эрхийг атгаж байсан нөгөө намынхан. МАНАН гэж ярьдаг даа. МАН ба АН хоёр ээлжлэн төр барьж, бас хамжиж засаглаж байсан түүхтэй. 90 оны хувьсгалаас хойшхи он жилүүдийн ихэнхэд нь МАН засаг төрийн эрхийг барьж байсан.
2016 оны сонгуулиар өмнөх эрх баригчдын алдаа, хагаралдааныг ашиглаж, оновчтой хар пи-ар хийсний дүнд МАН ялалт байгуулж чадсан. АН-ын хийсэн болгоныг муулж, иргэдээ өр зээлээр айлгаж өрсөлдөгчөө бутниргэсэн.
Засгийн эрхэнд гараад юу хийв ээ? Сөрөг хүчин байхдаа гаднаас зээл авах бол чухамдаа пүү паа гээд байсан МАН маань олонхи болоод засгийн эрх авангуутаа хэлсэнээ мартчихаад зээл авсан гэж байгаа. Ер нь зээл авдаггүй улс орон гэж хаана ч байхгүй байх. Хүчирхэг гэгдэх АНУ хүртэл өчнөөн зээлтэй. 2016 оны 12 сарын байдлаар АНУ-ын гадаад өрийн ихэнхийг Япон (1.09 их наяд ам.доллар) ба Хятад (1.06) эзэлж байна. Тэгвэл Хятадын гадаад өр 2016 оны сүүл гэхэд 1.42 (нэг бүхэл зууны дөчин хоёр триллион) их наяд ам.доллар байна. Японы гадаад өр 2017 оны 3-р улирлын байдлаар 3.6 их наяд (триллион) ам.доллар байжээ.
Мөн татвар нэмж иргэдээ, аж ахуйн нэгжүүдээ дарамтлахгүй гэж амлаж байснаа мартчихаад 7 төрлийн татварыг нэмж байна. Үүнд:
- Хадгаламжийн хүүний татвар,
- суудлын автомашины татвар,
- импортын тамхины татвар,
- шатахууны онцгой татвар,
- хувь хүний орлогын татвар,
- нийгмийн даатгалын шимтгэл,
- архи тамхины онцгой татвар,
- газар худалдаалах татвар,
- ашигт малтмалын лицензийн татвар
Одоогийн засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байгаа Ч.Хүрэлбаатар МАН сөрөг хүчин байх үед (2014 онд) татвар нэмэх нь буруу хэмээн "сургаж" байснаа өнөөдөр таг мартсан байна.
Тэрээр , "Эдийн засаг хямралтай,ард иргэдийн амьдрал муу байгаа үед татвар нэмдэг, нэмж байж эдийн засгийн хямралаас гардаг бодлого дэлхийн аль ч улсад байхгүй" гэж хэлж байсан бичлэг явж байна.
https://www.facebook.com/Mongol2021/videos/1194812977319774/
2015 онд МАН-ын бүлгийн дарга байсан С.Бямбацогт мөн татвар нэмэх нь буруу хэмээн цэцэрхэж байсан байх юм. Тэрээр, "Эдийн засгийн хямралтай, хүндрэлтай байгаа үед ард иргэдийнхээ хармаанд гар дүрэх байдлаар хямралыг давна гэсэн Засгийн газрын бодлого буруу байнаа. МАН цалин тэтгэврийг нэмэгдүүлэх, татвар нэмэхгүй байр суурин дээр хэвээрээ байна. Хүүхдийн мөнгийг алагчилж ялгаж олгохийн эсрэг байгаа" гэж хэлж байжээ.
https://www.facebook.com/yagtvvnshig2017/videos/398413640545386/
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ 2018 онд бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгохгүй гэсэн. Сөрөг хүчин байхдаа МАН ардын хүүхдийг алаг үзлээ гээд л сүржигнээд байсан чинь одоо эрх баригч болчихоод зангаа хувиргажээ.
Энэ цөөхөн жишээнээс харахад, МАН бол барьцгүй, хэлсэндээ байж чаддаггүй, үгнээсээ буцдаг, бухдаг, итгэл дааж чадахгүй хүчин гэдэг нь илт байна. Харин худлаа хэлж, ард түмэнд таалагдах аргаа олж чаддаг муу зальтай. Энэ нам төр засгийн эрхэнд суухын тулд юу ч хийж мэдэх этгээд гэдгийг 60 тэрбумын хэрэг нотлоно. АН-ын босгосон бондын зээлийн ихэнхийг МАН-ын компанитай гишүүд хувийнхаа бизнест авчээ. Зарим нь хугацаандаа төлөхгүй хойшлуулаад байгаа сурагтай. Хувийнхаа бизнесийг дэмжих гэж л төр засгийн алба руу зүтгэдэг бололтой. Ийм улсаар удирдуулсан ард түмэн, улс орон яаж өөдлөх вэ дээ. МАН-д молигодуулахаа хэзээ больсон цагт л байдал өөрчлөгдөх байх даа.

Comments
Post a Comment