Бандааш Гантулга ханьтай болов
Бандааш Гантулга |
Боов Мурат |
Алтан бөгжтэй гараараа ариухан эрхтэнээ түшээд зургаа авахуулжээ |
Хаа газрын хүүхнүүд гэж адилхан л байдаг юм байна. Та нарын гоо сайханд биширч, гуа биеийг чинь амталж үзье гэсэндээ муусайн эрчүүд ингэж нэр төрөө хиртэхээс л үл эмээн ийм үйлдэл хийж, ухаан нь самуурчихсан явж байна шд. Бурхан та нарт гоо сайхан заяасан боловч эр хүний зовлонг ойлгох ухаан дутуу заяажээ.
Харин эрчүүд бид бол Бандааш Гантулга, Боов Мурат гишүүнийхээ ар талд баттай зогсож, Эр хүн эр хүндээ хайртай гэдгээ нотлох болно. Бидний бахархал болсон энэ 2 гишүүнээ хамгаалахын тулд шаардлагатай бол бид гудамжинд жагсаж, тэмцлийн хөнгөн хэлбэрээс эхлээд хурц хэлбэрт нь хүртэл явна гэдгээ үүгээр мэдэгдэж байна.
Жич:
Бандааш Гантулга бандаашаа өмсөөд гарсан гэж ам алдсанаас бусдаар алдаа гаргаагүй, мөн эд мөрийн элдэв баримт нотолгоо үлдээгээгүй маш хашир ажилласан бол Боов Мурат тун хариуцлагагүй хандаж зураг, мессэж зэрэг зөндөө нотлох баримт үлдээсэн байна. Хэрэв ийм баримтууд үлдээгээгүй байсан бол дайснууд мань эрийн эсрэг юу ч хийж чадахгүй байх байлаа. Гэвч одоо байдал тун хүнд байна. Манай цагдаа хэрвээ шударга ажиллах юм бол мань эрийг ийм зохисгүй үйлдэл гаргасан гэдгийг амархан нотолчихно. Нөгөө сэтгэл алдарсан хүүхэндээ явуулсан мессэжүүдээс гадна тэр зурган баримтууд маш ноцтой нотолгоо болж чадна.
Боовных нь зургийг л аваад үзье л дээ.
Хамгийн түрүүнд нүдэнд тусаж байгаа онцгой таних тэмдэг бол боовных нь толгой ил харагдаж байгаа явдал. Толгойг нь бүрхсэн арьсыг мэс ажилбар хийж авахуулсан байна. Үүнийг циркумцизия (оросоор) буюу circumcision (англиар) гэж нэрлэдэг. Монголоор тээрхийн арьсаа авахуулах гэж нэрлэвэл зөв болов уу. Хөвч таслах гэж буруу нэрлээд байдаг.
Энэ заншил Еврейчүүдийн дунд, мөн лалын шашинтай улс үндэстэнд уламжлагдаж ирсэн байна. Энэ тухай өмнө нь бичиж байсан нийтлэлийг эндээс уншаарай.
Эрхэм гишүүн Боов хочит Мурат маань лалын шашинтан учраас ийм ажилбар хийлгэсэн байна.
Мөн энэхүү боов нь Муратынх мөн эсэхийг тогтоохын тулд зураг болон гишүүний өөрийнх нь боов хоёрыг шинжилж харьцуулалт хийх хэрэгтэй. Зургийг сайн шинжиж үзээд зураг дээр байгаа боовны урт, голч (диаметр) нь Муратынхтай таарч байгааг хэмжиж тогтооход л болоод явчихна. Мурат гишүүн боовныхоо размерыг өгөх болох нь. Мөн тэр зураг дээр боовыг түшиж буй гарны хуруун дахь шар бөгжийг бас харьцуулж үзэх хэрэгтэй. Муратын хуруунд тийм бөгж байна уу үгүй юу, байгаа бол адилхан юм уу гэхчлэнгээр тодруулах шаардлагатай. Мэдээж зураг дээр буй боовны эргэн тойронд буй орчин, үсний тархалт, өтгөн шингэн нь Муратынхтай таарч байна уу гэдгийг магадлах. Өмссөн бандаашийг харвал Томми брендийнх бололтой. Мурат маань ийм бандааштай эсэхийг тогтоохын тулд гэрт нь очиж бандаашаа хийдэг шургуулганд нэгжлэг хийх шаардлага ч байна. Прокурор үүнд нааштай хандаж нэгжлэг хийх зөвшөөрөл өгөх байх гэж найдна. За тэгээд өөр ямар харьцуулах тэмдэг, онцлог байна гэдгийг манай цагдаагийнхан олж тогтоогоод тодруулчихна биз дээ.
Comments
Post a Comment