Тээрхийн арьсгүй Монгол
БЭТА-гүй (тээрхний арьсгүй) эрхтэн |
Circumcision гэдэг нь "тойруулж огтлох" гэсэн утгатай латин гаралтай үг аж. Эр бэлэг эрхтэний толгойг (БЭТ) бүрхэх арьсыг тойруулж огтолж авах мэс ажилбарыг хэлж байгаа юм. Манайхан "хөвч таслах" гэж буруу нэрлэдэг. Энд ямар ч хөвч (шөрмөс) таслахгүй, зүгээр л БЭТ-г "хучиж" буй арьсыг нь тасдаж аваад БЭТ-г ил болгочихно гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ мэс ажилбарын дараа БЭТ дандаа ил байна. Тийм болохоор ийм мэс ажилбар хийсний дараа бэлэг эрхтэнийхээ (БЭ) арьсыг хойш нь шамалж толгойг нь ил гаргаад угааж цэвэрлэх, шээх шаардлагагүй болно. БЭТ-г бүрхэх арьс нь уян хатан боловч анх төрөхөд БЭТ-той "наалдсан" мэт байх тул бага насны хөвгүүдэд уг арьсыг хойш нь шамлах боломжгүй байдаг. Харин нас бие гүйцэж ирэх үед шамлах боломжтой болдог, гэхдээ хүүхэд бүр дээр энэ цаг үе тохиох нас нь янз бүр. Эцэг эхчүүд мэдээж бага насанд нь ажиглаж байх нь чухал. Хүчээр шамлах гэж оролдох хэрэггүй. Цагийн юм цагтаа. Харин ариун цэвэр сахиулахад анхаарах нь аав ээжүүдийн үүрэг.
БЭТА-ыг авах мэс ажилбар |
Сайн талууд
Дараах үрэвсэл өвчлөлөөс сэргийлэх, нөхцөлдүүлэх боломжийг эрс багасгадаг. Үүнд:
1. Вирусээр өдөөгдөх гадна бэлэг эрхтэний үрэвсэл. Эр ба эм гадна бэлэг эрхтэн дээр цэврүү бий болж загатнаж өвтгөн халуу шатна. Энэ өвчин 1998 онд бэлгийн замаар халдварласан хамгийн их тохиолдлоор бүртгэгдэж байсан.
2. Дархлалын хомсдолыг (ДОХ) бий болгогч HIV вирус
3. Гадна эр бэлэг эрхтэн болон гадна дотор эм бэлэг эрхтэн, мөн биеийн бусад хэсэгт үү ургуулж, хүндэрвэл хавдар ч үүсгэж мэдэх HPV гэгч вирус
4. Шээсний системийн үрэвсэл. "E.coli" хэмээх вирус болон бусад вирусээр халдварласан тохиолдолд шээсний системийн эд эрхтэнүүд өвчилдөг. Дотроо бөөрний үрэвсэл эсвэл давсагны үрэвсэл гээд янз бүр. Голдуу эмэгтэйчүүдэд тохиолддог ба олон шалтгаантай. Бэлгийн хавьтал тэдний нэг нь.
5. Палидум гэдэг бактерээр үүсгэдэг тэмбүү (syphilis) хэмээх бэлгийн замаар халдварладаг өвчин. Ямар шатанд байгаагаас хамаарч илрэх шинж тэмдэг өөр өөр.
6. Эр бэлэг эрхтэний хавдар
Шинж тэмдэг нь эр бэлэг эрхтэн улайх, туурах, эвгүй үнэртэй юм гарах, хөндүүр өвчтэй болох, эрхтэн дээр үрэвсэл, цэврүү эсвэл үү шиг юм гарах ба удаан хугацаагаар эдгэхгүй байх, бэлэг эрхтэнээс буюу БЭТА-ны цаанаас цус гарах, бэлэг эрхтэний өнгө байдал өөрчлөгдөх гэх мэт байна. Эр бэлэг эрхтэний арьсан дээр эсвэл дотор эд эсэнд нь хавдар бий болгоно.
Мөн эмэгтэй хамтрагчийнхаа нөхөн үржихүйн дотор эрхтэнүүдийн (умайн хүзүү, сав г.м) элдэв хавдар, үрэвслээс сэргийлж, эрсдэлийг багасгадаг.
Муу талууд
БЭТА-ыг авахуулсан эрчүүдийн ихэнх нь сексийн таашаал буурсан, дур тавилт нь суларсан гэсэн гомдол гаргасаныг судалгаагаар тогтоосон гэнэ. Мөн түүнээс гадна халуу төөнөх, загатнах, өвдлт, ер бусын мэдрэмж мэдрэгдэж байсан гэнэ. Орон оронд зөндөө л судалгаа, санал асуулга явуулж байсан аж. БЭТА-аа авахуулчихаар "нүцгэн" болсон "толгой" мэдрэмж сэрэл муудах нь ойлгомжтой. Хамгаалалтыг нь аваад хаячихсан болохоор аргагүй. Гэхдээ нөгөө талаас эрчүүд маань амархан дур тавьчихгүй, тэр утгаараа удаан сексдэж, эмэгтэйдээ илүү таашаал өгдөг болно гэсэн үг. Тэгэхээр энэ нь бараг сайн тал болчихоод байгаа биз?
Шашин энэ тэр харгалзахгүй БЭТА-аа авахуулдаг "моод" орчин үед хүчээ авч байна. АНУ-д гэхэд л эрчүүдийн тал хагас нь ийм "засал" хийлгэсэн байдаг гэнэ. Гол үндэслэл нь ариун цэврийн асуудал аж. БЭТА-тай эрчүүд, "засал" хийлгэсэн нөхдийг бодвол илүү өвчин тараадаг, агуулдаг гэнэ. Ойлгомжтой. БЭТ арьсаар бүрхэгдсэн тохиолдолд БЭ-ээс ялгарах элдэв шингэн, тос зэрэг нь арьсан дор цуглаж нян үүсэх таатай боломж бий болгодог. Тэр тусмаа эрчүүд тэр болгон арьсаа хойш нь шамлаад эрхтэнээ угааж цэвэрлээд байдаггүй хэнэггүй улс. Тэгж явж байгаад л эхнэртэйгээ хавьтаад баахан нян үрийнхээ шингэнтэй холиод л "цутгачихдаг". Хөөрхий эхнэр нь дараа нь элдэв үрэвсэл, хавдар болоод хохироод дуусна. Ний нуугүй хэлэхэд, манай эрчүүд айхтар ариун цэвэр сахидаг бил үү? Өдөрт юм уу өнжөөд нэг усанд орох байтугай 7 хоноод нэг ордог биз дээ? Гэр хороололд бол байдал ийм л байгаа. Халуун усны газар оочирлож байгаад л нэг юм ордог, орсон хойноо хугацаандаа шахагдаад "халтуурддаг." Хир юмаа олигтой ч угаасан юм байхгүй, бараг "дэвтээгээд" л гардаг. Авгайтайгаа секс хийчихээд босч харайгаад "боовоо" угаачихдаг эр хүн хэр олон билээ? Манай хүүхнүүдийн зовлон болдог элдэв өвчинг ер нь эрчүүд нь хувийн ариун цэвэр муу сахидагаас л бий болгодог байх. Ингээд хэлчихвэл эрчүүд маань Чингисийн талбай дээр очоод жагсах вий дээ.
Дөнгөж төрсөн нярай БЭТА авахуулсаны дараа |
Хэрвээ Монголчууд хүүгээ төрөнгүүт нь энэ ажилбарыг (багад нь хийвэл мэдээ алдуулах шаардлагагүй, хүндрэлгүй, амархан эдгэдэг) хийлгэдэг болчихвол манай эмэгтэйчүүдийн савны болон умайн хүзүүний үрэвсэл, хавдар эрс буурна гэж бодож байна. Мөн мэдээж бусад бэлгийн замаар халдварладаг элдэв өвчин багасна. "Хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур" болсон эрчүүд нь "доогуураа" ариун цэвэрч байвал хүүхнүүд маань өвчин шаналалгүй хичнээн амар.
Эмч нар маань ч гэсэн эцэг эхчүүдэд зөв ухуулга хийж, ард түмнээ гэгээрүүлэгч байгаасай.
Хөвч хөндөх гэдгээр нь л мэддэг бсн. Зурагтай нь сайхан тайлбар оруулсанд баярлалаа. Монгол эрэгтэйчүүд үнэхээр доогуураа цэвэрхэн байж, эмэгтэйчүүд нь эрүүл, хойч үе нь олон болох болтугай.
ReplyDeleteМэс ажилбар үнэ хэд вэ
ReplyDelete