Тэмүүжинг амьдаар нь алсан нь
Г.Сарангэрэл |
Тэмүүжин энэ охинд юу гэж ярьдаг байсныг Мөнхбаясгалан авгай сонирхож асуутал "нэг их юм ярьдаггүй" байсан гэж байх юм. Сургууль соёлд оруулна гэж харин ярьдаг байсан гэнэ.
Одоо харин их гомдолтой байгаа аж. Учир нь Тэмүүжин сайд энэ охиныг "цагдаагийн өгөөш", "хар тамхи хэрэглэдэг", "хулгайн хэрэгт холбогдсон" энэ тэр гэж хэлсэн юм байх.
"Цензургүй яриа" нэвтрүүлгийн энэ дугаарыг энд дарж үзнэ үү.
"Цензургүй яриа" нэвтрүүлгийн хөтлөгч Л.Мөнхбаясгалан авгай хүн байцаахдаа тааруухан бололтой. Энэ охиныг цагдаа нар яагаад баривчилсан учир шалтгааныг ерөөсөө сонирхсонгүй. Сарангэрэл ч ойлгомжгүй, үнэмшил муутай хариулт өглөө. Найзуудтайгаа "зугаалаад явж байсан чинь" цагдаа нар баривчлаад хорьчихож гэнэ. Хар тамхи гээчийг хэрэглэх нь байтугай юу байдгийг ч мэддэггүй гэнэ. Нэвтрүүлгийн эхэнд л хөтлөгч авгай энэ охиныг "гэмт хэрэгт гүтгэгдэж" 4 сар гаруй Ганц худагт хоригдсон гэж танилцуулж байх юм. "Гүтгэгдсэн" гэдгийг Мөнхбаясгалан олж тогтоосон юм байх. Батлан даалтанд гарсан даруйдаа тэр өдрөө гэртээ ч харилгүй шууд "2-р суваг ТВ" рүү "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцохоор ирсэн гэнэ. Хоригдож байх үед нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр Тэмүүжин сайдтай холбоод, "биеэ үнэлэгч" энэ тэр гэж бичдэг байсан нь "надад болон манай аав ээж, найз залууд нь аягүй хэцүү байсан" гэж ярьж байх юм. Сайдтай "бэлгийн харьцаатай" байсан гэж үнэн л хэлсэн бол "аягүй хэцүү байсан" гэж юугаа донгосно вэ? Тийм болохоор "нэр хүндээ сэргээх" гэж "Цензургүй яриа"-нд оръё гэж шийдсэн гэнэ. Ямар баасных нь "нэр хүндээ сэргээх" вэ? Бэлгийн харьцаатай байсан нь үнэн л юм бол энэ охин Тэмүүжинд "биеэ үнэлдэг" л байсан юм байна шд. "Биеэ үнэлэгч" гэж бичээд байсан нь үнэн гэдгийг өөрөө хэлээд батлаад өглөө дөө.
Л.Мөнхбаясгалан (хөтлөгч) |
Мөнгө цагаан нүд улаан гэгчээр энэ "биеэ үнэлэгч" охин их мөнгөний араас явж байгаа бололтой. Хэн хэдийг амалсан нь мэдээж нууц. Их мөнгөний төлөө бол "биеэ үнэлэгч" зэргийн нэр зүүх бол инээдтэй санагдаж байгаа биз ээ.
Хэвлэлд бичсэнээр бол "хар тамхи (мансууруулагч бодис ?) хэрэглэж байхад нь" баривчилсан цагдаад "гомдол" гаргах байтал Тэмүүжин сайдад "гомдолтой" гэж байх юм. Тэмүүжин сайд "нууц амрагаа" юу боллоо гэж баривчлуулах билээ, бодоход. Тийм болохоор Сарангэрэл охин сайдад "гомдох" нь ямар ч логик алга. Харин сайдын хэлсэнээр цагдаа дотор байгаа сайдын эсрэг бүлэг "зохих ажиллагаа" явуулсаны дүнд сайдын "нууц амрагийг" олж илрүүлээд сайдын эсрэг ашиглах гэж төлөвлөгөө зохион ажилласан байж болох магадлалтай. Тэгвэл Сарангэрэл "ивээн тэтгэгчтэйгээ" заргалдах биш, харин цагдаатай заргалдах ёстой юм. Тэнэг охин яахав дээ, сайдыг ингэлээ гэж ойлгоод хамаг булчирхайгаа тоочоод өөрийгөө шавартай хутгачихгүй юу. Энэ бол нэг хувилбар. Нөгөө нэг хувилбар бол анти-Тэмүүжин бүлэглэл энэ охиныг "худалдаад" авчихсан байж болох. Их мөнгө амалчихад энэ зэргийн биеэ үнэлэгч инээд алдаад л хэл гэснийг нь хэлээд л явах нь мэдээж. Дараа нь мөнгөө авчихаад гадагшаа гараад тэр чигтээ алга болох биз. "Намайг Монгол улсад нүүр хийх газаргүй болгоод хаячихлаа" гэж Сарангэрэл хэлж байна. Энэ чинь "нэг юм" хэлээд байгаа биз? Монголоос арилна гэсэн үг.
Тэмүүжин сайд энэ охиныг "огт танихгүй байсан", "хулгайч охин" гэж хэлсэнд их "харамсаж" байна гэнэ дээ, энэ хөтлөгч авгай. Бүр санаа алдаад, үнэн дүр эсгэдэг байна шд. Мэдээж Тэмүүжинг муулах зорилготой юм чинь энэ охины ярьсан болгон үнэн, харин сайдын хэлсэн болгон ичгүүргүй худал гэдгийг Мөнхбаясгалан авгай "мэдэж" байгаа. "Чи яагаад гэр бүлтэй хүнтэй нууцаар явалддаг билээ? Биеэ үнэлдэг байсан юм биш үү?" гэж асуух ёстой юм уг нь. Гэвч тэгж харагдаач. Мөнхбаясгалангийн зорилго бол энэ охиныг (архаг биеэ үнэлэгчийг) хөөрхий гэнэн бөгөөд гэмгүй, хэлмэгдэж хохирсон амьтан болгож, харин сайдыг хамгийн адгийн муухай "баба" хүн болгож харагдуулах явдал юм шүү дээ. Тийм ч учраас энэ биеэ үнэлэгчийн талд орчихоод байгаа нь энэ. Өөрөө ч дутах юмгүй бас л гэр бүл үймүүлж сарниасан нөхөр гэж дуулсан юм байна. Айлын нөхрийг "булаасан" юмдаг уу даа.
Сарангэрэл "намайг нэг хар машинд чихээд аваад явах вий" гэхээс их айж байгаа гэнэ. Тэр машин нь "хар" байдаг нь ч юу билээ. Хөтлөгч авгай бас энэ охинд "их дарамт" ирэх вий гэхээс санаа зовж байна гэнэ. Тэр дарамт шахалтыг "давж гарахад бэлэн байгаа биз дээ?" гэж асууж байна. (Ямар гээчийн "марзан" асуулт гэж ийм юм байдаг байнаа?). Иймэрхүү маягаар "жүжиг" цааш өрнөж байна. Сарангэрэлтэй хамт байсан найз охид нь одоо болтол хоригдож байгаа гэнэ. Нийт 3 охин хоригдож байгаа юм байх. Хар тамхи татаагүй (юу байдгийг нь ч мэдэхгүй юу?!) 4 охиныг цагдаа баривчлаад хорьчихож гэнэ. Тэмүүжингийн "нууц амраг" байсан Сарангэрэлийг батлан даалтанд гаргаад "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орох "боломж" олгожээ. Нөгөө гурвыг нь хориод л байгаа гэнэ. Гэмгүй охидыг хориод байдаг энэ цагдаа чинь юу болж байнаа, та минь ээ? Зүгээр "зугаалж" явсан гэсэн шд! Яагаад Сарангэрэлийг нь гаргаад бусдыг нь гаргахгүй байнаа? Өнөөх нь гарангуутаа шууд телевизийн "тоок шоунд" ороод л. Гэртээ ч харилгүй шууд очсон гэж байгаа. Их л чухал байж дээ. Хариуг нь бодож олоход их хэцүү "бодлого" байгаа биз? Томъёог нь мэдэж байгаа хүн байна уу?
"Би хар тамхичин биш, биеэ үнэлэгч биш" гэж энэ охин хэлж байна. Хэн нэгэн хүнтэй (энэ тохиолдолд гэр бүлтэй Тэмүүжин гэдэг хүнтэй) бэлгийн харьцаанд орчихсон, тэгээд тэр хүнээсээ мөнгө авдаг байсан юм бол биеэ үнэлж байгаа хэрэг биш үү? Энэ нэвтрүүлэг гарсаны дараа Сарангэрэл охины өмгөөлөгч нэг нөхөр "Цензургүй яриа"-нд "бэлгийн харьцааны" тухай хэлсэн үг нь худлаа бөгөөд Мөнхбаясгалан авгай дарамт шахалт үзүүлж хэлүүлсэн гээд хэвлэлийн хурал хийчихэв ээ. Тэгсэн чинь 2-р суваг ТВ хариу өгчээ. Тус ТВ-ийн Э.Дөлгөөн гэгч тоймч нь телевизийнхээ босс Мөнхбаясгалангаа хамгаалж баахан сүржигнэж байна. Дүрс бичлэг үзүүлж ч байх шиг. ( Нэвтрүүлгийг эндээс үзээрэй)
"Найз залуудаа хаягдахыг ч үгүйсгэхгүй гээд, тэгээд хаялаа гэж бодоход дараа нь надад дахиад нөхөр олдох уу, үгүй юу гэдгийг би мэдэхгүй" гэх мэтээр хачин сонин юм ярьж байгаа энэ охиныг өрөвдсөн дүр гаргаж "сүүмийх" Мөнхбаясгалан авгай өөрөө бас дутахааргүй инээдтэй харагдана. Хожим нь Тэмүүжинтэй унтаагүй гэж өмнөх хэлсэнээ үгүйсгэсэн Сарангэрэл охин "Цензургүй яриа"-ны хөтлөгчийг хөгийн харагдуулж орхижээ. Учир нь Мөнхбаясгалан авгай нэвтрүүлгийн туршид уг охиныг "хохирогч" болгон харагдуулж, үзэгчдээр өрөвдүүлж, сайдыг муу хүн болгож байсан чинь өнөөх хохирогч нь 180 градус эргээд хэлсэнээ бухаж орхидог гэж байгаа. Дүр эсгэж итгэж байсан хөтлөгч авгай эвгүй байдалд орно биз дээ. Тийм ч учраас уг 2-р суваг ТВ дараа нь Сарангэрэл болон түүний өмгөөлөгч нарыг "худалч" хэмээн зарлаж "арьсаа хамгаалж" байна. Нэвтрүүлгийн төгсгөлд, үзэгчид "хөөрхий хохирогч" охиныг "ойлгож байгаа" гэж итгэж байна хэмээн Мөнхбаясгалан авгай хэлж байна. Гэвч тэр андуурчээ. Олон үзэгчид надтай адил энэ охиныг үнэн ярьж байгаа гэдэгт итгээгүй нь лав. Тэр нь ч нотлогдлоо. Ганцаараа "итгэн өрөвдөж" байсан хөтлөгч авгай л өрөвдөлтэй харагдаж үлдэх шив дээ. "Бүх үнэнээ хэлсэн чи цагаадах байх гэж би бодож байна" хэмээн Мөнхбаясгалан авгай төгсгөлд нь хэлж байна. Энэ охин "үнэн" хэлсэн гэдгийг яасан сүрхий мэдэж байна аа? Мөн, "Чамайг уруу татсан тэр өндөр албан тушаалтан (Тэмүүжин сайдыг хэлж байна) хариуцлагаа хүлээх ёстой гэж би бодож байна" гэж хэллээ. "Уруу татсан" гэдэг нь бэлгийн харьцаатай байсныг хэлж байгаа бололтой. Тэгвэл нотлогдоогүй бөгөөд хэн нэгний худал ярьсан яриаг үнэн болгож, өөрийн эфирийг ашиглаж орон даяар цацаж хүний нэр хүндийг гутаасан хэрэгт унаж байгаагаа Мөнхбаясгалан авгай мэдэж байгаа болов уу? Тэмүүжин сайд Мөнхбаясгалан авгайг энэ үйлдлийнх нь төлөө шүүхэд өгч нэр хүндээ сэргээлгэх биз ээ. Арай дэндэж байна даа. Бэлгийн харьцаатай байсан гэж худлаа хэлсэн Сарангэрэл болон түүнийг нь үнэн болгож цацсан Мөнхбаясгалан хоёр Тэмүүжинг "амьдаар нь алж" орхилоо доо. Хүнийг үгээр алж болдог гэдэг. Хүний нэр төрөөр тоглосон эдгээр хүмүүс араа даацгаах биз ээ. Одоо яая гэхэв. Даанч их улайраад байсан юм. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг байх аа?
пи эс: "Цензургүй яриа"-нд оролцсоны дараа Сарангэрэл болон түүний өмгөөлөгчдийн хийлгэсэн хэвлэлийн хурал, хэлсэн үгийг дараах бичлэгээс эндээс , мөн эндээс үзнэ үү.
Comments
Post a Comment