Posts

Showing posts from October, 2012

Ам, ажил хоёрын зөрүү

УИХ-ын Тамгын газрын дарга Шаравдорж хэлж байнаа:  "Төрийн ордон бол тусгай хамгаалалттай обьект бөгөөд цуглаан жагсаал, суулт хийх хориотой", "Чуулганы танхимын хаалгыг хааж суусан МАН-ын гаралтай УИХ- ын гишүүд Төрийн ордны хуулийн 13.1.4 заалтыг зөрчсөн тул торгууль төлөх ёстой" гэжээ.  Мөн тэрээр , "Хуулиас давсан ямар нэг үйл ажиллагааг таслан зогсоох ёстой юм" гэсэн мөртөө "УИХ-ын гишүүд чуулганы танхимын хаалгыг хааж суусан тохиолдолд тэднийг холдуулах зорилгоор ямар нэгэн үйлдэл хийвэл гишүүний бүрэн эрхэнд халдсан асуудал болно" гэж хэлсэнээсээ эсрэг юм ярьсан   байх юм. Таслан зогсооно гэдэг чинь болиулна гэсэн үг биз дээ? Тэгээд болиулна гэчихээд ямар нэгэн үйлдэл хийвэл гишүүний эрхэнд нь халдсан болчих учраас би яаж ч чадсангүй  гэж хэлээд байгаа юм уу?  Гишүүний бүрэн эрх гэдэг жигтэй юмнаас болоод хуулиа мөрдүүлж чадаагүй энэ эрхэм буруу харж уйлан байж хэдэн төгрөгний торгууль ногдуулах бололтой. Нам нэгтэй  гишүүдээ   буруутгах