Ам, ажил хоёрын зөрүү

УИХ-ын Тамгын газрын дарга Шаравдорж хэлж байнаа:  "Төрийн ордон бол тусгай хамгаалалттай обьект бөгөөд цуглаан жагсаал, суулт хийх хориотой", "Чуулганы танхимын хаалгыг хааж суусан МАН-ын гаралтай УИХ- ын гишүүд Төрийн ордны хуулийн 13.1.4 заалтыг зөрчсөн тул торгууль төлөх ёстой" гэжээ.  Мөн тэрээр , "Хуулиас давсан ямар нэг үйл ажиллагааг таслан зогсоох ёстой юм" гэсэн мөртөө "УИХ-ын гишүүд чуулганы танхимын хаалгыг хааж суусан тохиолдолд тэднийг холдуулах зорилгоор ямар нэгэн үйлдэл хийвэл гишүүний бүрэн эрхэнд халдсан асуудал болно" гэж хэлсэнээсээ эсрэг юм ярьсан   байх юм.

Таслан зогсооно гэдэг чинь болиулна гэсэн үг биз дээ? Тэгээд болиулна гэчихээд ямар нэгэн үйлдэл хийвэл гишүүний эрхэнд нь халдсан болчих учраас би яаж ч чадсангүй  гэж хэлээд байгаа юм уу?  Гишүүний бүрэн эрх гэдэг жигтэй юмнаас болоод хуулиа мөрдүүлж чадаагүй энэ эрхэм буруу харж уйлан байж хэдэн төгрөгний торгууль ногдуулах бололтой. Нам нэгтэй  гишүүдээ   буруутгах, бүр торгох хэцүү байгаа боловч Шаравдоржид ингэхээс өөр арга байхгүй.
Торгуулийн 20-60 мянган төгрөг  инээдтэй мэт боловч хамгийн гол нь хууль зөрчсөн гэдэг нэр зүүх нь мөнөөх "Гүндалайдсан" МАН-ынханд жаахан эвгүй сонсогдож байж магад.  Гэсэн ч сурсан зангаараа тэд хууль зөрчөөгүй гээд л гүрийж байна гэнэ.

Шаравдорж дарга  "хадны завсар"  хавчуулагдаад их л хэцүү байгаа бололтой. Энэ эрхэмийн ам, ажил хоёр зөрж байгаа нь  хоорондоо нийцэхгүй зөрчилдөх хуулиудын буруу юу, эсвэл  мань эр нам нэгтнүүдээ   өмгөөлж хоёр хуулийг (Төрийн ордны тухай хууль ба УИХ-ын тухай хууль) хооронд нь мөргөлдүүлээд өөрийхөө пассив байр сууриа зөвтгөөд байна уу?

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө