Posts

Showing posts from 2021

НЭГ Л ТОЛГОЙТОЙ БАЙЯ

Image
Монголчууд сөнөх тавилантай улс юм байна. Бид бол жижигхэн сүрэг загас. Жижиг загас аварга загаснуудын аманд хэзээ нэгэн цагт орох нь тодорхой,гэвч тэр цаг хугацааг уртасгаж, галав юүлж дэлхий хайлахын цагт санаа амар бүгд том жижиггүй нурам болоод дуусах үе хүртэл тэсэх азгүй ард түмэн юм байна.  Бид хэн нэгний боол болж, бусдын эрхшээлд орж, үндэстний хэмжээнд танигдахгүй болтлоо уусаж, өөрийнхөө амьдралд цэг тавих цаг улам ойртсоор. Ингэж сөнөсөн үндэстэн олон бий. Одоо тэд цаасан дээр л үлдсэн байдаг. Биднийг ч мөн тийм тавилан хүлээж байна.  Уг нь жижиг хэрнээ аварга загаснуудад үмхүүлчилгүй, аятайхан амьдраад байж болох боломж бий, гэвч даанч тийм ухаан алга. Аварга загаснуудад хайр зарлаад сэтгэл нь хоёрдож, биеэ үнэлэхээс буцахаа больсон жараахайнууд олон болж. Дээрээс нь мөнхөд амьдрах юм шиг загнаж, эд хураахын донд шүглэсэн хэсэг нь бусдыгаа шулж, амттай бүхнийг цөлмөх юм. Өлсгөлөн хэсэг нь цатгалан хэдийнхээ хаяж өгсөн хоолны шавхруун дээр талцан зодолдож, өстөн болцгооно. 

Корона гайхал

Image
  Өнөөдөр 2021 оны 8 сарын 3. Корона вирус одоогийн  байдлаар нийт 827 Монгол хүний амийг хөнөөжээ. 8 сарын эхний гурван  өдөрт  нийт 12 хүн өнгөрсөн байна.  Өдөрт халдвар авсан гэж оношлогдсон хүний тоо 1-2 мянгад хэлбэлзэж байна. Нийт өвчилсөн хүний тоо 167 мянга  хүрлээ. Энэ өвчний албан ёсны нэр нь SARS-CoV-2 юм. Анх энэ тахал 2019 оны 12 сард Хятадын Ухань хотод дэлгэрсэнээс хойш 2020 оны 3 сар хүртэл манай улс "цэвэр" байсан боловч мөн сард  Монголд ирсэн  Францын нэгэн иргэн халуурч эхэлсэнээр энэ өвчин анх манайд бүртгэгдэж байсан түүхтэй. Ердөө 3 сар л тэсчээ.  За тэгээд халдварласан хүний тоо бага багаар нэмэгдсээр 2020 оны 12 сарын сүүл хавьд 1000 хүрлээ. Уханьд анх гарсанаас яг 1 жилийн дараа гэхэд 1000 хүнтэй болчихсон байсан хэрэг. Ингээд 2021 оны 3 сараас эхлэн огцом нэмэгдсээр өдгөө 167 мянга хүрч, Хятадыг хол хаяжээ. (Хятадад өвчилсөн нийт хүний тоо 93 мянга гэж бичигджээ.) Коронаг бүтэн жил барьж чадсан гэдэг бол худлаа юм байна. 3 сар тэсээд л тэгээд аажим