Posts

Showing posts from June, 2012

МАН хэзээ ч шударга байж чадахгүй нь

Ардчилсан намаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат , УИХ-ын гишүүн З.Энхболд нар оролцож, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн гаргаж байгаа зөрчил, сонгогчдын нэрийн жагсаалтад гарч буй зөрчил болон МАН -ын нэр дэвшигчид сонгуулийн тухай хууль зөрчиж, бэлэн мөнгө тараасан талаархи баримтыг дэлгэлээ. Тэд “УИХ-ын сонгуульд санал өгөх сонгогчдын нэрсийн жагсаалтыг СЕХ-нд хүргүүлсэн байгаа. Гэвч сүүлийн үед нийслэлийн зарим дүүргийн хороонд нэг айлд олон тооны сонгогчийн нэрийн жагсаалтыг оруулсан байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 15-р хорооны засаг дарга асан Д.Балжиннямын гэрийг хаяг болох тус дүүргийн 15-р хороо Дамбадаржаагийн 23-р гудамж хоёр тоотод 30 сонгогчийг нэмж бүртгэсэн байна. Энэ мэт үйлдэл удаа дараа гарч бусад хороодод ч мөн давтагтаж, байгаа бөгөөд төрийн албан хаагч сонгуулийн тухай хууль зөрчиж байгаад шүүмжлэлтэй хандаж байна” хэмээв. Тус намаас хийсэн дараагийн мэдээлэл нь

Зорьсондоо тууштай байвал яасийн?

Монголчууд бие биенээ барьж иддэг болжээ. Алтан Дорнод гэгч алтны компаны хамгаалагчид болох хэдэн зэрлэг малнууд нутгийн малчдыг айлган сүрдүүлж, дарамталж, тэр ч байтугай 2 ч хүнийг хэрцгийгээр зодож нэгнийх нь аминд хүрсэн байна. Нөгөө хүн нь тун хүнд байгаа гэнэ. Нинжанууд  тэр компаны талбай руу орсон юмаа даа, янз нь. Тэглээ гээд хүнийг алдаг тэд хэн бэ? Хүний аминаас үнэтэй алт эрдэнэс гэж байдаг байх нь.  Угаадасыг нь овоо өгсөн нохойнууд уу харин тэд чинь. Саяхан даа, нэг жаал хүүг дайрч алсан машин дотроос гарч ирсэн согтуу эмэгтэй нөгөө дайруулаад өнгөрчихсөн хүү дээр очоод хөлөөрөө өшиглөж амьд эсэхийг нь шалгаж байгаа маягтай аашилсан тухай сонин дээр шуугив даа. Согтуу ч гэсэн сохор ухаантай гэдэг биш бил үү?  Хүн дайруулчихаад байхад түргэн дуудаж, эмч иртэл анхны тусламж үзүүлэх нь бүү хэл нохой дайраад алчихсан аятай загнах тэр хүн сүг гэмээр гичийний үйлдлийг юу гэж ойлгох вэ? Монголчууд хүнээ байчихаагүй, хүнлэг ард түмэн хэвээрээ гэдгээ Ерөнхийлөгч асан Энхбаяр

Сонголтоо зөв хийцгээе!

Сонгуулийн уур амьсгал эхэлжээ.Хэнд нь саналаа өгөх вэ гэж асуусан улс л байна. Зарим нь ч гуравдахь хүчнийг гаргаж ирэх цаг нь болсон, нөгөө 2 намаас залхлаа гэнэ.  Үнэндээ МАН л дангаараа засгийн эрх барьж ирсэн болохоор болохгүй бүхний буруутан болох учиртай. Бусад намууд рүү үсчих нь утгагүй юм.  Энэ тухай өмнөх өгүүлэлдээ дурдсан байгаа. Баахан олон жижиг нам гаргаад ирвэл бас хоорондоо хэрэлдээд ажил урагшаа явахгүй гэдгийг Баабараас эхлээд олон хүн хэлж буй. Санал нэг байна.  Төрийн албыг мөнгөний машин болгож хувиргасан энэ тогтоцыг өөрчлөхгүй бол бид нэг их өөдлөхгүй болов уу? Зөвхөн энэ  шалтгаанаар нам бараадах моод дэлгэрч, одоогийн эрх барьж байгаа намд залуучууд мянгаараа,зуугаараа хошууран элсэж байна. Намаар дамжиж төрийн албанд орох нь  хууль бусаар амархан хөлжих боломжийг олгож байгаа учраас тэр шүү дээ. Хүний  шунал гэж.  Хурган дарга болж авилгаар баяжих гэсэн хүмүүсийг буруутгахаасаа өмнө тийм байдлыг арилгах талаар ярих нь  хамаагүй дээр биз ээ. Ийм байдлыг б

Чоно борооноор...

Image
Ж. МЭНДБАЯР Цагдаа болон Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын (ШШГЕГ) нэр нь  (одоохондоо) үл мэдэгдэх луйварчид чоно борооноор гэдэг шиг Глоб Кредит Хадгаламж Зээлийн Хоршооны эзэн Ж.Мэндбаяр аас хурааж авсан 9 тэрбум гаруй төгрөгний үнэ бүхий эд хөрөнгөнөөс хулгайлж  авчихаад зувчуулах санаатай байгаа бололтой.  Нийт 9 тэрбумын үнэтэй зүйлийг 2 тэрбум болгож "доош нь хийжээ" . Тоон дүнгээр нийтдээ 15 мянга 953  ширхэг эд зүйл  "битүүмжлэгдсэн" байснаас  5 мянга 328 ширхэг нь "алга болсон" гэнэ.  Битүүмжлэгдсэн зүйлс  яахаараа алга болдог билээ?  "Битүүмжилсэн"   хүмүүс нь л  авсан байж  таараа. Ж.Мэндбаярын хураагдсан хөрөнгөөр хохирогчдын  төлбөрийг төлчих бүрэн боломжтой байсан гэлцэнэ. Гэвч  дээрх газруудын эрх мэдэл бүхий чононууд мөнөөх хураагдсан хөрөнгө рүү шүлэнгэтэн дайрсан  учраас одоо хохирол барагдуулчихаар юм үлдээгүй бололтой. Хэргийн эзэн Мэндбаяр  шүүхийн шийдвэр ёсоор дэглэм бууруулахгүй байна гээд аргаа барахдаа

АН, МАН-ын аль нь вэ, хө?

Image
МАН-ын далбаа Удахгүй Их Хурлын сонгууль болно. 7 сарын 1  ямар ч байсан давтагдахгүй байх, гэхдээ цөөнгүй хэл ам гарч мэдэх төлөвтэй. ХуХу хочит ( Ху учин Ху вьсгалт)  нам буюу одоогийн МАН  анхнаасаа тоглоомын дүрмийг  зөрчин, мэдэн будилсан дүр эсгэж мөрийнхөө хөтөлбөрт  төрийн  албан хаагчдын цалинг 1 сая төгрөг болгоно гээд хүмүүсийн  чихэнд  шивнээд авлаа. Шивнээ үг адтай,  дорхноо л ам дамжаад алга болсон байгаа.  Манай нам уг нь цалин нэмэх тухай оруулсан боловч хасчихлаа, гэхдээ санаа зоволтгүй ээ, биднийгээ дахиад сонгочихвол болох нь тэр гэж  ярьж  явах нь л дээ, сурталчилгаа хийх үеэрээ. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг үг байдаг байх аа? За энэ мэтээр  мэдэн  будилсан зүйл гарч мэдэх магадлал өндөртэй. Гэхдээ энэ удаа тэр тухай  ярилгүй харин  АН ба МАН -ын алийг нь сонгох нь  зөв  бөгөөд яагаад гэдэг тухай санал бодлоо хэлье гэж.  Нарийн ширийн асуудлууд болон тоо баримт жагсааж төвөг удахгүй, харин МАН-ын төр барьсан жилүүдийн дараа өнөөгийн байдал ямар б