МАН хэзээ ч шударга байж чадахгүй нь

Ардчилсан намаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Энхболд нар оролцож, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн гаргаж байгаа зөрчил, сонгогчдын нэрийн жагсаалтад гарч буй зөрчил болон МАН-ын нэр дэвшигчид сонгуулийн тухай хууль зөрчиж, бэлэн мөнгө тараасан талаархи баримтыг дэлгэлээ.

Тэд “УИХ-ын сонгуульд санал өгөх сонгогчдын нэрсийн жагсаалтыг СЕХ-нд хүргүүлсэн байгаа. Гэвч сүүлийн үед нийслэлийн зарим дүүргийн хороонд нэг айлд олон тооны сонгогчийн нэрийн жагсаалтыг оруулсан байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 15-р хорооны засаг дарга асан Д.Балжиннямын гэрийг хаяг болох тус дүүргийн 15-р хороо Дамбадаржаагийн 23-р гудамж хоёр тоотод 30 сонгогчийг нэмж бүртгэсэн байна. Энэ мэт үйлдэл удаа дараа гарч бусад хороодод ч мөн давтагтаж, байгаа бөгөөд төрийн албан хаагч сонгуулийн тухай хууль зөрчиж байгаад шүүмжлэлтэй хандаж байна” хэмээв.

Тус намаас хийсэн дараагийн мэдээлэл нь Увс, Өвөрхангай аймаг болон нийслэлийн Баянзүрх, Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн хууль зөрчиж, бэлэн мөнгө тараасан гэх тухай байв. Тэдний мэдээлснээр, Увс аймагт нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар зургадугаар сарын 17-ны өдөр иргэдэд 100-150 мянган төгрөг бэлнээр тарааж байсныг иргэд Хэсгийн хороонд баримттайгаар мэдээлжээ. (Энэ Чойжилсүрэн 2008 оны сонгуульд мөн бэлэн мөнгө тарааж байсан.  Бичлэг нь Youtube  сайт дээр тавигдсан байгаа)
Мөн МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Д.Арвин М.Мөнхбаатар нар хүнээр дамжуулан иргэдэд 20 мянган төгрөг бэлнээр тараасан, гэтэл тухайн иргэд СЕХ-нд энэ мөнгөө 10 дахин өсгөж авах өргөдлөө өгсөн гэх мэдээллийг АН-ын удирдлагууд онцлов.

Цааш нь тэд, “Нийслэлийн 22-р тойрогт нэр дэвшигч Ц.Мөнх-Оргил дүүргийн халамжийн ажилтнаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй иргэнд 100 мянган төгрөг өгч, гарын үсэг зуруулан авсан байна. Мөн Өвөрхангай аймгийн Баянгол  суманд архи болон хүнсний бүтээгдэхүүн тараасан зэрэг зөрчлүүд гарсан байна. Эдгээр зөрчлүүдийг тухайн аймаг, дүүргийн Ардчилсан намаас баримтжууан хэсгийн хороо, цагдаагийн байгууллагад Эрүүгийн хуулийн 28-1-т заасан зөрчлүүдийг шийдвэрлэх өгөхийг хүссэн ч шийдвэрлэж өгөхгүй байгаа учир Ардчилсан намаас нийслэлийн Прокурорын газарт хандаж байгаа” гэлээ.

Ардчилсан намын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “Ийм байдлаар МАН-ын дээрхи нэр дэвшигчид сонгогчийн саналыг худалдан авах замаар сонгууль будлиантуулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг эрмэлзсэн хуйвалдаан зохион байгуулсан гэх шинжтэй байгаа тул Эрүүгийн хуулийн 82-ын 1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тиймээс бид прокурорын байгууллагад хандаж байгаа. Бид бүх нотлох баримт, видео бичлэгийг хавсарган хүргүүлж байна” гэсэн юм.

За сүүлийн үед МАН-ын талын  хороон дарга, нийгмийн ажилтан гэх мэтийн албан тушаалтангууд өөрсдийнхөө болон бусад хүмүүсийн гэрийн хаяг дээр олон тооны хүн бүртгүүлж байгаа тухай их шуугиан гарч байна. Энэ бол дээрээсээ зохион байгуулалттай ийм  заваан булхай хийж байгаагаас зайлахгүй. МАН-ын сонгуулийн штаб болон дарга нараас нь ийм төлөвлөгөө тактик боловсруулж хэрэгжүүлж байгаа хэрэг.

Тэр  "амьгүй албатыг"  олох, хаана хэдийг нь  хэний хаяг дээр бүртгүүлэх гэх мэтээр их зохион байгуулалттай  хийсэн байгаа юм. Үүнийг л хууль бусаар төрийн эрх авах гэмт хэрэг гэж үзэх ба зохих хуулийн дагуу хатуухан шийтгэхгүй бол  улаан цагаандаа гарчээ. Ийм юмнаас л болж 2008 оны сонгууль луйврынх болсон ба түүнийг эсэргүүцсэн иргэд хэлмэгдсэн билээ. Гэмгүй явсан хэдэн сайхан залуу алтан амиа алдсан. МАН-ын луйвар дахин давтагдах нь байна шүү!

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө