Чоно борооноор...
![]() |
Ж. МЭНДБАЯР |
Ж.Мэндбаярын хураагдсан хөрөнгөөр хохирогчдын төлбөрийг төлчих бүрэн боломжтой байсан гэлцэнэ. Гэвч дээрх газруудын эрх мэдэл бүхий чононууд мөнөөх хураагдсан хөрөнгө рүү шүлэнгэтэн дайрсан учраас одоо хохирол барагдуулчихаар юм үлдээгүй бололтой.
Хэргийн эзэн Мэндбаяр шүүхийн шийдвэр ёсоор дэглэм бууруулахгүй байна гээд аргаа барахдаа өлсгөлөн зарлажээ. Прокурор болон хорихынхон дэглэм бууруулахгүй (чанга дэглэмээс жирийн дэглэм рүү) байгаа шалтгаанаа тайлбарлахдаа ялтан этгээд Мэндбаяр нь хохирлын 34%-ыг л барагдуулсан гээд байгаа гэнэ.
Үнэлгээний комисс нь 3 тэрбум 500 сая төгрөгийн үнэ бүхий 1 тэрбум 200 саяар үнэлж зараад бараг 1 тэрбум хүрэх 4 давхар барилгыг 300 хүрэхгүй сая төгрөгөөр өгчихөөр чинь тэр хохирогчид яаж хохиролоо төлүүлэх билээ? Луйварчдад мэдээж хэргийн эзнийг шоронд хатааж цаг хожих сонирхол байгаа. Тийм ч учраас Мэндбаярын дэглэмийг бууруулах сонирхолгүй гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой зүйл.
Цагдаа, шүүхийг шинэчилж дорвитой өөрчлөлт хийхгүй бол сүүлгүй энэ мэт чононууд үүрэлсэн газар болж хувирчээ гэдэг нь ганц энэ жишээнээс л ил харагдаж байна. Ерөнхийлөгч Элбэгдоржоос санаачлан өргөн барьсан Шүүхийн тухай багц хууль эрх зүйн хувьд өөрчлөлт авчрах найдвар төрүүлж байгаа. Үүний хажуугаар боловсон хүчний хувьд өөрчлөлт хийж элдэв сувдаг чононуудаас салахгүй бол болохгүй нээ. Аливаа зүйлийг цогцоор нь өөрчлөхгүй бол эрэмдэг болдог тал бий.
Жич: Хүмүүжигч Ж. Мэндбаяр шүлэг уншиж байна.
Comments
Post a Comment