Зорьсондоо тууштай байвал яасийн?

Монголчууд бие биенээ барьж иддэг болжээ. Алтан Дорнод гэгч алтны компаны хамгаалагчид болох хэдэн зэрлэг малнууд нутгийн малчдыг айлган сүрдүүлж, дарамталж, тэр ч байтугай 2 ч хүнийг хэрцгийгээр зодож нэгнийх нь аминд хүрсэн байна. Нөгөө хүн нь тун хүнд байгаа гэнэ.
Нинжанууд  тэр компаны талбай руу орсон юмаа даа, янз нь. Тэглээ гээд хүнийг алдаг тэд хэн бэ? Хүний аминаас үнэтэй алт эрдэнэс гэж байдаг байх нь.  Угаадасыг нь овоо өгсөн нохойнууд уу харин тэд чинь.

Саяхан даа, нэг жаал хүүг дайрч алсан машин дотроос гарч ирсэн согтуу эмэгтэй нөгөө дайруулаад өнгөрчихсөн хүү дээр очоод хөлөөрөө өшиглөж амьд эсэхийг нь шалгаж байгаа маягтай аашилсан тухай сонин дээр шуугив даа. Согтуу ч гэсэн сохор ухаантай гэдэг биш бил үү?  Хүн дайруулчихаад байхад түргэн дуудаж, эмч иртэл анхны тусламж үзүүлэх нь бүү хэл нохой дайраад алчихсан аятай загнах тэр хүн сүг гэмээр гичийний үйлдлийг юу гэж ойлгох вэ?

Монголчууд хүнээ байчихаагүй, хүнлэг ард түмэн хэвээрээ гэдгээ Ерөнхийлөгч асан Энхбаяртай холбоотой үйл явдлууд дээр харуулсан бөгөөд үүнд би их баяртай байгаа гэж Баабар нэг ярилцлагадаа хэлсэн байна лээ. Андуурч байна даа, Баабар минь. Зэрлэг капитализмыг байгуулах явцад хүмүүс нь  ер нь "зэрлэг" болдог юм байна.  Энэ үе шатыг дууссаны дараа соёлтой шат руугаа орохоор хүмүүс нь соёлжиж , "хүмүүнлэг" болдог ажгуу.
Энэхүү соёлт байдал руу ортол чухам хэдий хугацаа  өнгөрөхийг бүү мэд, гэхдээ ямар ч байсан бүхэл бүтэн нэг хүний нас лав орох  байх.  Тэр болтол дээрх  жишээнүүдэд дурдагдсан "малууд" амь бөхтэй оршсоор байх болно.

Тийм болохоор нэг бодлын гаслаад хараагаад  байх ч шаардлагагүй мэт. Маниусаас үл хамаараад болдог юм болдгоороо болж байгаа юм шиг. Гэхдээ бас үглэж дуулж байхгүй бол "зэрлэгүүд" хэтэрхий олширч , тэдний зан авир хэвшмэл болж орхивол бас хэцүү. Нөгөө "соёлт" шат руугаа орох цаг хугацаа нь хойшилж, удааширч  мэдэх гэмтэй. Энхбаярыг ард түмэн өмөөрөөд өрөвдөөд сүйд болсон юм байхгүй л дээ. Харин түүний шүтэн бишрэгчид, намынх нь нөхөд л овоо шоу хийж чадсан бололтой.

Ямартай ч бидний сонгосон зам энэ болохоор замын дундаас буцалгүй, эргэж хургалгүй тууштай явмаар байгаа юм. Социализмаар тууштай замнаад бүтээгүй биз дээ? Одоо капитализмаар тууштай замная. Монгол Ардын Нам гэж сайхан шаврын хаалтыг эхлээд зайлуулахгүй бол зорьсон газартаа дөхөхгүй эргэж хургасаар байгаад цаг алдаж  хохирох нигууртай учраас хүмүүс анхаарахад илүүдэхгүй шүү. Бид  одоо өөр нийгэм байгуулж байгаа учраас МАН-ын "зүүнлэг" бодлого  хэрэггүй. Мэдээж эмзэг давхаргаа аль ч нийгэм аваад явдаг нь ойлгомжтой.  Тэгэхээр хийвэл хийсэн шиг хийе, эсвэл болиод Социализмаа хөөе. Хоёрын хооронд ингэж байх утга алга. Утгагүйгээс  гадна бид нь үрэгдээд  дуусах нь байна  шүү дээ.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө