Posts

Showing posts from September, 2017

Тангараг өргөсөн алуурчид

Image
Э.Ганхуяг (талийгчийн хадам ах) Шүүр унадаг шулам чухал асуудал хөндөж ээлжит нэвтрүүлгээ хийлээ. Иргэн Э.Ганхуягтай хийсэн Цензургүй яриа нэвтрүүлгээр манай эмнэлгийн байгууллага, тэр дундаа төрөх газруудын үйл ажиллагаа хэрхэн дампуурсаныг хөндсөн байна. Үүний  нотолгоо болгож дээрх иргэнд тохиолдсон эмгэнэлт явдлыг өгүүлжээ.  Ганхуягийн дүүгийнх нь  жирэмсэн эхнэр төрөх эмнэлэгт  энджээ. Нэгдүгээр амаржих газар болсон явдал. 26 настай бүсгүй эмчийн хариуцлагагүй улмаас   хэвлий дэх үрийнхээ хамт амиа алджээ. Талийгч бүсгүйд тохиолдсон явдал бол ард түмэнд дэндүү танил  болсон үзэгдэл дээ. Ор байхгүй, эсвэл төрөх арай болоогүй байна гээд л эмнэлэгт очиж аврал эрсэн иргэдээ хөөж явуулдаг. Хүн болгон хөөгдөхгүй л дээ. Танилтай, мөнгөтэй хүмүүс бол яаж  ийгээд очсон газраа багтаад  үлдэж чаддаг. Тийм хувьгүй борчуудын хувь заяаг тэнгэр л мэддэг. Олон тохиолдолд эх үрийн аль нэг нь, эсвэл хоёулаа эндэж ар гэрийнхэн нь дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр нэх

Эрэмдэглэсэн хэл яриа

Image
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болшгүй соёл... Д.Нацагдорж Х амаг юм эндээс л эхэлнэ. Жижигхэн мөртөө энгийн мэт энэ асуудал бол хамаг бүхний эхлэл болой. Юу вэ гэж үү? Зөв ярих, өөрийгөө цэгцтэй бөгөөд ойлгомжтой илэрхийлэх ур чадварыг багаас нь олгох нь хүний төлөвшил, хүмүүжил, харьцаанд онц сайнаар нөлөөлнө. Ингэж боловсорсон хүн цэгцтэй, хэлж ярих нь хүнд ойлгомжтой, зөв харьцаатай болдог. Нэг тийм битүү тойрог л яваад байна. Үүнийг л таслах хэрэгтэй. Хаана нь тасалмаар ч юм, гайхаад л байна. Бид хэлдэг дээ, "Буруу ярьж зөв ойлголцдог" гэж. Энэ чинь тэр гажигаа хэлээд байгаа байхгүй юу! Ямар ч эмх замбараа байхгүй, хагас дутуу эрэмдэг үгнүүдийн цуглуулга, дүрмийн хувьд зөв биш нэг тийм баахан үг өөдөөс чулуудчихдаг. Тэрийг нь эвлүүлж нийлүүлээд нэг санаа гаргаж авсаныгаа зөв ойлголоо гэж хэлдэг. Зөв ойлгохгүй байхын аргагүй учир нь тэгж хэлж яриад эрэмдэглээд сурчихсан хэрэг. Багаасаа л энэ арга барилд суралцдаг. Эцэг эх нь, найз нөхөд нь, эргэн тойрных

Монгол ген

Image
Алдарт бөх Х.Баянмөнх Лав хоёр ч  удаа Солонгос хүн  уулзаад намайг өөрсдийнхөө ойрын төрөл гэж их дотносож хэлж байж билээ. Гарал үүслээрээ цусан холбоотой гэж. Олон жилийн өмнө бага зэрэг халамцуу нэгэн уугуул Америк (Америкийн Индиан гэж буруу нэрлэдэг) нөхөр нэг удаа над руу дөхөж ирээд миний ил гарсан шууг өөрийнхтэйгөө зэрэгцүүлэн бариад хэлж байна: - Бид хоёрын шууг хар даа. Адилхан харагдаж байгаа биз дээ? Бид чинь ах дүүс биш гэж үү?  Арьсны өнгө нь адилхан байгааг хэлж байгаа бололтой. Казакууд хэлэхдээ Чингис хаан бол казак хүн байсан бөгөөд дэлхийн түүхэн дэх түүний байгуулсан үйл, нэр хүнд бас тэдэнд хамаатай гэж байна. Ингээд бодохоор энэ бүхэн чинь намайг их сонирхол татсан бодгаль болж харагдуулаад байгаа биз? Зөвхөн сонирхол татсан биш бас ховор нэгэнд тооцогдоод байгаа юм. Хаплогрупп Ф (Haplogroup F) -ээс бусад группэд хамаарах  дэлхийн хүн амын  10% дотор Монголчууд багтдаг гэдгээрээ ховор төрөлд ороод байгаа хэрэг. Дэлхийн хүн амын 90% нь Хаплогрупп Ф -д х

Дахиад хэдэн жил тэсэх вэ?

Image
Ерөнхийлөгч Баттулга Оросын Ерөнхийлөгч Путинтэй хамт Өнгөрсөн  өдрүүдэд чухал үйл явдлууд болж өнгөрлөө. Ерөнхийлөгч  маань Жүдогийн дэлхийн аваргын тэмцээн үзчихээд хойд хөрш рүү очиж  Путин болон бусад орны томчуудтай уулзаж ярилцлаа.  Биечлэн уулзаж танилцсан, санаа оноогоо солилцсон чухал уулзалт болсон биз ээ. Үр дүн нь яваандаа ажил хэрэг болоод ирэхээр мэдрэгдэнэ. За тэр Ерөнхийлөгчийг зангиагүй явж байсан, охин нь уранхай жинс өмссөн байсан, угтаж авч байгаа Оросуудын өмнүүр дайрч аавдаа үнсүүлсэн гэх мэтээр интернэтээр шуугиж байгаа тэнэгүүдтэй юу ярих вэ дээ. 5000 км төмөр замаар нүүрс тээгээд Монголд ашигтай байж харагдаач гэж орилох тэнэгүүдэд хэлэхэд, авах газар нь байгаад борлогдож байвал нэг зах зээлээс хараат бөгөөд хямдхан өгч байснаас олон зах зээлтэй харьцаж, тухайн зах зээлийн ханшаар борлуулах нь  нөгөө эдийн засгаа хараат байдлаас гаргаж байгаа гэдэг утгаараа Монголд хэрэгтэй гээд хэлчихье дээ. Хятадад ээлтэй, тэд нарт үйлчлэх гээд байгаа эрлийзүүд хол очиж

Яаж хурдан олуулаа болох вэ?

Image
Монголын нэг өрх 2-3 хүүхэдтэй Бидний улс өсөж хөгжихөд юу саад болж байна гэж асуувал хүн бүр л нэг юм хэлэх байх. Хэлсэн бүрийг давхардуулалгүйгээр жагсаавал овоо урт жагсаалт болно. Хамгийн чухал буюу нөлөөтэй гэж хэлж болох зүйлүүдийн нэг нь хүн хүч. Хүн амын тоо бага бол ажиллах хүч бага байх учраас хүн хүчээр  дутмаг байна гэсэн үг. Хүн ам олонтой улсууд хүн хүчээ сайн ашиглаж эдийн засгаа өндийлгөж чаддагийг Хятад, Энэтхэг зэрэг улс харуулж байна. Монголын  хүн ам яагаад ийм цөөн байдгийг янз бүрээр л тайлбарлаж болох байх. Тэр шалтгаануудыг одоо тоочоод маргаад байх шаардлагагүй, харин ирээдүйд яаж хурдан өсгөж олшруулах тухайгаа илүү яримаар байгаа юм. Яаж олуулаа болох вэ? Дэлхийн хэмжээнд өсөн үржихүйн зэрэглэлээр Монгол улс ногоон бүсэд багтаж байна. Ногооноор тэмдэглэгдсэн орнуудад  нэг өрхөд дунджаар  2-3 хүүхэд оногдож байгаа юм. Энэ бол маш бага үзүүлэлт. Улс хөгжчихөөд барууны орнуудад шиг гэр бүлээ, хүүхдээ төлөвлөдөг болчихсондоо биш зүгээр л голдуу эдийн зас