Posts

Showing posts from April, 2026

Хэрүүлийн алим - Туулын хурдны зам

Image
Ойрд Туулын хурдны зам гэдэг хэрүүлийн алимыг  тал талаас нь хэмлэлцээд бөөн зодоон. Нэг хэсэг нь энэ замыг тавих нь зөв гээд нөгөө хэсэг нь тавиулахгүй гээд л.  Энэ зам нь Туул голыг дагаж явах бөгөөд эхлэх цэг нь Эмээлт ба Дархан руу салах тойрог бөгөөд дуусах цэг нь Налайх руу явдаг зам эхлэх байршил.  Би вээр тэр хурдны замыг Туулын бүсэд (дээгүүр нь, доогуур нь, хажуугаар нь) тавиулахын эсрэг байр суурьтай байгаа. Яагаад гэдгээ тайлбарланаа.  Эхлээд өөрийнхөө бодлыг хэлээд дараа нь нөгөө  талын байр суурийг бас бичимз.  Миний эсэргүүцэх шалтгаан: 1. Туул голоор оролдох хэрэггүй.  Байгаль дэлхийгээр оролдох тусам онгон байдлаа алдаж өөрчлөгддөг. Бид энэ байдлыг уул уурхай дээр харж байгаа.  Хүний гар хүрсэн газар ямар аймшигтай болдогийг тэндээс харж болно. Хэдийгээр байгалийн нөхөн сэргээлт хийнэ гэдэг боловч хийсэн ч гэсэн тэр газар хэзээ ч урьд өмнөх шигээ байж чадахгүй нь тодорхой. Ялангуяа манайх шиг хатуу ширүүн, хуурай уур амьсгалтай о...

Монголчуудад минь ухаарал хайрла!

Image
Хүний шунал хязгааргүй. Эрх мэдэлтнүүдийн шунал хязгааргүй. Дэлхийн нөлөө бүхий том гүрнүүдийн шунал хязгааргүй. Дэлхий маань хязгааргүй шуналтнуудын өлгий   билээ. Шуналаас болж ах дүүс тэрсэлдэж, найзууд муудалцаж, улс орнууд дайралцаж, том нь жижгийгээ барьж идэж, дарлаж, эрхшээж байна. Нэгэнт хүний натур юм чинь яалтай ч билээ? Гэвч хүний ертөнц хөгжиж дэвшиж, хүн гээч бодгалийн ухамсар улам бүр сайн тал руугаа өөрчлөгдөж байгаа гэдэгт итгэж, ирээдүй өөд итгэл дүүрэн харахыг хичээж л явна. Харамсалтай нь "Ангараг" хүртэл даанч хол юм даа. Ирээдүй рүүгээ сайхнаар мөрөөдөх амархан ч  өнгөрсөнийг мэдэж, дурсаж, санахгүйгээр урагшлах нь баримжаагүй харанхуйд тэмтчихтэй зүйрлэмээр.  Өнгөрсөнийг мэдэж тархиа цэнэглэх нь ирээдүйд гаргах алдаанаас сэргийлэх учиртай. Алдаанаасаа суралцах ч гэж хэлдэг. Бид түүхэндээ олон алдаж ирсэн улс. Алдаа маань биднийг өнөөдөр бусдын элэг доог болгоход хүргэсэн нь үнэн, гэвч бид алдаанаасаа суралцаагүй, ойлгоогүй байна.  Эзэн Чингис х...