Posts

Showing posts from December, 2010

Би Хүрэлсүхтэй барьцаж байна

Image
Би Хүрэлсүхтэй барьцаж байна. Манай Ерөнхийлөгчийн толгой нь яаж эргэхээрээ МАХН-ын Генеральный секретарь Хүрэлсүхийг ( зураг үз) Ардчилсан Хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулж "Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон"-гоор шагнадаг байнаа? Генсек болохоор манжилж байгаа юм уу? Өөр баяр маяраар шагнасан бол ч одоо яая гэхсэн. Долигоноод өнгөрч гэж бодохсон. Тэгсэн чинь хамгийн заналт дайснаа өөрсдийнхөө баяраар төрийн том бялуугаар мялаадаг гэж байгаа! Тэгж ярих юм бол тэр үеийн МАХН-ын хуучин удирдлагууд ухаалаг загнаж буулт хийсний хүчинд цус урсаагүй хувьсгал хийж чадсан юм. Тийм учраас шагнал авах ёстой улсууд чинь тэр үеийн төр засгийн толгойд байсан хүмүүс. Батмөнх гуай, Очирбат гауй, Бямбасүрэн гуай, Жасрай гуай гээд л. Даш-Ендон даргад өгчихсөн ч барьцаад байх юм алга. Тэгсэн чинь юу вэ, энэ Хүрэлсүх гэдэг нусгай бацаанд өгдөг байна шүү! Энэ хүүхэд тэр үед юун одон авахаар гавъяа байгуулах манатай, жихэвчиндээ шээс алдаад сууж байсан байх. Энэ хүн өнөөдөр одонг

Уриалга

Анхны монгол  блогтой болсоны баяр. Эрхэм уншигч танаас хүсэхэд жалганы цаахнуур сэтгэж цайны авгай нарын хэрүүлээс арай дөнгүүр шиг мэтгэлцэж санаа оноогоо уралдуулж, хараал зүхэл аль болохоор бага хэрэглэж соёлтой харьцаж байхыг хичээнгүйлэн гуйж байна. Хүний хэлэх үгийг хязгаарлаж, дуртай хараалыг нъ хорих гэсэн зорилго үгүй билээ. Гагцхүү  жаахан хамжааргатай байвал дээр юм уу л гэсэн юмаа. Эс тэгвэл ямар ч утгагүй хэрүүлийн талбар болоод зорилго маань талаар болох вий гэж аюуна. Миний блогоор зочилж үгээ хэлсэн уншигч эрхэм танд талархая. Хүндэтгэсэн, Бодон