Posts

Showing posts from March, 2020

С.Болдхэт ''ам нээсэн нь''

Image
С.Болдхэт ''Ам нээвэл''  нэвтрүүлгийн шинэ дугаарт Наран группын ТУЗ-ын дарга С.Болдхэт оролцжээ. Монголын томоохон бизнесмэний нэг. Тэрээр 1952 онд төрсөн бөгөөд олон улсын харилцааны мэргэжилтэй хүн. Гадаад Яаманд болон улсаа төлөөлж Япон, Сингапур улсад ажиллаж байсан. 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ. Энэ нэвтрүүлэг дээр С.Болдхэтийн хэлсэн зарим үгэн дээр дөрөөлж, өөрийн бодлоо хуваалцая гэж бодлоо. Юуны өмнө энэ эрхмийн хэлж байгаачлан өнөөгийн энэ онцгой нөхцөл байдал үүссэн цагт манай төр засгаас зогсонги байдалд орсон бизнесүүдийг дэмжих, иргэдээ элдэв санхүүгийн дарамтаас чөлөөлөх, хөнгөлөх бодлого боловсруулж яаралтай хэрэгжүүлэх гэдэгтэй санал нэг байна. Хувийн салбарт зээл авсан маш олон аж ахуйн нэгжүүд байгаа. Тэдний үйл ажиллагаа Коронагаас болж доголдож, тэр ч байтугай таг зогссон учраас тун хэцүү байдалд орж байна.  Тэрээр, одоо авсан зээлийн хүүг болон үндсэн төлөлтийг зогсоох (царцаах) хэрэгтэй, мөн өндөр хүүтэй зээлийн х

Муухай Монгол зан

Image
Монгол Улсын иргэн ямар эрх үүрэгтэй вэ? Үүнийг зохицуулсан янз бүрийн хууль журам байгаа, гэхдээ Монгол Улсын Үндсэн Хуульд юу гэж заасан байдгийг харая. Хүний эрх, эрх чөлөөний тухай 2-р бүлгийн 16-р зүйлийн 18 дахь заалтанд ''Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй...'' гэсэн байна. Энэ заалтыг дурдах учир бол сүүлийн үед Корона вирустэй орнуудаас эх орондоо буцаж ирэх гэсэн Монголчуудыг эх орондоо байгаа хүмүүс нь ад үзэх явдал ихээр гарч байгаатай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, Монголд байгаа хүмүүс маань гадаадаас буцаж ирэх гэсэн иргэдээ хажиглаж, вирус чирж ирнэ хэмээн хачин муухай зан гаргаж байна. Монголын томоохон намын нэг гэгдэх Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ гэдэг нөхөр саяхан мэдэгдэл хийхдээ  гадаадад байгаа Монголчууд буцаж ирээд хэрэггүй, тэндээ байх хэрэгтэй гэсэн болчимгүй зүйл ярьсан  нь Монголчуудыг хоёр талцуулсан явдал болсон.  Ингэж ярьж хэлж

Коронагийн ач тус

Image
Корона вирус гай ч авчирна, гавъяа ч байгуулна. Энэ үгийг би Монголд хамааруулж байна. Энэ вирус бидэнд гай гэхээсээ илүү ''гавъяа'' байгуулж байна гэвэл зарим уншигч маань гайхаж байгаа байх. Одоогийн байдлаар вирусээр өвчилсөн 6 хүнтэй болчихсон, хөл хорио тогтоосон, олон ажил алба түр хаагдсан буюу царцаасан байдалтай байгаа. Ямар нэгэн халдварт өвчин ихээр тархаж, тахал гэж үзэх хэмжээнд хүрсэн үед улс орон болгон л ийм арга хэмжээ авч байгаа. Энэ бол хэн бүхний хүлцэх золиос. Тэгвэл Корона ямар сайн зүйл бидэнд авчрав аа? Хамгийн гол нь энэ вирусын ''ачаар'' Монголчууд ариун цэвэрт сурч байна. Амны хаалт зүүж эрүүл мэндээ хамгаалж сурч байна, нус цэрээ гудамжинд хаяхаа больжсурч байна, шүлсээ дуртай газраа тургидаг ''уламжлалаа'' таягдан хаяж байна, гараа тогтмол угааж сурч байна. Зарим нэг хүний тарыг таниулж, нүүрнийх нь багийг хуулж өгч байна.  Нэгдүгээрт ,  би амьсгалын замын өвчин гарсан үед амны хаалт зүүдэг хэвшилт

Корона-гийн эргэн тойронд

Image
Корона вирусийг  Монголд анх Франц  иргэн авчирсан билээ. Тэр мөч хүртэл Монголчууд хэрэндээ вирус оруулахгүй  гэж их чармайсан. Францын иргэн бөгөөд Францын Арева (Үндсэн компани нь Орана Майнинг) компаний ажилтан нэг этгээд ажлын шугамаар ирэхдээ Корона вирусыг ''аваад иржээ'' . Мэдээж санаатай л аваад ирээгүй байх. Ашгүй одоогоор биеийн байдал тогтвортой, халуун нь буурсан мэдээ байна. Энэ нөхрийн дараа гадаадаас тусгай онгоцоор тээвэрлэж авчирсан Монгол иргэдээс энэ вирусын халдвар илэрсээр одоогоор нийт 6 хүн халдвартай гэж байгаа. Бүгдийг нь эмчлээд л гаргах хэрэгтэй. Харамсалтай нь нэг иргэний биеийн байдал муу байгаа гэсэн яриа байна.  Одоогоор 1000 гаруй хүнийг гадаадаас авчирсан гэнэ. Нэг зүйлийг бид ойлгох хэрэгтэй. Бид цөөхүүлээ учраас нэг ч гэсэн Монгол хүний төлөө байх ёстой. Тэр тусмаа энэ тахалын үед гадаадад байгаа иргэд маань гадуурхагдаж, эмнэлгийн болон аливаа туслалцаа авах боломжгүй буюу тухайн улс нь ийм үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан, мөнгө са

Шинэ Корона вирус

Image
2020 он гараад бичилт оруулж чадалгүй даруй 3 сар болжээ. Ажил гэр, ажил гэр... Корона гарсантай холбоотой хөл хорио тогтоож, гэрээс гарахгүй болсон учраас зав гарч байна. Энэ удаа бидний онцлох сэдэв болж байгаа шинэ Корона вирусын тухай өгүүлэе. Шинэ Корона вирус  одоо дэлхийг айлгаж байна. Ямар гээчийн тахал гараад ирэв ээ гэж. Юу ч гэсэн танилцая. Ер нь Корона вирус гэдэг бол ерөнхий нэр томъёо юм байна. Амьсгалын замаар халддаг бүх төрлийн ханиадны вирус  Корона вирусын бүлэгт багтана.  Бидний өмнө нь үзээд, туршаад ирсэн САРС, МЕРС, Испани ханиад, Гахайн ханиад гэх мэт нь бүгд л Корона вирусээр үүссэн. Олон төрөл байдаг гэсэн үг. Энгийн ханиаднаас авахуулаад хүнд хэлбэрийнх нь хүртэл олон янзын Корона вирусээр үүсгэгддэг байх нь.  Одоо дэлхийг түгшээж байгаа Корона вирусыг шинэ Корона вирус буюу КОВИД-19 гэж нэрлэжээ. 20-р зуунд хүн төрөлхтөнд төвөг учруулж, олон хүний амийг авч одсон, амьсгалын замын халдварт тахалуудын тухай товч эргэн харая: САРС (SARS)  гэгч ха