Posts

Showing posts from March, 2022

Путлер ба түүний нөхөд

Image
  Путлер гэж хэн бэ? Та зөв таалаа. Энэ бол манай хойд хөршийн Ерөнхийлөгч. Дарангуйлагч бодлогоосоо болж дэлхийд ад болж байгаа хүн. Ямар сайндаа л Путлер нэр авах вэ дээ. Нөгөө дөрвөлжин сахалтай Хитлер ийн нэрний сүүлийн үеийг нэмчихээр ийм өхөөрдөм нэртэй болчихож байгаа юм.  Яагаад мань эрийг дэлхий ад үзнэ вэ? Яагаад гэвэл тэр нөхөр бусдын газар нутагт халдсан учраас. Ямар ч тохиолдолд бусдын нутагт халдаж болохгүй. Бусдын нутагт амьдардаг үндэс угсаа нэг хүмүүс нь хавчигдаж хэлмэгдсэн ч гэсэн болохгүй. Украйнд амьдардаг Орос хүмүүсийг хэлмэгдүүлж, бүр алж хядаж байна гэдэг үндэслэлээр Путлер цэрэг хөдөлгөж дайн дэгдээсэн.  Украйны зүүн хэсэгт байх 2 мужийг (Оросууд голдуу амьдардаг) салан тусгаарлах зорилготой босогчдыг Путлер дэмжиж тэтгэж ирсэн бөгөөд тэр 2 муж нь бүр Украйнаас тусгаар тогтнолоо зарласан гэж байгаа. Луганскийн Бүгд Найрамдах Улс, Донецкийн БНУ гэж 2 "улс"   шинээр бий болов оо. Дайнаа эхлэхээс өмнө Путлер тэр хоёр улсын тусгаар тогтнолыг хүлээн зөв

Ротшилдийн тухай үлгэр

Image
  Ротшилдийн үлгэр үнэн гэдэгт итгэгсэд эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү гээс эхлээд зөндөө байх. Тэд "АНУ-ын либерал ноёрхлыг"   бас шийдэмгий эсэргүүцэгчид. АНУ-ын либерал ноёрхол гэдэг нь Монгол дахь Оросын элчин сайд Азизов гэгчийн үг юм. Тэрээр элчингийн цахим хуудаснаа Монголчуудыг ийн нэрлэж, анхааруулга тавьсан бөгөөд үүнийхээ төлөө манай Гадаад яамнаас эсэргүүцлийн ноот бичиг авсан тухай ид шуугиж байна. Дайныг эсэргүүцэж, Украйныг дэмжигчдийг ингэж цоллож уураа гаргадаг үнэн жижиг коммунист аж. За энэ тухай ингэсгээд орхиё. Барууныг болон Америкийг үзэн ядагч  коммунист хэвээрээ байгаа олон Монголчуудын тухай энд хөндөнө. Дээр дурдсан Ротшилдийн үлгэрт итгэгсэдийн тухай.  Ротшилд гэж бодит хүн байсаан. Еврей хүн. Германы Франкфуртээс гаралтай. Товчхондоо, Майер Ротшилд гэгч нэгэн сүүхээтэй Еврей 1760-аад онд банкны бизнес хийж мөнгө хүүлж овоо баяжсан гэдэг. Тэрээр 5 хүүгээрээ дамжуулан Герман, Австри, Итали, Англи, Францад бизнесээ өргөжүүлж, зарим оронд язг

Ямар засаглалын хэлбэр Монголд тохирох вэ?

  Ямар засаглалын хэлбэр Монголд тохирох вэ, яагаад? Ойрхоноос Ардчилсан Намын даргын сунгаа эхэллээ. Ерөнхийлөгч агсан Х.Баттулга нэрээ дэвшүүлж өрсөлдөж байгаа юм байна. Уг нь Женко муу нохой ч манай нохой, гэхдээ аймхай нохой. Ерөнхийлөгч байхдаа МАН хууль бусаар төрийн эрхийг авчихаад байхад л сөрж чадаагүй хулчийсаар байгаад хугацаагаа дуусгасан юмдаг. Уг нь бүх баримт нотолгоо ил, иргэд түүнийг талд байж, шаардлагатай бол гудамжинд гарахад бэлэн байлаа. Гэвч тэр хулчийсан. Эсвэл хуйвалдсан. Их Хурал дээр МАН-ыг тараана гэж сүртэй үг хэлээд л таг болсон. Ийм хулчгар нохой одоо АН-ын дарга болно гэнэ. Больчих оо, Женко! Одоо зүгээр л бизнесээ хийгээд холхон явж үз. Сунгаа эхлэхийн үеэр сурвалжлагчдын асуултад хариулж байгааг нь сонслоо. Нэг нам дангаараа ноёлоод Парламентын зарчим гажуудсан юм байх аа, тэгээд жинхэнэ Парламентын засаглалыг бий болгохын төлөө тэмцэх юм байх. Юу ярьж байгаагаа ч мэддэг юм уу даа. Угаасаа л нэг нам Парламентын (УИХ) сонгуульд ч ялж олонхи боло

Бидний явдал ба Орос, Украйны дайн

Image
Бүтэн жил ийшээ оролгүй өнжжээ. Энэ хооронд элдвийн л юм болж. Өвөлжилт санасаныг бодвол дулаахан болж, урин цаг дөхсөөр. Цэргийн баярын өмнөх өдөр бөхийн барилдаан зурагтаар гарч байна.  Монголын өдрүүд адал явдал дуулиан шуугианаар дүүрэн. Ужиг болж дээ. Сүүлдээ тоож байгаа ч амьтан алга болж байх шиг. ЖДҮ сангаас дээдэс ноёд бүгд шахуу л зуу зуун саяар нь зээл нэрээр бага хүүтэй мөнгө хуссан нь ил болж баахан шуугиад намжиж байтал Хөгжлийн банкнаас бас манай хэзээ ч ханаж цаддаггүй ноёд бүр тэрбумаар  цусалсан нь илэрч бөөн шуугиан. Гэвч манайхан л болсон хойно хэсэг шуугиад намжиж байх шиг.  Дараагийн "гоё гоё" үйл явдлууд залгуулан биднийгээ баясгасаар. Нэгэн дунд сургуулийн гавъяат багш эмэгтэй сурагчдаа зоддог нь илэрч бөөн дуулиан. Энэ хэрэг мартагдаагүй байхад залгаад Монголын Залуучуудын Холбоо (МЗХ) архины эсрэг тэмцэж байгаа нэрийн дор хэдэн шил архи задлан газар асгаж идээний дээжээ хүндэлдэг ард түмний "дургүйг"  хүргэж шуугиулав аа. Удахгүй 2 мянган