Posts

Showing posts from March, 2013

100 ямаанд 60 ухна арай дэндэнээ

Image
"Дивтаат" ухна Зуун ямаанд  хэдэн ухна  "оногддог" вэ? "Номоороо" хэд оногдох ёстой вэ гэдгийг манай хашир туршлагатай малчид, ямаачид л мэдэх байх. За лав л 60 биш. Сүүлийн үед Үндсэн Хуулинд өөрчлөлт оруулах талаар дуугарах  боллоо. Зүйтэй. Ялангуяа Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болох тухай  сүүлд оруулсан өөрчлөлтийг буцаах хэрэгтэй. Нэг хүн хоёр дүрд зэрэг тоглох нь хэцүүгээс гадна  тус тусдаа өөр  үүрэг хариуцлагатай хоёр байгууллагад  "double agent"  хийж "давхар тагнуулаар" ажиллах нь зохимжгүй бөгөөд буруу юм. Зарим нэг хүмүүсийн амнаас  гарч байгаа нэг хачирхалтай санаа бол Их Хурлыг хоёр танхимтай болгох тухай юм. Дээд ба доод гэсэн хоёр танхимтай байх нь хэрэгтэй гэнэ. Юунд хэрэгтэй юм бол? Зуун ямаанд жаран ухна гэдэг шиг л юм болох гээд байнаа даа, янз нь. Монгол Улс 2013 оны 3 сарын 29-ны байдлаар 2,877,157  иргэнтэй болсон байна. Энэ 2 сая 877 мянган "ямааг" хуваах нь 76

Монгол борцны тайлбар

Image
Их бодонч ХХК Баянгол дүүрэг 4-р хороо Ард даатгал ХХК-ы байрны 404 тоот Утас 91334395 Факс 368132 гэсэн мэдээлэл бүхий хаяг бичигдсэн  Их бодонч компанийн бүтээгдэхүүн болох "Монгол борц" -ыг  сонирхож авлаа. 150 граммаар савласан үхрийн махаар хийсэн борц аж. Уут савлагааны хувьд орчин үеийн технологиор хийсэн, өнгө үзэмж сайтай болжээ. Нүүрэн талынх нь баруун дээд өнцөгт "Чингис хааны цэргийн хүнс" хэмээн кирил, уйгаржин монголоор бичсэн байна. Мөн бүтээгдэхүүний нэр болох Монгол борц гэдгийг мөн хоёр янзын бичлэгээр бичжээ. Нэрний доод талд шарга тоомсог унасан цэргийн жанжин морьтой цэргүүдийн өмнө зогсож байгаа зураг тавьжээ. Жанжны унасан морь лав Монгол морь биш, харин "олзны тоомсог"  байхаас зайлахгүй гэж бодлоо. Нүүр тал Уутны арын нүүрэнд "Чингис хааны цэргийн хүнс" гэсэн гарчигтай бяцхан тайлбарыг кириллээр бичээд түүний доор нь "Chinggis Khan's Army Food" гэж гарчиглаад англи хэл рүү орчуулж  бичсэн хэсэ

ММСУХ донтоод байна уу?

Image
Асуудлынхаа мөн чанар, шалтгааныг эхэлж сайн тогтоочихоод дараа нь яаж шийдвэл зохимжтой тухай ярилцах нь зөв баймаар. Гэтэл манайхан заримдаа (заримдаа ч юу  байхав, голдуу гэхэд хилсдэхгүй биз) учир жанцанг нь сайн ярилцахгүйгээр шууд л ингэе тэгье гэж дайрцгаах юм. Хурдан морь унадаг хүүхдүүд гэмтэж бэртдэг, бүр амиа алддаг тухай байнга л хэл ам гарч байдаг ч олигтой арга хэмжээ авч шийдсэн нь үгүй. Үүний нотолгоо нь хүүхэд эндсэн, бэртсэн хэвээрээ, томчууд нь хий дэмий цэцэрхсэн чигээрээ байгаа явдал. Хэдийгээр хэвлэл  мэдээллийн хэрэгслээр энэ асуудлыг хөндөж, жишээ нь  Өдрийн сониноос санаачлан хэлэлцүүлэг хүртэл явуулж байгаа нь сайшаалтай боловч асуудалд хандаж байгаа байдлаас ажихад дэмий л "хий эргэцгээх" юм. Хий эргээд шавраас гарахгүй шүү дээ.  Морин Спорт, Уяачдын холбоо (МСУХ) гэж нэг ажлаа хийж чаддаггүй толгойтой байгууллага байнаа.  Төр засаг руу нялзаагаад байх юм ерөөсөө байхгүй, харин энэ МСУХ л бүх асуудлаа шийдээд хариуцлагаа үүрээд явах ёстой юм,

Сугар яагаад сугарч үлдэв?

Image
Д.Сугар АНУ-ын армид жил бүр олон арван мянган эмэгтэй болон эрэгтэй албан хаагч хүчиндүүлдэг гэнэ. Гэвч энэ хэргүүдийн дийлэнх нь дарагддаг бөгөөд энэ нь армийн дээд удирдлагууд зориудаар хэрэгсдэггүйтэй холбоотой. Шалтгаан нь энгийн: Армийн болон тухайн анги, бүрэлдэхүүний нэр хүндэд муугаар нөлөөлнө.  Үндсэн Хуулийн Цэцийн ( ҮХЦ )  гишүүн Сугарыг   хамт ажиллагсад нь "сугалж" аваад үлдэхээр шийдсэн нь үүнтэй адил хэрэг  болж байна.  Нэг гишүүн нь хэрэгт шалгагдаад явчихвал  хамт ажилладаг бидний болон байгууллагын  нэр хүнд унана хэмээн болгоомжилсон гэж  ярих. Хэрэв энэ таамаг үнэн бол харин ч эсрэгээрээ "сэжигтэнг" өмгөөлж авч үлдсэнээрээ ҮХЦ-ийн бусад гишүүд том алдаа хийжээ.  Хэрвээ худал бол яагаад  Сугарыг ҮХЦ-ийн гишүүнээс түдгэлзүүлэх  хүсэлтийг хуулийн байгуулллагаас  тавиад байхад татгалзана вэ?  Хэрэг хийгээгүй бол шалгагдаад л цагаадаад гарна биз дээ. Харин ч нэрээ цэвэрлэж авна. Агаарын тээврээр зорчигчдын билетний үнэнд  багтсан  нэгэн т

МАН бол нус

Image
Б.Жаргалсайхан (Буянгийн Жагаа) Алдарт Буянгийн Жагаа МАН-ыг "нус" гэжээ. "Нуснуудыг дарж өгсөн Ардчилсан намд их баярлалаа"  гэж  улс төрийн  намуудын удирдлагууд цуглаж уулзах үеэр тэрээр хэлсэн байна.  Мөн цааш нь хэлэхдээ, МАН  эрх баригч  байх хугацаандаа  төрийн бүх хөрөнгийг идэж дуусгасан, хуулийг өөрсөддөө ашигтай гаргадаг байсан, бүх тендэр төслийг өөрсдөө авдаг байсан бөгөөд түрүүчээс нь МИАТ-аас эхлээд идэж уусан нь илэрч байна гэлээ.  Үнэн шүү дээ.  Одоо илэрч байгаа хэргүүдийг дандаа МАН-ын угшилтай хүмүүс үйлдэж байгаа биз дээ? Гадаадад гарч зугтаасан нь дандаа МАН-ынхан байгаа биз? Ийм байхад энхрий хайрт МАН-ыг тэгээд яасан гэж  "хайрлах"  юм болж байна?  Социализмын үеэс "залгамжилж" авсан хүнд суртал, арын хаалгыг устгахын оронд харин бүр улам боловсронгуй болгож авилга гээч юмыг цэцэглүүлж, алба амины ажлыг зөвхөн  танил талаар дамжиж бүтдэг болгож "цогцлуулсан" нам. Хуучин  МАХН-ын үеийнхээс улам дордуулс

Эрээвэр хураавар

Image
" Төрд хулхидуулж эдийн засгийн болон сэтгэл санааны хохирол амссан хүмүүс ММ агентлагт энэ долоо хоногт цөөнгүй хандлаа. " (Орон сууцны зээлийн тухайд ярьж байна). 3 сарын 10-ны Цагийн хүрдийн долоо хоногийн тойм нэвтрүүлэг ингэж эхэлж байх юм. Дашрамд хэлэхэд миний бодлоор  Үндэсний телевизийн нэвтрүүлэгчдээс эмэгтэйчүүд нь уншихдаа тун гайгүй, харин эрчүүд нь бол авах юм байхгүй дээ. Хулхидуулах гэдэг чинь уг нь "хар ярианы" хэллэг биз дээ? Ямар хувь  хүмүүс хоорондоо буу халж байгаа биш. Үгээ зөв сонгож сурмаар юм. Орон сууцны 6 хувийн хүүтэй зээл авах гээд нэлээн олон хүн материал бүрдүүлээд цөөнгүй нь тэнцээд урьдчилгаа мөнгөө тушаачихаад байтал зээл нь бүтэхээ больжээ. Зээлийн эх үүсвэр байхгүй  болсон бололтой. Өөрсөддөө л тэрүүхэн үед оноо л авч байвал яг үнэндээ уг ажил бүтэх эсэх нь сонин биш гэсэн маягаар хандаж  ирсэн МАН-ын яруу алдарт мэргэн бодлогын ачаар дээрх  иргэд хаашаа ч үгүй болж хоцорчээ. МАН-ын зуун мянган айлыг орон сууцжуулах мастер

Монголыг цэцэрлэгжүүлэх нь

Image
Гантөмөр сайд Ц эцэрлэгжүүлэх гэж хэлэнгүүт нөгөө бут сөөг, улиас мод санаанд орж байгаа биз? Аргагүй аргагүй, тэр утгаар нь голдуу яриад сурчихсан учраас тэгнэ.  Гэхдээ   би энэ удаа өвс мод ярих гэсэнгүй. Монгол хэл гайгүй баян юм болохоор салаа утгатай үг их бий. Цэцэрлэг гэдэг үгний нөгөө утга нь хүүхэд саатуулах газар . Хүүхдийн цэцэрлэг буюу Kindergarten  гэдэг үгний  Garten   гэдэг нь германаар яах аргагүй  ногоон цэцэрлэг гэсэн утга илэрхийлдэг. (Kinder гэдэг нь германаар хүүхдүүд гэсэн үг).   Тэгэхээр "хүүхэд" , "ногоон цэцэрлэг"  гэдэг  хоёр үг хоорондоо ямар нэгэн "хүйн холбоотой" байж таарах гээд байна. За энэ ч яахав, оршлын булуу халалт. "Томоохон  пүүс компаниудыг цэцэрлэг барьсанаар нь уралдуулж болно" гэж Боловсрол, шинжлэх ухааны  сайд  Гантөмөр хэлжээ. Маш зөв. Хувийн хэвшлийг нийгмийн идэвхтэй , эх оронч, сайн санаат ажилд урин оролцуулах, дэмжиж урамшуулах нь одоогийн хүнд хэцүү байдлаас хурдан гарахад ихээхэн нэмэ

Монгол эмэгтэйд хэлэх юм байна

Image
Цаг үе өөр болжээ. Цаг агаар ч сайхан болж. Цагийн эрхээр Монголчууд бид танигдахын аргагүй болж хувирчээ. Амьдрал ахуй, зан заншил, гадаад үзэмж, хэрэглээ, мэдлэг соёл гээд тоочвол өөрчлөгдсөн  юм  их байна.  Ер нь нүүдэлчин биш "суудалчин"  төрх рүү их дөхөж очжээ.  Яахав, дуртай  газраараа зам хөндлөн гарчихдаг энэ тэр бол малаа дагаж дуртай газраа  нүүдэллэдэг байснаас улбаатай "генийн үлдэгдэл"   явж байгаа нь тэр. Яваандаа устах биз. Монгол эмэгтэй, охид бүсгүйчүүд бол ялангуяа төрөл арилжсан юм шиг өөрчлөгдсөн шүү. Харагдах байдлийг нь хэлээд байна л даа. Царай зүс нь шингэрээд л, нүд нь ботгоныхоос дутахгүй болж. Юун нөгөө онигор нүд. Нойтон дулаан Япон, Солонгос гэх мэт  газрын бүсгүйчүүдээс ялгагдахааргүй сайхан харагдаж байна. За тэгээд бие хаа нь улам гуалиг болж, арьс үс нь торго шиг зөөлөрсөн бөгөөд энэ  бүгд  "суудалчин" болсоны л  ач. Сайн юм дагаад заавал муу нь бас байх. Аливаа юм хоёр талтай гэж үүнийг  хэлдэг биз. Эмэгтэйчүүдийн &q

Өдрийн сонин ба түүний команд

Image
Сэтгүүлчдийн баяр болж байгаа юм байна. Хэвлэл  мэдээллийн байгууллагад ажилладаг бусад  "сэтгүүлч бус" хүмүүст бас л хамаатай байх даа, бодвол. Гэвч "сэтгүүлчдийн" гэж тодотгоод байдаг нь хэр зөв юм бол. Монголын үндэсний сэтгүүл зүй үүссэний 100 жилийн ой болжээ. Баярын хурал мурал болж, шагналын бороо орсон гэнэ. Гэтэл энэ их сайхан баяраа тэмдэглэж  байх  үеэр  шинэчлэлийн засгийн газар их муухай шийдвэр гаргаж баахан сэтгүүлчдийг ажилгүй болгож телевизүүдийг нь хаасан  гэнэ. Бэлэг барилаа гэж тавлажээ Манай урдаа барьдаг хэвлэлийн нэг "Өдрийн сонин" тэргүүн нүүрэндээ Д.Гансаруулын бичсэн "Шинэчлэлийн засгийн газар  9 телевизийг хааж, 300 сэтгүүлчийг ажилгүй болгон, сэтгүүлзүйн 100 жилийн ойд бэлэг барилаа" гэсэн урт гарчигтай "хатгаас" маягийн нийтлэлийг тавьжээ. Сенсаац болгож байгаа юм аа даа, даанч тэр нь түүхий бууз шиг "идэхийн"  аргагүй заваан юм болж. 100 жил боллоо гээд сагсуурах түвшинд хүрээгүй бай

Шагналд дуртай Монгол

Image
Монголчууд  бид алдар нэр, шагнал бэлгэнд асар  дуртай улс гэдгээ их сайн мэднэ. Энэ  муу зуршлаасаа  болж бусдын идэш болж, бие биенээ хөнөөж , газар нутгаа тасдуулж, эзлүүлж алдаж байсан улс. Чингис хаанаас хойш доройтсоны нэг шалтгаан нь энэ. Алдар нэрийн төлөө өнөө орчин цагт ч   Монголчууд  бид "үхэн хатан" зүтгэсээр  л байна.  Шагнал хавтгайрлаа л гэнэ. Дуртай юм чинь  "хавтгайрч" л таарна биз дээ! Соц нийгмийн үед гоё гоё цол, шагнал бий болж манайхан ч "энгэрээ цоолчихоод үхэх юмсан" гэж  өдөр нь бодож,  шөнө нь зүүдлэсэн  хэвээр. Монголд одоогийн байдлаар төрөөс олгодог  5 янзын цолны тэмдэг, 6 төрлийн одон, 8-аас доошгүй  төрлийн медалиуд байна. (зурагнууд үзнэ үү) Хөдөлмөрийн баатрын тэмдэг Улсын баатрын тэмдэг Дайнд баатарлаг үйл хийсэн бол гавъяаг нь үнэлж медаль, одонгоор шагнах  "уламжлал" аль ч улсад бий. Тэр ч байтугай адгуус хүртэл гавъяа байгуулсан гэж шагнуулж байсан жишээнд  Солонгосын дайнд АНУ