Posts

Showing posts from May, 2013

МАН цус шинжлэгч үү?

Image
Г.Дашрэнцэн Нэг.   Бодвол бөх барилдахад хориотой хийж болохгүй мэх гэж байдаг байлгүй Бодвол бөх барилдахад заавал цэвэр цусны Чингисийн удмын бөх бол сайн, бусад нэг хоёрдугаар үеийн эрлийз цустай бөх бол муу гэж ангилдаггүй биз дээ. Бас барилдахын өмнө өрсөлдөгчөө гутаан доромжилж барилдахдаа зодох, балбах, хазах зэрэг элдэв балай мэх хийж болдоггүй баймаар юм. Тэгвэл улс төрд ч гэсэн хориотой мэх байдаг. Ерөнхийлөгчид нэр дэвшсэн аварга Б.Бат-эрдэнэ "Төрийн тэргүүн болоход миний удам угсаа  таарна" гэж мэдэгдсэн нь улс төрийн хориотой мэх. Монгол Улсын  иргэн 45 нас хүрсэн хэн ч гэсэн удам угсаа, шашин шүтлэг, гарал үүсэл хамаарахгүй бүх шатны сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй гэж Ардчилсан Монгол Улсын  Үндсэн Хуулиар зөвшөөрсөн байдаг юм. Дараа нь бөх Б.Бат-эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлсэн  МАН, Бат-эрдэнэ бол цэвэр цусны Монгол хүн гэж  бүх хэвлэлээр пиар хийлээ. Нэр дэвшигч маань "цэвэр" гэж нэг хайку шүлэг шиг юм уншаад яваа юм. МАН-

Хатиг эдгэхэд хугацаа хэрэгтэй

Image
Монгол хүний бие дээр  ёрын хатиг гарчээ. Яагаад хатиг гарчихав?  Эрдэс бодис, аминдэмээр  дутмаг хоолоор тэжээлгэж,  дархлаа суларч ядаргаанд орсон учраас  эсэргүүцэл багатай биед нь бактери нэвтэрч ороод үүрлэчихжээ. Үндсэндээ 20 гаруй жил хатигандаа шаналж явлаа даа, хөөрхий.  Угаасаа бие сайтай, хатуу хөтүү тулдаа л өдий болтол сөхөрчихгүй  нэг юм сажилж явжээ.  Ер нь бол тууштай эмчилгээ хийлгээгүй бөгөөд өвчин намдаах эм төдийхнөөр аргалж ирсэн байгаа юм. Ингээд тэснэ гэхэд яаж ингэж тэсэхэв гэж хэлээд хатигаа эмчлүүлж өвчнөөсөө салахаар хатуу шийдлээ. Хагалууллаа . Олон жил болсон хатигны үүрэнд идээ бээр ихээр буглаж сүйд хийжээ. Хатигны гэрийг онгойлгож идээг нь шахлаа. Цэвэрлэлээ, боолоо. Монгол хүний сэтгэл амарч одоо л нэг өвчнөөсөө салж амар сайхан болох цаг ирлээ гэж баярлана. Дэндүү удаан эмчлүүлэхгүй явсанаас болж хатигны суурь  томорч, маш том нүх бий болгожээ. Ийм том шарх битүүрч эдгэхэд хугацаа хэрэгтэй . Өнөөдөр  хагалаад маргааш аниад эдгэчихнэ гэж бай

Уучлал гуйна, уучлал гуйхгүй

Image
Ц.Нямдорж Ц.Нямдорж гэж нэг  нөхөр Х.Баттулга гэдэг нэг  нөхрийг гүтгэснээс хойш их л олон хоног сар өнгөрч хоёулангийнх нь санчиганд буй үсэнд мөнгөн сор суух янз ороод эхэлжээ. Нэг нь уучлал гуйчихгүй "аргалчих" санаатай унжаад л, давж заалдаад л, нөгөөх нь хэзээ надаас уучлалт гуйх болоо гээд л горьдоод явах. Нямдоржийн доодохыг  харж Баттулга турж үхжээ гэсэн мэдээ гарвал битгий цочирдоорой. Хөөрхий хүлээж ядаад нас нь хүрсэнгүй дээ гэж хэлцэх биз. Амьтны үрийг ингэж "зовоож"  яанаа, Нямдоржоо? Уучлалаа гуйгаад гэмээ цайруулж  болохгүй байна гэж үү? Эр хүний хугархай гэж өөрийгөө боддог бол тэр зэргийн зориг гаргамаар юм даа. Хүн алдаж болноо. Заримдаа энэ ам гэдэг онгорхой эрхтэн чинь бидэнд захирагдахгүй  дураараа чалчих гээд байдаг шүү дээ. Хүн бүхэн энэ зовлонг мэднэ. Тийм болохоор ичиж зовох хэрэггүй ээ. Бид ойлгоно. Х.Баттулга Бид тэр байтугайг чинь өнгөрөөж ирсэнийг мартаагүй биз?  Нөгөө урагшаа  явж Бээжин нугас үнэгүй идэж байснаа сана

Монгол мессэж

Image
Дэлхийн түүхэнд тохиолдсон онцгой нэгэн Үзэгдлийн тухай төөрөгдөл, гуйвуулга нэлээн газар авсан бөгөөд энэ талаар мэдээлэл өгөх  цорын ганц зорилгоор энэ вэб хуудсыг бүтээсэн болно. Пер Ингэ Өөстмөн Би 1206 онд Монгол Үндэстэний эцэг, үүсгэн байгуулагч,  Чингис хаан цолыг авсан  бүх эсгий гэртэнгүүдийн  удирдагч  Тэмүүжин тодорсон цаг үеэс  эхлээд Монгол гүрний тухай түүхийг өгүүлэх болно. Түүнийг Монголчуудын дээд удирдагчаар залсан нь дэлхийн түүхэнд онцгой өөрчлөлтийг бий болгох үндэс суурийг тавьсан үйл  явдал  болсон юм.  1206 оноос хойш юу болсон тухай судалгааны болон ойлголтын түвшинд гайгүй хэмжээнд танигдсан  байгаа. Чингэс хааны удирдлага , ивээл дор Монголын ялагдашгүй нүүдэлчин омгийнхон Ази болон Евроазийн ихэнхийг эзлэн дайлсан бөгөөд  мандан бадарч байх үед нь  дийлдээгүй арми гэж байгаагүй  билээ. Тэд бол нэг хүн  нэг хүнтэй үзэлцсэн ч  зүйрлэшгүй хүчирхэг давуу байсан бөгөөд энэ нь  өрсөлдөгч Хятад, Орос, Перс болон Баруун Европын  сүрт  цэргийг нэгдэж нягтр

Том баагч

Image
Ж.Энхбаяр МАН-ын гишүүн, Их Хурлын дивтаат Ж.Энхбаяр балчир юм болоод гэнэн хөөрхөн ааш гаргаж "хүүхэд зангаа" үе үе цухалзуулж амьтны "эгдүү" дургүйг зэрэг  хүргэдэг нэгэн. Энэ гэнэн "жаалаар" Батлан Хамгаалахын сайд хийлгэж нэг хэсэг тоглуулаадахсан чинь улсын нууц задруулсан хэргээр Их Хурал дээр "жавтий" хүртэхдээ тулж,  АН-ын Р.Гончигдорж гишүүнээс "өршөөл" гуйн уйлан дуугарч байсан даа.   Гэтэл саяхны нэгэн чуулган дээр  нөгөө Энхбаяр чинь өөрийг нь шүүмжилж  байсан ахмад гишүүний өр лүү нь өшиглөж "хариугаа" авч байгаа харагдсан. Их зуумтгай хүн бололтой. Дээд сургуулиасаа 2 жил сураад (90-92, ЦНДС) зодоон хийсэн хэргээс болж хөөгдөж байсан л гэнэ. Хан Хэнтийн дархан цаазтай газар нисдэг тэрэг хөлөглөн ан хийж байсан тухай хэвлэлээр бас л шуугиж байлаа. За тэр амьтны гол тасалдаг нь хувь хүний зугаа юм байгаа биз. Хойд насандаа бүх алсан амьтныхаа тоогоор хараал идэж тамд тавтай морилох нь дамжиггүй. Наана

Х.Баттөгс бичиж байна

Image
Мөнгөн бороонд нэвчсэн Монгол орон "...Сүүлийн үед илэрч байгаа гэмт хэргүүдийг харвал, байнга мөнгөөр гачигдаж, нэг ч асуудал шийдэхгүй өнөөг хүрсэн түшмэдүүд маань ямар их мөнгө цааш нь хийсэн нь тодорхой болж байна. Захын нэг түшмэл хэдэн зуун сая биш, хэдэн тэрбум төгрөг шүүгээндээ "мартчихсан" сууж байна... Өнгөрсөн хугацаанд төр баяжаад, түмэн ядуураад байсан шалтгаан нь 500 мянган төгрөгний цалинтай ажилд шургалсан түшмэл  таван тэрбумыг халааслах боломжтой байсанд гэнэ. Төсвийн мөнгийг чадлынхаа хэрээр цуслах социалист уралдаан  өнгөрсөн 12 жилийн турш өрнөсөн гэнэ. Энэ хугацаанд эрх баригчид "Төрөө хямралаас гаргаж, түмнээ ядуурлаас аврахад мөнгө дутаж байна"  хэмээн өдөр шөнөгүй телевизүүдээр матрын нулимс унагасныг ард түмэн мартаагүй. Харамсалтай нь тэд үнэн хэрэгтээ төсвөө идчихээд ард түмнийг мэхэлж байсан нь өдөр ирэх тусам батлагдаж байна." "Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт Монголын парламент анх удаа мөнгө олох биш, зар

Жиргээчин Сүхбаатар

Image
Ж.Сүхбаатар гэж МАН-ын нэг дарга байх. Тэр жил хэнийг билээ (андуураагүй бол С.Эрдэнийг байх аа) "эрүүгийн элемэнт" гэж Их Хурал дээр доромжилж байсан нөхөр.  Твиттер лүү шагайсан чинь мань эр Д.Одхүүтэй ид мэтгэлцэж байнаа.  АН-ын Д.Одхүү хуучин Их Хурлын гишүүн байсан.  Энэ хоёрын "хэрүүл" нэг иймэрхүү: "Сүүлийн жилүүдэд хамтдаа явсан шүү дээ" гэсэн Жиргээчин Сүхбаатарын үг МАНАН-гийн үеийг бодогдууллаа.  Сонгууль луйвардаж ялсан МАН 5 иргэнийг цааш нь харуулчихаад бантахдаа АН-ыг урхидаж "хамтарсан" засаг гээч юмыг байгуулан "амыг" нь скочдоод,  мөн хожмын аливаа шүүмжлэлийг  АН-тай "хуваалцах"   давхар  санаагаар ингэж хамтарсан гэдгийг батлах баталгаа нь Сүхбаатарын хэлсэн дээрх үг дүрээрээ мөн. Энэ үгийг МАН-ынхан бүгд л амны уншлага мэт шүүмжлэл болгоны хариуд хэлж "ам тагладаг" . С.Баярын "суу ухааны" хүчинд МАН өнөөдөр ийм "гоё" тайлбартай сууж байгаа юм. Тэр хүндээ бодвол их тал

Хүн биш болоо юу даа, өнөөгийн багачууд

Image
АНУ-д  дунд сургуулийн сурагчид хоорондоо зодолдож байхад бусад нь зургийг нь авч интернэтэд тавьдаг моод дэлгэрээд удаж буй. Манайх дуурайхгүй байна гэж хаа байхав. Одоо ч тэгээд хүн болгон шахуу утсаараа зураг авчихдаг, бичлэг хийдэг болж дээ. Ухаалаг  гар утастай ухаантай хүмүүс ч их олширч байна.  Сая тэр 54- р сургуулийн 7 -р ангийн хоёр охин  зодолдож (зодолдох ч гэж дээ, нэг нь нөгөөгөө зодсон гэвэл таарах байх) байгаа бичлэгийг тавьжээ. Цагдаа шалгаж эхэлсэн гэнэ. Зодсон охин нь сургуульдаа нэртэй, идэвхитэй сурагч гэнэ. Зодуулсан нь эмнэлгээр яваа юм байх. Үснээсээ баахан зулгаалгаж, гудчуулж, газраар чирүүлсэн болохоор хөөрхий амьтан толгой тархи, хуйх нь нэл өвчин болсон биз. Эмэгтэй зодоон голдуу үсдэлцдэг "стильтэй". Урт үстэй бол ч хэцүү дээ. Банди нар ч ялгаагүй үсддэг өвчтэй. Үснээс зулгаахгүй сайхан нудрагаараа  үзэлцэнэ гэж байхгүй шүү. Одоо үед ч нудрагаа "хайрлаад"  орлуулах юм их хэрэглэдэг моодтой болж дээ. Чулуу, мод, хутга гээд л юу эс

Туулай, луу, морь гурвын аль нь вэ хө

Image
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэг Туулай , нэг Луу , нэг Морь  гэсэн ийм гурван "амьтан" нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцахаар гараанаас гарлаа.  "Үсэг дотор тоо цохиж явна" (Тоон дотор үсэг ч гэдэг бил үү? Какая разница?) гэдэг шиг тэр гурав дотор нэг эмэгтэй хүн гүйж явна. Анхны удаа  юм болоод сонин харагдах. Энэ  гурав маань бас  гурвуулаа өөр өөр мэргэжилтэй. Бөх, эмч, сэтгүүлч.  За тэгээд энэ гурваа жаахан шинжье.  Ц.Элбэгдорж 1963 он буюу усан туулай жилд  төрсөн бөгөөд төмөр суудалд суусан  юм байна. Б.Батэрдэнэ 1964 он буюу Модон луу жилд төрсөн, шороон суудалтай. Н.Удвал 1954 онд буюу Модон морин жилд  төрсөн, шороон  суудалд суужээ.  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гурван этгээдийн энэ 2013 он буюу хар усан могой жилийн төлөв байдлыг зурхайн хэлээр ингэж буулгажээ. Ц.Элбэгдорж Ц.Э :  Туулай жилтнүүдийн хувьд ашиг орлого сайн байна. Санаж сэдсэн үйлсийн тухайд дунд зэрэг. Бие эрүүл мэнддээ анхаарвал зохилтой. Ажил үйлсд

Хүүхдээр туг тахихаа болъёо

Image
Наадам дөхөж байна. Гэхдээ бас зай байнаа. Наана нь "Хүүхдийн баяр" гэж бий. Энэ баяраар бид чинь үр  хүүхдээ баярлуулж ховорхон иддэг амттаныг нь авч өгөөд нэг өдөр зугаалж цэнгүүлдэг билээ. Жаахан "юмнууд" баярлаж хөөрөх  гэж. Харахаас  өрөвдөж хайр хүрмээр. Монголын үрс маш олон болтугай! Хүүхэд ойчлоо Монголын олон хүүхэд энэ баярыг  бусадтайгаа хамт хуваалцаж, дэгэж дэрвэж чадахгүй хөрсөн доор үүрд нойрсож байгаа.  Тэд "зүй бусаар" биднийгээ орхин одсон. "Зүй  бусаар" буюу  цаг нь болоогүй байхад хар нялхаараа  бурхан болжээ. Яагаад гэдгийг уншигч та бүхэн гадарлаж байгаа биз ээ. Хурдан морь унаж бусдыг, ялангуяа морины эздийг баясуулах гэж амь дүйж явсан олон хүүхэд амиа алдаж, түүнээс олон хүүхэд бэртэж, зэрэмдэг болсон. Энэ бүхэн ММСУХ гээч байгууллага ба түүний удирдлагын арчаагүй ажил, хүйтэн сэтгэлээс болсон хэрэг. Баахан мөнгөтэй, "зоосны нүхээр хорвоог харсан" улсуудын цуглуулга болсон энэ байгууллагыг х

МАН түрүүлээд сурталчилгаагаа эхэлчихжээ

Image
Ерөнхийлөгч Элбэгдоржийг хуулийн хугацаа болоогүй байхад сурталчилгаагаа эхэллээ гэж МАН -ынхан гомдол мэдүүлжээ. Өнөө Магнай даргад ховлосон юм байх.  МАН-ын экс сайд Ё.Отгонбаяр өөрийнхөө твиттер хуудсан дээр "Ерөнхийлөгчид хууль үйлчлэх юм уу даа" хэмээн битүү шордож байна. Ардын намсаг бусад жиргээчид Ерөнхийлөгч телевизээр үг хэлж, ярилцлага өгч сонгуулийн хуулийг зөрчиж байна хэмээн шаагилдах нь хотын бор болжморууд шулганалдах мэт  сонсогдоно. Нэр дэвшигчийн үнэмлэхээ автал Ерөнхийлөгч Элбэгдорж зурагтаар гарч болохгүй, энд тэнд ярилцлага өгч болохгүй, нүдэнд үзэгдэж болохгүй,  нуугдмал байдалтай байх ёстой юм уу даа. О.Магнай Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчдийн Төлөө Газар (ШӨХТГ) маань ийм төрлийн гомдол гаргах газар нь мөн  юм уу? Сонгуулийн Ерөнхий Хороонд гаргах ёстой бус уу? (Гэхдээ СЕХ-нд гомдол гаргасан албан бичгийнхээ нэг хувийг явуулсан байна). Сонгуулийн хууль зөрчсөн асуудлаар О.Магнай дарга тэгээд ямар арга хэмжээ авах эрхтэй юм бол? Нэр дэвшигчий

Батаар гэртээ ирлээ

Image
Монгол овогтой Батаар Динозавр Батаар  эх нутгаасаа хулгайлагдаад олон жил янз бүрийн орноор хэсүүчилж явсаны эцэст эх орондоо эргэж ирлээ. Өссөн төрсөн нутагтаа амар тайван "хэвтэж" байтал муу санаатай Монгол гадаад нийлсэн хүмүүс хөөрхий Батаарыг  хулгайлж авч яваад "биеийг нь үнэлүүлэх" зорилгоор боол мэт зарах гэж байсныг нутаг нэгт Болормаа гэгч бүсгүй анх мэдчихээд Ерөнхийлөгчдөө дуулгаснаар аврагдаж байгаа нь энэ. Энэ дашрамд хэлэхэд,  палентологич М.Болормаад болон тээвэрлэж авчрах ажлыг зохион байгуулж онгоцоороо үнэгүй авчирч өгсөн Өмнөд Солонгосын "Кореан  Эир" компани , Туушин компани, Бодь Даатгал,   зэрэг бусад байгууллага хүмүүст баярлалаа! М.Болорцэцэг (зүүн гар талд) , ССАЖЯ-ны сайд Оюунгэрэлийн хамт Сайн санаат олон хүмүүсийн хичээл зүтгэлээр Монгол орондоо буцаж ирсэн Батаар маань харин орох оронгүй учраас түр зуурдаа Гаалийн баталгаат агуулахад "толгой хоргодох"   юм байна. Уг нь ирэхээс нь өмнө орон гэрийг

ММ агентлаг ташаарав уу?

Image
Усны тухай хуулийг зөрчиж барилга барьж Туул голын эко системийг алдагдуулж байна гэсэн сэдвээр алдарт Цагийн Хүрд сурвалжлага хийж мэдээллээ.  5-р сарын 16-ны дугаартаа энэ тухай хөнджээ. Туул голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд барилга барьж байгаа нь Усны тухай хууль зөрчиж байна гэжээ.  Тэгвэл  Онцгой болон энгийн хамгаалалт гэж юу  вэ? Усны тухай хуульд зааснаар онцгой хамгаалалтын бүс нь голын эргээс 50 метр зайд багтах газар юм байна. Харин энгийн хамгаалалтын бүс нь гол усны эргээс 200 метр зай дотор багтах  газар гэж заажээ. Энгийн хамгаалалттай бүсэд мөрдөх дэглэмийн журмыг байгаль орчны болон  газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах ёстой  гэнэ. Тэгэхээр тэр журамд энгийн хамгаалалтын бүсэд барилга байгууламж барьж болохгүй гэж заагаагүй бол Туул голын эргээс 200 метр дотор гэхдээ 50 метрээс хол зайд баригдаж байгаа барилга орон  сууцнууд дээр яриад байх асуудалгүй юм биш үү? Харин хуулиараа бол онцгой хамгаалалтын бүсэд барилга байгуу

Иргэдээ хохироосон Ардын намын шоу

Image
ОССК-ын захирал А.Гантулга Хан Уул дүүргийн 9-р хороонд баригдаж байгаа  "Буянт ухаа" хорооллын эхний байр энэ оны 9-р сард ашиглалтанд орно гэж  Орон Сууцны Санхүүжилтийн Корпорацийн (ОССК) гүйцэтгэх захирал А.Гантулга  3 сарын өмнө мэдэгдэж байсан тухай мэдээлэл ОССК-ын вэб сайт дээр тавьсан байх юм. Энэ хороололд 1764 айл орох бөгөөд нэг метр квадратын үнэ нь 950 мянган төгрөг буюу 1 сая төгрөгнөөс доош байх  юм гэнэ. Энэ хороололд 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд байр авахаар 6%-ийн хүүтэй зээл авсан иргэд хэд байна вэ? Ирэх 9-р сард хэдэн айл байрандаа орох вэ? "Буянт Ухаа" хороолол бол МАН -ын засгийн газрын зарласан  100 мянган айлыг орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдсан барилгуудын жагсаалтанд бичигдсэн сууцнууд. Гэвч одоо энэ байрнуудад орох айлуудын мөрөөдөл болсон 6%-ийн хүүтэй банкны зээл нь хаана явнаа? С.Батболдын засгийн газар (2008-2012) 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг зарлахдаа 5000 айлд зээл өгөх мөнгөтэй ба

Бас нэг тагнуул уу?

Image
К.Сайраан Монгол Улсаас Кувейт улсад сууж байсан Элчин сайд К.Сайраан тагнуулын хэргээр шалгагдаж эхэлсэн тухай мэдээлж байна. Тэрээр Казахстаны тагнуулын байгууллагад  элссэн бөгөөд "Алтай" хэмээх нууц нэрээр ажиллаж байсан гэнэ. Энэ тухай Казахстаны  тагнуулын албаны дэд дарга Е.Тастанбеков гэгч нөхрийн Оросын нэг веб сайт дээр тавьсан мэдээлэлд дурдсан байна гэнэ. Мань Сайраан  Кувейтэд ажиллаж байсан Казахстаны 4 тагнуулчийн нэг байсан юм даг уу даа. Тэнд тавьсан мэдээллээр бол Сайрааны овог нэр, төрсөн газар, иргэнийн харъяалал, нас, албан тушаал зэрэг нь таарч байгаа юм байна. Энд нэг сонин юм байнаа. Яахаараа Казахстаны тагнуулын дарга ийм мэдээллийг Оросын вэб сайт дээр тавьж байдаг байнаа?  Сайраанаас гадна бас Казахстаны  бусад тагнуулын тухай мэдээллүүд байна гэнэ. Энэ чинь Казахстан улсын нууцад хамаарна биз дээ? Ямар "амьтан" тагнуулчдынхаа тухай мэдээллийг интернэтээр цацаж байдаг билээ? Тэр Тастанбеков гэдэг нөхөр улсын нууц задруулсан хэ