Х.Баттөгс бичиж байна
Мөнгөн бороонд нэвчсэн Монгол орон
"...Сүүлийн үед илэрч байгаа гэмт хэргүүдийг харвал, байнга мөнгөөр гачигдаж, нэг ч асуудал шийдэхгүй өнөөг хүрсэн түшмэдүүд маань ямар их мөнгө цааш нь хийсэн нь тодорхой болж байна. Захын нэг түшмэл хэдэн зуун сая биш, хэдэн тэрбум төгрөг шүүгээндээ "мартчихсан" сууж байна... Өнгөрсөн хугацаанд төр баяжаад, түмэн ядуураад байсан шалтгаан нь 500 мянган төгрөгний цалинтай ажилд шургалсан түшмэл таван тэрбумыг халааслах боломжтой байсанд гэнэ. Төсвийн мөнгийг чадлынхаа хэрээр цуслах социалист уралдаан өнгөрсөн 12 жилийн турш өрнөсөн гэнэ. Энэ хугацаанд эрх баригчид "Төрөө хямралаас гаргаж, түмнээ ядуурлаас аврахад мөнгө дутаж байна" хэмээн өдөр шөнөгүй телевизүүдээр матрын нулимс унагасныг ард түмэн мартаагүй. Харамсалтай нь тэд үнэн хэрэгтээ төсвөө идчихээд ард түмнийг мэхэлж байсан нь өдөр ирэх тусам батлагдаж байна."
"Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт Монголын парламент анх удаа мөнгө олох биш, зарах тухай асуудал дээр маргалдав. Ерөнхий сайд Алтанхуягийн халаасанд бэлэн 1.5 тэрбум ам. доллар бий. Монголын түүхэнд хамгийн баян Ерөнхий сайдаар тодорсон тэрээр хаана, юунд, хэдэн ногоон зарцуулахаа дэлгэрэнгүй тайлбарласан боловч сөрөг хүчинд таалагдсангүй..."
"...Ерөнхий сайд бондын мөнгийг хэрхэн зарцуулахаа тайлбарласаны дараа сөрөг хүчин түүнийг буруу зарцуулж байна хэмээн шүүмжилсэн. Өмнө нь тэд мэдээлэл өгөхгүй байна гэж гомдоллож байсан юм. Ерөнхий сайд багагүй хэмжээний мөнгийг дэд бүтцэд зарцуулна. Эдийн засаг найдвартай, хүртээмжтэй өсөх үндсэн нөхцөл нь дэд бүтэц хэмээн хөгжилтэй орнуудын эдийн засагчид манай улсад 20 жил зөвлөсөн..."
"...Өмнөх Засгийн газрын хийгээгүй бүхэн өнөөгийн Засгийн газрын өр болон хувирч байна. Өнөөгийн сөрөг хүчин өчигдрийн эрх баригч байсан. Тэд төмөр зам үнэгүй тавих байсан хэмээн цамнаж байна. Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгох ёстой гэж шаардаж байна. Засгийн газрын бондыг үнэгүй зарж байна хэмээн шүүмжилж байна. Ард түмэн тэднийг диваажин барьж байхад нь засгийн эрхээс зайлуулсан хэмээн гомдоллож байна."
"Хачирхалтай нь, хамгийн их ашиг олох Таван толгой гэдэг дэлхийн акулуудын шүлсийг савируулж байгаа орд энэ л шүүмжлэгчид эрх барьж байхад хэзээ төлж барагдах нь мэдэгдэхгүй өрөнд орсон байх юм. Гэтэл тэр ашигтай ордыг өртэй болгож чадсан сөрөг хүчин, 1.5 тэрбум ногоон босгож чадсан Ерөнхий сайд Алтанхуягт мөнгө хэрхэн зарахыг заана гэнэ. Мөнгөний авдрыг өрний тулам болгосон сөрөг хүчин мөнгө босгосны төлөө Засгийн газрыг яллаж байна.
Тэднийхээр бол хэдхэн өндөр албан тушаалтан хэдэн тэрбумаар халааслаад сууж байх нь эдийн засгийн өсөлт бололтой юм"
"...МАН эрх барьж байхад алтан бороо орсон. Монгол улсын эдийн засаг дэлхийд байхгүй хурдаар өссөн. Энэ өсөлтийн хэдэн хувь нь өрх гэрт орсон бэ гэсэн асуулт гарна. Иргэн бүхэнд өгсөн 21 мянгаар хэн яаж амьдралаа сайжруулсан бэ гэж асууж болно...Дэлхийд гайхагдсан тэр их эдийн засгийн өсөлт хэнд, ямар ашиг өгсөн гэдэг нь өнөөдрөөс тодорч байна. МИАТ, Гааль, Татварын гээд хэдэн арван сая америк долларын хэрэг илэрч байна. Зам тавих, онгоц авах мөнгөгүй гэдэг түшмэдүүд захын сейфэндээ хэдэн тэрбумыг хадгалаад мартсан гэдэг. Тэр их эдийн засгийн өсөлт гэдэг нь хэдэн арван төрийн албан хаагчдыг ам.долларын тэрбумтан болгосон байдаг..."
"Харин АН эрх барьж байхад мөнгөн бороо орлоо.Тэд зөвхөн өөрсөд дэээрээ бороог оруулахгүй гэнэ. Айл өрх бүрт оруулж ашиг шимийг нь хүртээнэ гэнэ"
жич: Түүвэрлэж авав.

Comments
Post a Comment