Хууль бол хууль гэдэг биз дээ?
Су.Батболд гишүүн |
Д.Сумъяабазар |
Д.Зоригт |
1-рт, шүүхийн шийдвэрийг бүгд хүлээн зөвшөөрөх ёстой. Эс тэгвэл төр улс гэж байгаад яахав. Ялсан тал нь шүүхийн шийдвэр зөв гэж хэлнэ, ялагдсан нь шүүгчид буруу шийдлээ гэж хэлнэ. Энэ бол хаана ч ийм байдаг. Хоёр тал хоёулаа сэтгэл ханамж авна гэж байхгүй нь ойлгомжтой. 2-рт, шүүгч нар худалдагдсан, эсвэл шударга бус байсан гэдэг бол тусдаа өөр асуудал. Хэрэв МАН-д үүнийг нотлох баримт байгаа бол тэр худалдагдсан шүүгчдийг "шүүхэд өгөх" хэрэгтэй. Бачимдсандаа тэгээд хэлчихсэн бол хойшид үгээ жаахан цэгнэж амаа мэдэж дуугарч байвал зохилтой. Хүн гүтгэсэн хэрэгт орно шүү. Нөгөө Ц.Нямдорж шиг.
Хүрэлбаатар, Чойжилсүрэн хоёр |
МАН-ынхан ингэж хууль зөрчөөд байх юм бол сонгууль явуулах шаардлага байна уу гэдгийг Су.Батболд гишүүнээс өөрөөс нь асуумаар байна. Шударга өрсөлдөхгүй юм бол шударга сонгуулийн тухай яриад хэрэг байна уу? Мөнгөөр худалдаж авсан санал хүчинтэй гэж Су.Батболд гишүүн арай хэлэх гээгүй байгаа гэж найдая. Сонгуулийн дүнг шүүхээр заслаа гэж хачин юм ярихаа болимоор юм. Ямар хүүхэд хуурч байгаа биш.
Шүүх юуны тулд байдаг вэ гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байж зориуд ингэж мушгиж ярих нь өөрийгөө л ямар хүн гэдгээ харуулж байна гэж ойлгох хэрэгтэй. Хууль зөрчсөн аливаа үйлдэл шүүхээр орж буруу зөв нь шийдэгддэг зарчмаар Өвөрхангайн маргаан шийдэгдсэн. Шүүхээс МАН-ын хоёр нэр дэвшигч хууль зөрчсөн гээд шийдвэрээ гаргасан учраас СЕХ сонгуулийн хуулиа баримтлаад дараагийн хамгийн олон санал авсан АН-ын хоёр хүний нэрийг өргөн мэдүүлсэн. Ийм л энгийн ойлгомжтой асуудал болсон. Энд сонгууль явуулах эсэх тухай асуугаад сүржигнээд байх юм ерөөсөө алга.
Ан-ынханыг "ичээч" хэмээн Су.Батболд хэлж байх юм. Хууль зөрчиж мөнгөөр санал авч орж ирсэн Увсын хоёрын өмнөөс харин МАН-ынхан, Су.Батболд нар "ичиж үхэх" ёстой юм. Угтаа бол тэр хоёр намынхаа нэрийг "баастсан" гэмтэнгүүд юм шүү дээ. Ийм нөхдийнхөө өмнөөс ичихгүй байж АН-ыг хууль ёсоороо орж ирж байгаа хүнийхээ өмнөөс ичсэнгүй гэнэ. Буруу зөв, хар цагааныг ялгаж байгаа, гэхдээ энэ нөхөр зориуд ингэж хэлж байгаа нь тодорхой нэг "харанхуй масс-д" зориулсан жүжиг юм. МАН-ынхан жүжиглэхээ зогсоож, бодит хөрсөн дээр буух цаг болоогүй юу? Та нарын л баасан баас, тарьсан балагийг тойрсон хэрүүл, хэл ам хайран цаг барж, ажил уяж байна гэдгийг мэдэж байна уу? Мэдэж байгаа хүн та нарын дотор байвал дуугараасай.
Comments
Post a Comment