Хүүхдээр туг тахихаа болъёо

Наадам дөхөж байна. Гэхдээ бас зай байнаа. Наана нь "Хүүхдийн баяр" гэж бий. Энэ баяраар бид чинь үр  хүүхдээ баярлуулж ховорхон иддэг амттаныг нь авч өгөөд нэг өдөр зугаалж цэнгүүлдэг билээ. Жаахан "юмнууд" баярлаж хөөрөх  гэж. Харахаас  өрөвдөж хайр хүрмээр.
Монголын үрс маш олон болтугай!

Хүүхэд ойчлоо
Монголын олон хүүхэд энэ баярыг  бусадтайгаа хамт хуваалцаж, дэгэж дэрвэж чадахгүй хөрсөн доор үүрд нойрсож байгаа.  Тэд "зүй бусаар" биднийгээ орхин одсон. "Зүй  бусаар" буюу  цаг нь болоогүй байхад хар нялхаараа  бурхан болжээ. Яагаад гэдгийг уншигч та бүхэн гадарлаж байгаа биз ээ. Хурдан морь унаж бусдыг, ялангуяа морины эздийг баясуулах гэж амь дүйж явсан олон хүүхэд амиа алдаж, түүнээс олон хүүхэд бэртэж, зэрэмдэг болсон. Энэ бүхэн ММСУХ гээч байгууллага ба түүний удирдлагын арчаагүй ажил, хүйтэн сэтгэлээс болсон хэрэг.

Баахан мөнгөтэй, "зоосны нүхээр хорвоог харсан" улсуудын цуглуулга болсон энэ байгууллагыг хаа нэгтээ хар Африкт хүүхдүүдээр хүнд хөдөлмөр хийлгэж шулж байдаг баян эздийн клуб гээд зүйрлэчихвэл нэг их алд дэлэм зөрөхгүй шүү. Энийг уншиж байгаа манай ММСУХ-ны удирдлага, тэргүүлэгчид, баян уяач гишүүд нь энэ зүйрлэлийг орой унтахдаа нэг сайн бодоодохоорой! 

Сая Төрийн Ордонд уяач хүүхдүүдийн асуудлаар холбогдох байгууллага, хүмүүс нь уулзаж ярилцжээ. Тэнд ММСУХ-ны зөвлөх А.Баярмагнай гэгч ингэж хэлсэн гэнэ:
"Уяачид өөрсдийнхөө хүүхдээр хурдан морио  унуулж байх ёстой".  Хэлэх гээд хэлэв үү, хэл нь хажуу тийшээ халтирав уу?  Хүний хүүхэд гай болж мориноос унаад бэртэх, бүр амь насаа  алдчихвал дараа нь бөөн хэл ам гэж төвөгшөөсөн утгаар хэлж  байгаа бололтой.  Тэгэхээр өөрийн хүүхдэд ийм явдал тохиолдвол уяачдад маань "амар" байх нь л дээ. Ямар өөрөө өөрийнхөө эсрэг гомдол мэдүүлээд  явна гэж байх биш, мориноос унаж бэртээд эрэмдэг болсон  унаач  хүүхэд нь  уяач  аавыгаа шүүхэд өгөх биш, амиа алдсан ч гэсэн амийг нь "нэхэх" хүн өөрөөс нь өөр байх биш. Ийм болохоор өөрийнхөө хүүхдийг "золиослох"  нь "уяач аав"-д  их ашигтай гэж байгаа юм уу даа. Адаглаад морь унасаны төлөө   цалин  өгөхгүй мөнгөө хэмнэнэ шүү дээ.

Баярмагнай гуай та тайван байгаарай. Уяачидын хүүхэд хүүхэд биш юм уу? Тэд чинь Монгол газар дээр ээж аавдаа хүн бол ирсэнийх хүн шиг амьд, эрүүл явж амьдрах бүрэн эрхтэй Монгол Улсын иргэд  шүү! Тэд чинь ганцхан тэр  уяачдын  мэдэж  хэрэглэдэг "өмч хөрөнгө" биш. Тэд бол Монгол Улсын "өмч".  Уяачид өөрийнхөө хүүхдийг "золиослох" ёстой  гэж таны амаар яаж багтаж гарав? ММСУХ-ны зөвлөх доктор гэгч энэ нөхөр ийм л  "зөвлөгөө" өгдөг ажилтай аж. Иймэрхүү  "зөвлөх" бөгөөд тэргүүлэгч гишүүдтэй ММУСУХ-ын удирдлага яаж олигтой байх билээ. Өнөөг хүртэл хүүхдээр "туг тахисан" хэвээрээ л байгаа. Ямар хүн чанараа гээсэн, ухаанд нь ухна үхсэн тийрэнгүүд гэж ийм байдгийн?  Зөвлөх нь ч тэр, "зөвлөгөө" авч байгаа удирдлага нь ч тэр. Хүүхдийн амиар олсон эд мөнгө чинь тамд очсон хойно чинь хор болж хувирах вий.

Ер нь нэг "зарчмын санал"  байна. Өмнө нь ч хэн нэгэн дэвшүүлж  байсан байж магадгүй.  Хүүхдээр хурдан морь унуулахаа больцгооё. Хүүхдийн  амиар тоглодог зугаагаа гадныханд гайхуулахаа болъё. Ингээд хэлчихээр уламжлал, энэ тэр гээд л олон юм ярих хүн мундахгүй биз.  Тэгвэл тэр хүмүүсээс ганц юм асууя:  Уламжлал чухал уу, хүүхдийн амь чухал уу? Хүүхэд морь унаад хониндоо явах тухай яриагүй байна шүү. Хүүхдийн амь бие гэмтэж бэртэхгүй, эрсдэхгүй гэдгийг хэн батлах юм? Тийм баталгааг гаргаж чадна гэж ММСУХ-ны удирдлага хэлж чадах уу?

Хурдан адуу унаж олон километр давхина гэдэг чинь харахад амар мэт боловч хэр баргийн эр хүний ходоод тэсэхгүй чанга ажил. Морь уралдуулах эрийн гурван наадмын нэгийг болъё гэсэнгүй. Харин яс мах нь бэхжээгүй нялх амьтны амь биеийг эрсдэлд оруулахаа больж, оронд нь нас залуу эрчүүдийг морь унуулдаг болгож өөрчлөе. Мэдээж  тэр унаач залуу бие хөнгөн байх нь ойлгомжтой. Гадагаад улсын хурдан морь унадаг хүмүүс (jockey -жооки гэж нэрлэдэг) бүгд л насанд хүрсэн хүн байдаг.  Том хүн унасан  морь олон километр  давхих хэцүү байх л даа, тэгвэл  зайг нь багасгахгүй юу.  Наадамчид  биеэрээ үзэж чадахгүй бол тэгж  олон километр уралдах  ямар утга байна?  (Барианы газар л шавааралдаад зогсож байдаг биз дээ?) Хүн үзэж чадахааргүй хол зайнд уралдаж байгаа морийг хүмүүст үзүүлэх гэж телевизийн машинууд дагаж явдал дундаа болсон болоогүй бичлэг хийх гэж "үйлээ үзэх" шаардлагагүй болно. Хэвлэл мэдээллийнхээс гадна хэрэгтэй хэрэггүй баахан машинууд бас дагах хэрэггүй болно. 

Ингээд хурдан морины уралдааны журам, тогтолцоог эрс өөрчилж шинэчлэл хийхгүй бол бид хойшид өсвөр үеийнхээ балчир амиар тоглосоор байх болно. Хичнээн чанга журам хууль гаргаад ч нэмэргүй. Эрсдэлийг  багасгадаг, бүр  алга болгодог тийм ид шидтэй хууль гаргасан тохиолдол  дэлхийд одоохондоо хаана ч гараагүй  байна. Үнэндээ хичнээн сайн хувцас өмсгөөд, хамгаалалтын малгай тавиад  ч хүүхдийн амь нас, бие эрхтэнг бүрэн бүтэн хамгаалж чадахгүй.

Зугаацаж цэнгэж болноо, гэхдээ хүний амь, хүүхдийн амь осолдоод байвал ямар юмны зугаа, баяр цэнгэл болох билээ?  Эсрэгээрээ эмгэнэл болох биш үү? Зарим хүмүүс уламжлал гэдэг нэрийн дор энэ бусармаг заншлыг хамгаалж авч үлдэхийг оролддог. Тэр хүмүүсийг эх оронч гэх ямар ч боломжгүй. Яагаад гэхээр Монгол хүний амийг эрсдэлд оруулж, өөрсдийн зугаа цэнгэлийг илүүд үзэж байгаа учраас тэр.
Монгол хүн бол бидний үнэт эрдэнэ. Энэ эрдэнийг хайрлаж хамгаалах нь Монгол хүн бүрийн үүрэг.  Монгол төрийн үүрэг. Энэ үнэт зүйлийг үнэгүйдүүлж байгаа аливаа юмнаас бид татгалзаж, эс чадвал өөрчилж явах ёстой юм. Тэгэхгүй бол уламжлал гэдэг нэрийн дор муйхарлаад байвал бид олохоосоо илүү алдана. 

Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн төлөө газар байгууллагууд, хувь хүмүүс  хурдан морь унадаг хүүхдийн хувцас малгай ярьж байхаар ерөөсөө хүүхдээр хурдан морь унуулахаа болиулах талаар  санаачилж, ажил хэрэг болгох тухай ажиллаж эхлэвэл яасан юм? Бодоод байхад энэ нь  хамгийн сайн арга юм байна. Би ч гэсэн хувцас малгай ярихаа болиод "change mind" болчихсон сууж байна. Хүмүүс минь, энэ санааг  цааш нь түгээгээрэй.

Жич: ММСУХ-ны удирдлага, тэргүүлэгчдийн нэрсийн жагсаалтыг ММСУХ-ны вэб сайтаас авлаа.  Шинэчлээгүй удсан бололтой. Зарим хүмүүсийн албан тушаал одоо өөрчлөгдсөн байх боломжтой. Энэ  нөхдийн сэтгэл, санаачлагаас  олон хүүхдийн хувь заяа, амь нас бас хамаарна.

ММСУХ-ны удирдлага, тэргүүлэгчид:

УДИРДЛАГА

1. М.Энхболд ,           ММСУХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн
2. Б.Билэгдэмбэрэл,  ММСУХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч, Итгэлт-Орших группын Ерөнхийлөгч
3. Я.Батсуурь,           ММСУХ-ны дэд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн
4. С.Баасанхүү,        ММСУХ-ны дэд Ерөнхийлөгч, БХЯ-ны дэд сайд
5. Д.Ариунболд,       ММСУХ-ны дэд Ерөнхийлөгч, Монгол базальт ХХК-ий захирал
6. П.Сэргэлэн,          ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Ноён сүлд ХХК-ий  захирал

М.Энхболд

Б.Билэгдэмбэрэл

Я.Батсуурь

С.Баасанхүү

Д.Ариунболд

П.Сэргэлэн



ТЭРГҮҮЛЭГЧИД
  1. Л.Ариунболд “Монбазальт ХХК" захирал, Говь-Алтай
  2. М.Алтан-Очир “МХХ-ын ХК-ын газрын дарга," Увс
  3. А.Баярмагнай “ММСУХ-ны зөвлөх доктор”
  4. Я.Батсуурь “УИХ-ын гишүүн," Дорноговь
  5. Г.Баттөмөр “Алдарт уяач," Төв
  6. Г.Батхүү “УИХ-ын гишүүн," Өвөрхангай
  7. Ц.Батсайхан “Буудай сангийн захирал," Төв
  8. Р.Буд "УИХ-ын гишүүн," Сүхбаатар
  9. Т.Бадамжунай “ХХАЯ-ны сайд," Архангай
  10. Х.Бат-Эрдэнэ “Алтай констракшн ХХК захирал," Говь-Алтай
  11. Д.Батцогт “Ховдын ирээдүй" сангийн тэргүүн
  12. Д.Батмөнх “Мон хурд захирал," Ховд
  13. С.Баасанхүү “БХЯ-ны дэд сайд," Төв
  14. Д.Батбаяр “Зоос банкны ТУЗ-ын дарга," Сэлэнгэ
  15. Ц.Баянжаргал “Завхан уяачдын холбооны тэргүүн”
  16. Х.Бадамсүрэн “УИХ-ын гишүүн," Говьсүмбэр
  17. Б.Билэгдэмбэрэл “Итгэлт орших ХХК захирал," Төв
  18. Ч.Ганзориг “Эрдэнэт УБҮ ерөнхий захирал," Архангай
  19. М.Ганхүү “Дундговь Уяачдын холбооны дарга”
  20. Ц.Гантөмөр “Торгоны зам ХХК," Ховд
  21. Су.Батболд “УИХ-ын гишүүн," Төв
  22. Д.Дагвадорж “Тавантолгой транс ХХК захирал”
  23. Н.Даш-Өлзий “Өлзийт төв ХХК-ын захирал," Завхан
  24. Ц.Даваасүрэн “УИХ-ын гишүүн," Хөвсгөл
  25. П.Мэндбаяр “ Авзага трейд захирал," Булган
  26. Ц.Мэндсайхан “Сэргэлэн сумын засаг дарга”
  27. М.Мөнхбаясгалан “Саян ХХК менежер," Налайх
  28. Л.Мөнхбат “Одкон холдинг захирал," Сүхбаатар
  29. Б.Наранхүү “Мон Уран ХХК захирал,"  Дундговь
  30. Д.Чулуунбат “Чингисийн чулуу ХХК захирал," Орхон
  31. Г.Төмөрхадуур “Дэд доктор," Төв
  32. Л.Цагаандалай “Монгол телевиз," Дорноговь
  33. Б.Цэрэнбалтав “Улсын прокурорын орлогч," Сүхбаатар
  34. Ц.Цэнгэл “УИХ-ын гишүүн," Булган
  35. Д.Цэрэнжигмид Макс группын захирал," Говь-Алтай
  36. Г.Чинзориг “Монгол Шуудан ХХК захирал” Сүбаатар
  37. Д.Самданжамц “Адуу төслийн удирдагч," Увс
  38. Н.Санжаадарж “Хэнтий авто тээврийн газрын дарга"
  39. Х.Саранжав “Дарханы “S” луу ХХК-ын захирал”
  40. Б.Содномцог “Алдарт уяач," Завхан
  41. П.Сэргэлэн “Ноён сүлд ХХК-ын захирал," Өвөрхангай
  42. Д.Төмөрбаатар “Шилэн кабель ХХК," Өвөрхангай
  43. Ю.Үнэнбүрэн “Аравгар хээр," Өвөрхөнгай
  44. Ч.Пэрэнлэй “ХХААЯ-ны газрын дарга," Өвөрхангай
  45. Т.Энбат “Шандас групп захирал," Өвөрхангай




Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол