ММ агентлаг ташаарав уу?
Тэгвэл Онцгой болон энгийн хамгаалалт гэж юу вэ? Усны тухай хуульд зааснаар онцгой хамгаалалтын бүс нь голын эргээс 50 метр зайд багтах газар юм байна. Харин энгийн хамгаалалтын бүс нь гол усны эргээс 200 метр зай дотор багтах газар гэж заажээ. Энгийн хамгаалалттай бүсэд мөрдөх дэглэмийн журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах ёстой гэнэ. Тэгэхээр тэр журамд энгийн хамгаалалтын бүсэд барилга байгууламж барьж болохгүй гэж заагаагүй бол Туул голын эргээс 200 метр дотор гэхдээ 50 метрээс хол зайд баригдаж байгаа барилга орон сууцнууд дээр яриад байх асуудалгүй юм биш үү? Харин хуулиараа бол онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих болон бусад хуулинд заагдсан үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг юм байна.
ММ агентлагийн сурвалжлагч М.Бямбасүрэн |
Тэгвэл БОНХЯ-ны газрын дарга нар болох Т.Эрдэнэчимэг ба Б.Гантулга нар Туул голын эрэгт ойр баригдаж байгаа болон баригдсан барилгууд хууль зөрчсөн гэж бас ярьж байх юм. Бямбасүрэн сурвалжлагчийн хэмжүүрээр тооцвол голын эргээс 150 метрт баригдаж байгаа барилга "хууль зөрчсөн" болох гээд байдаг. Гэтэл Усны тухай хуулиар тооцвол дээрх барилга хууль зөрчөөгүй болох гээд байдаг. БОНХЯ-ны газрын дарга нар хуулиа мэддэг баймаар л юм. ММ агентлагт "байцаагдсан" дарга нар хууль зөрчсөн гэх барилгуудын тухайд өөр өөр байр суурь баримталж байх юм.
Т.Эрдэнэчимэг |
Гэтэл БОНХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга шал өөр юм ярьж байх юм. Энэ нөхрийн хэлж байгаагаар голын эрэг дээр байгаа барилгуудыг бүгдийг нь буулгаад нүүлгээд шилжүүлж чадахгүй тохиолдолд ерөнхийдөө нөлөөллийг бууруулах стандартуудыг л хатуу бариулах ёстой юм гэнэ.
БОНХЯ-ны сайд С.Оюун нэг асуудал дээр хоёр өөр байр суурьтай, хоёр өөр газрын дарга нарынхаа талаар юу гэх бол? Нэг нь хуулиа барих ёстой гэж байхад нөгөөх нь эвлэрээд явахаас өөр аргагүй гэж байна. Гэтэл Усны тухай хуулиар ярьвал энгийн хамгаалалтын бүсэд барилга барьж болохгүй гэсэн заалт алга байх юм. Аль нь зөв бэ, сайд аа?
Comments
Post a Comment