Монгол мессэж
Дэлхийн түүхэнд тохиолдсон онцгой нэгэн Үзэгдлийн тухай төөрөгдөл, гуйвуулга нэлээн газар авсан бөгөөд энэ талаар мэдээлэл өгөх цорын ганц зорилгоор энэ вэб хуудсыг бүтээсэн болно.
Би 1206 онд Монгол Үндэстэний эцэг, үүсгэн байгуулагч, Чингис хаан цолыг авсан бүх эсгий гэртэнгүүдийн удирдагч Тэмүүжин тодорсон цаг үеэс эхлээд Монгол гүрний тухай түүхийг өгүүлэх болно.
Түүнийг Монголчуудын дээд удирдагчаар залсан нь дэлхийн түүхэнд онцгой өөрчлөлтийг бий болгох үндэс суурийг тавьсан үйл явдал болсон юм.
1206 оноос хойш юу болсон тухай судалгааны болон ойлголтын түвшинд гайгүй хэмжээнд танигдсан байгаа. Чингэс хааны удирдлага , ивээл дор Монголын ялагдашгүй нүүдэлчин омгийнхон Ази болон Евроазийн ихэнхийг эзлэн дайлсан бөгөөд мандан бадарч байх үед нь дийлдээгүй арми гэж байгаагүй билээ. Тэд бол нэг хүн нэг хүнтэй үзэлцсэн ч зүйрлэшгүй хүчирхэг давуу байсан бөгөөд энэ нь өрсөлдөгч Хятад, Орос, Перс болон Баруун Европын сүрт цэргийг нэгдэж нягтрахад хүргэж байсан. Хүн төрөлхтөний эрт ба одоогийн түүхэнд тэдний тэвчээр, зорилгын мэдрэмж, тууштай чанартай дүйцэх тохиолдол гараагүй. Хамгийн гайхамшигтай нь хамтын зорилгоо хуваалцах мэдрэмж, эв санааны нэгдэлтэй байх чадамж бөгөөд үүнийгээ Монголчууд 1227 онд агуу удирдагчаа насан өөд болох хүртэл үзүүлж чадсан юм.
Удам гарал нэгтэй боловч зиндаа дэв доогуур хүмүүс түүнийг залгамжлахдаа Чингисийн сургаалийг огоорон, зорилгынхоо мэдрэмжийг алдахын хэрээр оюун санааны үндэс суурь нь элэгдэн арилж , энэ дэлхий дээр буй өнгө зүсэнд татагдах болжээ. Эд баялгийг өмчлөх, уух идэх, шалиг хүүхэн зэрэг нь удирдагчдын гол зорилго болж тэдний оюун санааны суурь үндсийг орлож эхэлсэн байна. Монголчууд ингэж өөрөө өөрсдийгөө доройтуулсан юм.
Чингис хааны Монголчуудыг эртний бүдүүлэг аймшигт зэрлэгүүд гэж үзэн, нэг талыг барьж, үндэслэлгүй хөнгөн гоомой дүн шинжилгээ хийдэг түүхчид, түүх сонирхогчид цөөнгүй бий.
Ингэхийн оронд хүн яаж ийм агуу зүйлийг хийж чадав аа гээд асуугаад үзэх хэрэгтэй.
Аливааг нарийн ухаж төнхдөг түүхч хүн тэдний энэхүү огцом цойлолт , хаана ч байгаагүй, харьцуулшгүй дараалсан амжилтуудыг судлаад "ангайдаггүй" юм аа гэхэд гайхан шагшрах болно.
Монголчууд жирийн хүн бодгалийн чадвар, хэмжээ хязгаараас давсан байжээ. Зорилгодоо хүрэхийн тулд тэгэх ч хэрэгтэй байсан юм.
Түүхч Эдвард Гиббоны бичсэнээр, 1221-1223 онд Чингис Хаан өөрийн баатрууд Зэв, Сүвээдэй нарыг 20 мянган цэрэгтэй "туршилтын журмаар" Перс , Кавказаар дайран Карпатын нурууг даван Орос руу нэвтэрч Оросын 80 мянган хүнтэй армийг арчиж хаясан бөгөөд "ийм аялал өмнө нь хийгдэж байгаагүй бөгөөд хойшид ч давтагдаагүй" юм гэжээ.
1215 онд Бээжинг эзлэн авсан явдал бидний төсөөлөлд ч багтахгүй нь. Чин эзэнт гүрний нийслэл Бээжин хот хэдийгээр эргэн тойрон 43 км урт хэрэм цайзтай байсан боловч эзлэгдсэн.
Хятадууд 600 мянган хүнтэй 75 мянган Монголчуудын эсрэг үзээд бараагүй гээд бодоод үз дээ. Тооны илүү ямар ч нэмэр болоогүй аж. Ингээд Чингисээр удирдуулсан нүүдэлчид Монголчуудын эсрэг явуулсан мянган жилийн дарамт, салган бутаргах бодлогын хариуд өшөөгөө авах боломжтой болжээ. Чингис хаан өөрийн үзлээ ингэж илэрхийлжээ: "Хятадын бардамнал, тансаглалаас тэнгэр залхжээ. Би зэрлэг хойд зүгээс ирсэн. Би үхэрчин, адуучидтайгаа адилхан хувцас өмсөж, адилхан хоол иддэг. Бид адилхан зовж, баялагаа ижил хуваалцдаг. Би үндэстэнээ шинэ төрсөн нярай шиг бодож, цэргүүдээ өөрийн ах дүү шиг халамжилдаг."
Энэ бол Монголчуудын олж авсан оюун санааны мэдрэхүйн эхлэл бөгөөд анхны суурь нь байлаа. Ёс зүйн болон оюун санааны нэр төр бол бодит хүч чадал, овор хэмжээнээс хамаагүй илүү чухал юм. Ийм гайхамшигт амжилт олсон гэхэд Монгол хэмээх энэ жижиг үндэстэн магадгүй 2 саяас хэтрэхгүй хүн амтай байсан бололтой.
Хүн төрөлхтөний бүх түүхэнд тэдний олсон амжилтыг үзүүлэх гэсэн оролдлого өмнө нь гарч байгаагүй бөгөөд хожим хойно нь ч давтагдаагүй нь үнэн юм. Хэдий ийм ч Монголчууд ирээдүй хойч үедээ хүн гэдэг ямар өндөр мэдрэхүйн, чадамжийн, тууштай зан, төгс байдлын түвшинд хүрч чаддагийг нотолж өгчээ.
Энэ онцгой Монгол үзэгдлийг бид яаж тайлбарлах вэ? Монголчуудын нууц ч гэж нэрлэж болохоор энэ зүйлд бид яаж хандах ёстой вэ? Энэ нь тэгээд дэндүү хотожсон, байгалийн бус болчихсон орчинд амьдарч буй бидэнд ямар хамааралтай билээ? Магадгүй байгальтай харьцах бидний харьцааны тухайд болон хүн төрөлхийн боломж чадавхиа ашиглаж үр дүнд хүрч болох талаар Монголчууд бидэнд зааж өгөх юм байгаа ч юм бил үү. Тэдний хийсэн аллага, сүйтгэлээс цаашхийг харж , Чингис хааны Монголчуудын дэлхийд гүйцэтгэсэн үүргийг хүндэтгэн үзэж, улмаар тэдний бие махбодийн, сэтгэл зүйн, үзэл бодлын болон оюун санааны онцгой хүчийг хүлээн зөвшөөрвөл орчин үеийн хүн тэдний эх дэлхийтэй харьцдаг бөөгийн харьцаанаас сурах зүйл их бий гэдгийг үгүйсгэх аргагүй.
Тэгвэл бүгдээрээ тэд нартай, тэдний амьдралтай нь танилцая л даа.
Зохиогч: Пер Ингэ Өөстмөн (Норвеги улс)
Холбоос: http://www.coldsiberia.org/
Пер Ингэ Өөстмөн |

Comments
Post a Comment