Иргэдээ хохироосон Ардын намын шоу
ОССК-ын захирал А.Гантулга |
Энэ хороололд 1764 айл орох бөгөөд нэг метр квадратын үнэ нь 950 мянган төгрөг буюу 1 сая төгрөгнөөс доош байх юм гэнэ. Энэ хороололд 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд байр авахаар 6%-ийн хүүтэй зээл авсан иргэд хэд байна вэ? Ирэх 9-р сард хэдэн айл байрандаа орох вэ?
"Буянт Ухаа" хороолол бол МАН-ын засгийн газрын зарласан 100 мянган айлыг орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдсан барилгуудын жагсаалтанд бичигдсэн сууцнууд. Гэвч одоо энэ байрнуудад орох айлуудын мөрөөдөл болсон 6%-ийн хүүтэй банкны зээл нь хаана явнаа?
С.Батболдын засгийн газар (2008-2012) 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг зарлахдаа 5000 айлд зээл өгөх мөнгөтэй байсан мөртөө 100 мянган айлд 6%-ийн хүүтэй зээл өгч байртай болгоно гээд засаг барих сүүлийн жил буюу сонгуулийн жилд сүр дуулиантай зарлаж "албан бус" сонгуулийн сурталчилгаа хийсэн байгаа юм. Санхүүжилт хийх хангалттай эх үүсвэргүй байсан байж л ийм юм зарлаад хэрэгжүүлээд эхэлсэн байгаа юм. Одоогийн байдлаар зээл хүссэн хүмүүсээс 1500 гаруй нь зээлээ авч байрандаа орсон бөгөөд 200 гаруй хүний зээл бүтэхгүй байгаа юм байна. Зээл нь бүтээгүй иргэд хэрэв асуудлыг шийдэж өгөхгүй бол удахгүй өлсгөлөн зарлах юм гэнэ. Тэд нар урьдчилгаа мөнгөө төлөөд байрандаа орчихсон боловч зээл нь олгогдохгүй байгаа учраас хэзээ мөдгүй байрнаасаа хөөгдөж гарах дээрээ тулаад байгаа юм байна.
ОССК-ийн захирал А.Гантулгын хэлсэнээр, энэ 6%-ийн хүүтэй зээл гэдэг нь тухайн үед засаг барьж байсан намын хийсэн "шоу" маягийн юм болжээ. 6%-ийн хүүтэй гэх боловч угтаа бол 12%-ийн хүүтэй зээл байсан бололтой. Зөрүү болох 6%-ийг засгаас нэмж банкинд төлөх байсан юм даг уу даа. Үнэндээ иргэддээ цөөхөн хувийн хүүтэй зээл өгч байгаа мэт харагдаж оноо авах арга байсан боловч цаана нь татвар төлөгчдийн мөнгөөр зөрүүг нь нөхөхөөр ийм хачин юм хийсэн аж.
Эсэргүүцлээ буруу хаяглав уу, зориуд ингэв үү? |
Жагсаал цуглаан хийж байгаа "хохирсон" иргэдийн барьсан бичиг, лоозонг харвал Ардчилсан намыг харааж зүхсэн маягтай.
"Ардчилсан намын хэлмэгдүүлэлт 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг сонгосон залуу гэр бүлүүд байлаа" гэсэн бичиг барьсан харагдана. Уг нь тэдний зээл бүтээгүй асуудал АН-ын буруу биш л дээ. МАН засаг барьж, МАН-ын дарга Ерөнхий сайд хийж байсан үед гарсан шийдвэр хөтөлбөр юм шүү дээ. АН-ын хэд гурван сайд Засгийн газарт багтсан нэртэй, АН хамтарсан нэртэйгээс цаашгүй л байсан. Том босс МАН байсан. Энэ 6%-ийн хүүтэй хөтөлбөр биелэх боломжгүй гэж АН хэлээд хүчрээгүй гэж Алтанхуяг сайд хэлж байна. Тийм болохоор эзнээ олсонгүй дайралт болжээ.
Энэ 200 гаруй иргэд уг нь МАН-ын байрны гадаа очиж жагсмаар байгаа юм. Мөнгөгүй байсан байж худлаа молиго үмхүүлж биднийг хохироолоо гээд уйлаад суух байсан юм. Бүр сайн "уйлах" ёстой юм.
Мэдээж тэд одоо засаг барьж байгаа АН болон шинэчлэлийн засгийн газарт хандах нь зүй байх л даа. Харин одоогийн засгийг хэрэгтэн юм шиг дайрах нь жаахан жудаггүй юм биш үү?
Урьд нь баачихаад явчихсан батганы баасыг цэвэрлэх гээд л яваад байгаа юм биш үү, цаадуул чинь?
Comments
Post a Comment