Posts

Showing posts from 2014

Хатнаа ба түүний команд

Image
Хатнаа ба түүний команд (Хатнаа урд эгнээний голд)  Хатнаа нэрээрээ Фейсбүүк дээр танил болсон Хандсүрэнгийн Хатанбаатар гэдэг залуу болон түүний багийнхны амжилтын  тухай энд өгүүлнэ. Монголын Оюун Ухааны академийн захирал энэ залуу Монголын нэрийг дэлхийд дуурсгахад үлэмж зүтгэл гаргаж амжилтанд хүрч байгаа гавъяатан. Төр засаг энэ гавъяаг нь үнэлэх ёстой гэж бодож байна.  Сая Хятадад болсон ээлжит Ой тогтоолтын дэлхийн аваргын тэмцээнд Монголын баг 2-р байранд оржээ. Лондонд болсон өмнөх тэмцээнд Германы ард орж 3-р байр эзэлж байсан бол энэ удаа немцүүдийг гүйцэж түрүүлэн аман хүзүүдсэн байна. Хурай! Дунд насны ангилалд Монголчууд дэлхийд "азаргалж" байна. Энэ  хүүхдүүд  нас бие гүйцээд  ирэхийн цагт насанд хүрэгчдийн ангилалд Монголчууд дэлхийд ноёрхох болно.  Ийм л төлөв харагдаж байна. "Бүдүүлэг барбарууд" оюун ухаан сайтай гэдгийг дэлхийд нотолж,  Монгол хүний потенциалыг харуулж чадсан явдал бол Хатнаа ба  түүний командын гавъяа. Дан ганц биеийн хү

МАНАН плюс

Image
"Ажил хийвэл дуустал нь, давс хийвэл уустал нь" гэдэг үг байдаг. Ажлаа дуустал нь хийлгүй, хоорондоо хөлөө жийлцэж байгаад засгаа унагааж авсан АН дахин МАНАН байгуулахаас аргагүйд хүрч шившгээ хутгаж байна. Хайран ч хүмүүсийн өгсөн итгэл, хайран ч зүтгэл! Засаглаж чадахгүй, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байх байсан юм бол анхнаасаа яах гэж сонгуульд оролцсон юм гэж асуумаар санагдчихлаа. МАНАН байгуулах байсан юм бол анхнаасаа МАН-тай эвсээд сонгуульд оролцохгүй яасан юм?  АН  өөрийн үзэл бодол, байр сууриндаа үнэнч байж сураагүй, нам болж төлөвшөөгүй, нэг зорилгын дор эв нэгдлээ хангаж сураагүй гэдгээ нотоллоо.  Төр засгийн эрх барих сонирхолтой улс төрийн намын хувьд дээрх шинж чанаруудыг эзэмшиж чадаагүй байж  сонгуульд өрсөлдөж байгаа  нь бяруу болоогүй байж бухын дүр эсгэхтэй  утга нэг хэрэг болсон байна. Хэн ингэнэ гэж санах вэ дээ. Авилга. луйвар дээрмээр хөлжиж, засгийн ажлыг  хувийн бизнесээ болгохын үлгэрийг үзүүлсэн МАН өнгөрсөн жилүүдэд  чадвар байвч сэтгэл  

Шарын шашныг эрхлүүлсээр байх уу?

Image
М.Энхболд (МАН-ын дарга) МАН-ын дарга М.Энхболдын  ярилцлагыг уншлаа. (  Ярилцлагыг энд дарж уншаарай . ) "Модон тамгыг сийлсэн гэх Бодоорхуу"    "Би, Би"   өнгө аясыг  нь эс ойшоохын сацуу бусад үнэн худал олон үгсийг нь орхиод ганцхан зүйл дээр тогтож ярья гэж бодлоо. Энэ бол  шашинтай холбоотой  түүний хэлсэн үг, үзэл бодол, байр суурийн тухай юм.  Иш татая: " Шашин бол эмзэг асуудал. Би буддын шашинаа шүтдэг. Монголчууд олон зуун жилийн турш тахиж шүтэж ирсэн үндэсний шашинаа дэмжих бодлогыг давуу баримтлах ёстой." ...  " Бид үндэсний шашнаа дэмжих, хөгжүүлэх бодлогыг баримтлах ёстой."...  "   Үндэсний шашнаа дэмжих чиглэлээр тодорхой алхмуудыг хийх нь зүйтэй."   Тэгэх ёстой, ингэх нь зүйтэй, айн? Тэгвэл би "тэгэх ёсгүй", "ингэх нь буруу" гээд жаахан сөргөөдөхье. Эхлээд "үндэсний шашин" гэдэг улиг болсон үгийг авч үзье. Буддын шашин Монголчуудын "үндэсний (үндэстний?) шашин" мөн үү?

Хаа байна, тэр Пак?

Image
С.Молор-Эрдэнэ Др. С.Молор-Эрдэнэ   Америкийн улстөр судлаач Францис Фукуяамагийн бичсэн “State building” гарчигтай ном төрийг хэрхэн босгож ирэх вэ гэж буурай хөгжилтэй орнуудад зориулсан ном. Энэ номонд Африкаас авахуулаад Латин Америк хүртэлх орнууд олигтой төр босгож чадалгүй  уул уурхайгаар баяжсан баячууд болон цөөхөн гэр бүлүүдийн гарт орсоныг өөрчлөх тухай бичжээ. Фукуяама энэ л олигтой өөдлөж чадахаа больсон орнуудыг хэрхэн төрөө босгож улс орон шиг болж чадах вэ тухай бичжээ. Ядуу буурай орнууд төрөө босгож чадахгүй бол ардчилал, эрх чөлөө, эдийн засаг ярих ямар ч боломжгүй гэжээ. Яагаад гэвэл мөнгөгүй ард түмэн эрх чөлөөгөөр юу хийх вэ дээ. Эрх чөлөө бол мөнгөтэй л хүний хийдэг ажил. Түүнээс гадна хүчтэй төр байхгүй газар эрх чөлөө биш анархизм гаарч хууль яагаад ч ажиллаж чадахгүй тул нийгэм тэр чигээрээ гэмт хэргийн л нийгэм болж хувирна. Ардчилал ч гэсэн хоосон боловсролгүй мөнгөгүй ард түмэн дээр хэзээ ч тогтохгүй. Ардчилал босгоход төрд элитүүд хэрэгтэй. Г

Эсэргүү гишүүд

Image
Ардчилсан Намын (AН)  задрал бодит зүйл болжээ. Өнөөдөр АН-ын хэсэг гишүүд Ерөнхий сайдаа огцруулах эсэх асуудал дээр Монгол Ардын Намынхантай (МАН) эвсэж, огцруулахаар саналаа өгсөнөөр Ерөнхий сайд Алтанхуяг болон түүний танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ буулаа. Намынхаа олонхийн шийдвэрийн эсрэг санал өгсөн 8 гишүүнийг ( Р.Бурмаа, Ж.Батзандан, Х.Баттулга, Р.Амаржаргал, Л.Эрдэнэчимэг, М.Зоригт, Д.Батцогт, Б.Наранхүү ) намаас хасаж таарах болов уу. (Дараах "эсэргүү"  8 гишүүн намаасаа хөөгдөж магадгүй болжээ) АН-ын дүрмэнд иймэрхүү зөрчилд ямар шийтгэл оногдуулах тухай заасан байдаг гэнэ. Мөн түүнээс гадна Ерөнхий сайдын болон  өөрсдийнх нь байгуулсан засгийн газрын хувь заяа шийдэгдэх чухал асуудал хэлэлцэж байхад хүндэтгэх шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй "эс үйлдлээрээ" намынхаа эсрэг шийдвэр гарахад тодорхой "хувь нэмэр" оруулсан нэр бүхий 6 гишүүнийг хэрхэхээ шийдэх хэрэгтэй болж байх шиг. Ер нь АН бол " ардчилсан " учраас дотр

R.I.P , АН !

Image
Rest in piece, AH ! АН удахгүй өөрсдийгөө булшлах нүхээ "ашиглалтанд оруулах" нээлтээ хийж тууз хайчлах гэж байна.  Энэ нүхийг МАН-ынхан аль эрт ухаж эхэлсэн бөгөөд  сүүлдээ АН-ын зарим гишүүд хүч нэмэн ухалцаж эхэлсэн.   Ж.Батзандан, Р.Бурмаа, Х.Баттулга, М.Зоригт нарын нэрс дуулдаж байна. Одоо энэ нүх бэлэн болжээ. Ганц Алтанхуягийг оршуулах нүх биш л дээ. АН-ыг тэр чигээр нь булшлах зориулалттай бэлдсэн том нүх. Тэр жил АН ганц удаа эрх барих боломжтой байхдаа Засгийн газраа хэдэн удаа огцруулж,  унах нүхээ   өөрсдөө ухаж өгөөд ойчиж билээ. Тэр  алдаанаасаа суралцаагүй бололтой. Нэгэнт л нам болж тоглож байгаа юм бол   "нэг баг" байж, "олгой хагаравч тогоондоо" гэдэг зарчмыг  мөрдөх ёстой юм, уг нь.  Дашрамд хэлэхэд, энэ "сахилга батыг" МАН  тун  үлгэр жишээчээр харуулж байгаа  шүү харин! АН-ын зарим гишүүд өнөөгийн нөхцөл байдалд зохицоогүй "зан авир" гаргаад байх юм. Өнөөгийн нөхцөл гэдэг нь "намын диктатур"

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн донгодогч Ж.Мөнхбат танаа

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн донгодогч Ж.Мөнхбат танаа                   Таны уран гоё донгодсон захиаг аваад   "Өт хүртэл  биедээ хүрэхэд атирдагийн" адилаар хариуг нь барьж байгааг хүлээж авна уу. Би өргөсөн андгай, хүлээсэн үүргээ хэнээр ч хэлүүлэлтгүй, тэр тусмаа Тан шиг уран хөхөөгөөр сануулалтгүй мэдэж байгаа гэдгээ хэлье. Таны тоочсон бүх асуудал ганцхан эх үүсвэрээс улбаатай гэдгийг эхлээд хэлчих нь зүйтэй байх. МАН-ын "ард түмнээ ядуурлаас гаргах" гэж оролдоод бүтээгүй өнгөрсөн он жилүүдийн унхиагүй  бүтэлгүйтэлийг  энд нуршихаас төвөгшөөж, зөвхөн сүүлийн жилүүдийнх нь тарьсан балагийг  эргэж сануулая. 2008 оны сонгуулийг луйвардаж , гэмгүй хүмүүсийн цусаар мялааж эхэлсэн эрх барьсан анхны өдрөөс л та нар улс орноо өөд нь татах биш харин өөрсдийгөө хөлжүүлж бэлжүүлэх ажилд шуурхайлан орсон. Албан тушаалын наймаа, авилга хээл хахууль, лиценз,  гарын үсгийн наймаа замбараагаа алдсан. Манай улсын орлогыг бүрдүүлдэг гол түүхий эдийн дэлхийн зах дээрх ү

Нам, лам хоёроос салах юмсан

Image
Гэрээний "нууц хавсралт"-ыг зохиогч Н.Дэмбэрэл МАН-ын муу санааг барж идэхгүй шүү, та нар! Тэд чинь "гэрээний нууц хавсралт" байтугайг хийнэ. 2008 онд "хар машинтай харь гаригийн хүмүүс" МАН-ын байрыг шатаасан нөхдийг хөөж буудан, алж шархдуулж  байсан нь "дээд тэнгэрээс" энэ намыг өмөөрч өшөө авч  байсан хэрэг.  2012 оны сонгуульд МАН ялаад засгийн эрх авсан бол өдийд хачин сайхан болчихсон байх байсан гэж бодож байгаа хүмүүс уучлаарай!  МАН-ын  засаглаж байсан тэртээх он жилүүдэд  Дээд  тэнгэр бас л ивээж манайдаа мөнгө олж ирдэг гол түүхий эдийн (зэс, нүүрс) үнийг  дэлхийн зах зээл дээр суга "өсгөж"   өгсөний  буянаар  мөнгөтэй болгосон боловч тэд  улс орноо өөд нь татаж "амжилгүй"   байсаар хугацаагаа дуусгасан нь үнэн. Ер нь бол олон жил  засаг барьж "тоглосон доо." Өөрсдөө хөлжиж, иргэд нь ядуурсан он  жилүүд байсаныг та бүхэн мартаагүй байх гэж найдая. Төр засгийн ажлыг мөнгөжих хэрэгсэл болгож хувирг

Цуурхал ба Оросын эдийн засгийн төлөв байдал

Image
Монголын эдийн засгийг   хэн нэгэн Ерөнхий сайд болон эрх барьж байгаа хүчний нөхдүүд  "сүйрүүлээд, элгээр нь  хэвтүүлчихлээ" гэж сүржигнэх хүмүүс түүнийгээ батлах гэж энд тэндээс элдэв мэдээ сэлт, зураг хуулан цацахдаа буруу тайлбарлаж төөрөгдүүлж  байна.  Монголоос бусад нь өсөж дэвжээд, бид л балраад байгаа бөгөөд энэ  эрх барьж байгаа дуракуудын арчаагүйнх  гэсэн мессэж тарааж байгаа   царай нь энэ. Саяхны нэг ийм жишээг Твиттерээс олж харлаа.  Хамгийн хурдан  өсөлттэй эдийн засагтай орнууд гэнэ Дээрх зурган дээр байгаа (улс болгоны нэрний дор бичигдсэн) тоонууд (хувиар) бол тэдгээр орнуудын эдийн засгийн өсөлт нь биш юм аа. Төрбат хэмээх шувуухай  дээрх зурагны тайлбар болгож "Хамгийн хурдан өсөлттэй, том эдийн засгууд хаана байна" гэж асуугаад "Монголыг тойроод л байж байна" гэж жиргэжээ. Учрыг нь сайн ойлгоогүй юм уу, эсвэл зориуд ийм ойлголт төрүүлэх гэж ингэсэн юм уу гэдгийг ялгаж мэдэх арга алга. Ямартай ч 7 шувуухай "ихэд ойшоож&quo