Posts

Showing posts from July, 2014

Хоёулаа үзчих үү, хөгшин төгцөг минь?

Image
Улсын начин Б.Сугаржаргал Улсын начин  Б. Сугаржаргал  энэ жилийн  Наадмын 3-ын даваанд  уначихаад хөлийн цэцээр ажиллаж байсан Д.Сэрээтэр гуайд "Хоёулаа үзчих үү, хөгшин төгцөг минь" гэж  хэлсэн гэнэ. Гэхдээ чухам яаж "үзэхээ"хэлээгүй бололтой.  Боксоор уу, жюдогоор уу, үндэсний бөхөөр үү, бүү мэд. За ямраар нь ч байсан манай Сугаржаргал тэр Сэрээтэр гэх хөгшин төгцөгний нусыг сугартал тавих нь мэдээж. Юуны төлөө Сугаржаргал гэдэг нэртэй билээ. Нусыг нь сугар тал нь алгадаад   жаргал аа эдлэх  гэсэн утгатай юм шүү дээ. Салаавч гаргасан л гэнэ.  Салаавч гаргадаггүй хүн байдаг юм уу?  Экс-Ерөнхийлөгч Энхбаяр, экс-УИХ-ын гишүүн Шинэбаяр , экс-сайд Ганхуяг (яагаав Хас банкны) гээд нэртэй төртэй олон хүний дуртай хийдэг үйлдэл шд. Угтаа  бол ямар ч гэм хоргүй эд л дээ.  Долоовор ба дунд хурууны  завсар  хавчуулсан л нэг муу эрхий хуруу.  Цаад санаа нь миний "боожгой ийм" гэсэн утгатай. Зарим хүмүүс энэ үйлдлийг хийх үедээ "Май чи" гэж хэлд

Америк цагдаагийн цалин

Image
АНУ-ын баян мужуудын нэг гэгдэх Калифорни мужид Пало Алто гэж хот бий. Тус хотын өдөр тутмын сонинд өнгөрсөн жил (2013 онд) төрөөс цалинжсан  албан хаагчид, ажилчдын авсан цалингийн хэмжээг  нэр заан жагсаан нийтэлж олонд мэдээлжээ. Уг жагсаалтаас цагдаагийн албан хаагчид ямар цалин авсаныг онцолж сонирхоё (жилийн орлого, доллараар, үндсэн цалин) : а. Цолтой офицерүүд 1.   Цагдаагийн дарга  Д.Боернс                           210538 2.   Цагдаагийн ахмад       Р.Бийком                       197857 3.   Цагдаагийн ахмад       Р.Ватсон                        180502 4.   Цагдаагийн дэслэгч    Д.Флоор                        165200 5.   Цагдаагийн дэслэгч    П.Лум                            164400 6.   Цагдаагийн дэслэгч    А.Вагнер                       163586 7.   Цагдаагийн дэслэгч    З.Перрон                       162826 8.   Цагдаагийн дэслэгч    Р.Бонилла                      162826 9.   Цагдаагийн ахлагч      С.Мадригал                  139162 10. Цагдаагийн ахлагч    

Ц.Мөнхбаяр нарыг сулла!

Image
"Террорист" Ц. Мөнхбаяр АНУ-ын Сан Франциско хотод байрладаг Голдман Байгаль Орчны Фонд гэдэг байгууллагаас сая ээлжит 6 шагналтныг тодруулж тус бүрд нь 175 мянган ам.долларын шагнал өгчээ. Байгаль орчныг хамгаалах сайн үйлстэнгүүдэд олгодог энэхүү шагналыг Нобелийн шагналтай зүйрлэдэг бөгөөд энэ удаагийн эзэд нь АНУ, Өмнөд Африк, Орос, Энэтхэг, Индонез зэрэг улсаас тодорчээ. Тус фондын (сангийн) 25 жилийн ой тохиож байгаа тул энэ удаа шагналын мөнгийг 175 мянга (өмнө нь 150 мянга байсан) болгож өсгөсөн байна. Жил бүр 6 хүнийг шалгаруулдаг энэ сангийн шагналыг  анх 1989 онд Сан Франциско хотын филантропист Ричард ба Рода Голдман нар бий болгосон түүхтэй. Монголоос энэ шагналыг авсан цорын ганц хүн нь одоогоор "террорист" нэр зүүгээд яллагдаад байгаа Ц.Мөнхбаяр юм.  ("террорист" болсон түүхийг эндээс   уншина уу). Жиргээч Марзан Шаравын хэлсэнээр "тэнгэр лүү буудсан нь зандалчин болоод хүн рүү буудсан нь өршөөгддөг" гаж үзэгдэл Монгол

Татвараа нэмүүлье!

Image
Винод Хосла Технологийн дэвшил хүмүүсийн баян ядуугийн ялгааг улам ихэсгэж байна гэж Сан Майкросистемс (Sun Microsystems) компанийг үүсгэн байгуулагчдын нэг Винод Хосла (Vinod Khosla) хэлж байна. Хэдийгээр Facebook-ийн Марк Цукерберг болон бусад баячууд боловсролын болон бусад салбаруудад  сая саяар нь доллар  хандивлаж, хүмүүст технологийг сайн эзэмшүүлбэл  хөрөнгө орлогын ялгаа  багасна гэж үздэг боловч ноён Хосла үүнтэй санал нийлэхгүй байна.  Түүнийхээр бол шинэ технологийн бий болгож байгаа энэ ялгаа зааг  нь "дижитал зааг" (digital divide буюу мэдээлэл, харилцааны технологийг эзэмших, хэрэглэх, мэдэж авах боломжийг илэрхийлж  буй эдийн засгийн ба нийгмийн тэгш бус байдал) гэгчийг багасгах зорилгоор баячуудын оруулж байгаа хандивын хажууд асар том аж. Ноён Хослагийн тайлбарлаж байгаагаар бол, уламжлалт эдийн засаг нь газар, биеийн хөдөлмөр болон хөрөнгөөр (капитал) хөдөлж хөгжиж байдаг. Гэтэл технологи нь өөр шинэ зүйл гаргаж иржээ. Энэ нь шинэ бөгөөд оновчтой с

Түүгээр яваа гайг үүгээр бүү дууд

Image
Иракын ба ал-Шаамын Исламын Улс ( ИШИУ ) гэгч ирээдүйн мөрөөдлийн "улс"-ын Сүнни "жихадууд" Иракын хойд хэсгийн  хотуудыг ээлж дараалан эзэлж байна. Иракын хүн амын олонхи нь Шиат урсгалыг дагадаг бол Сүнни нь цөөнх болдог. Исламын шашны энэ хоёр урсгал хоорондоо дайсагнаж ирсэн түүх нь Исламыг үндэслэгч Мухаммадыг нас барсаны дараа хэн Мусульмануудыг тэргүүлэх вэ гэдэг дээр зөрөлдсөнөөс үүдэлтэй. Мухаммадын хүргэн Али түүнийг залгамжлах ёстой гэсэн хэсэг нь "Шиат Али"  (товчоор: Шиат буюу Шиа) нэртэй урсгал болж, харин заавал Мухаммадын гэр бүлээс гэхгүй  хэн тэргүүлэх вэ гэдгийг сонгож шийдэх ёстой гэсэн нөгөө хэсэг нь Сүнни нар болсон түүхтэй. Дэлхийн мусульмануудын дийлэнх  олонхи нь Сүнни бөгөөд цөөнх нь (10%) нь Шиат нар юм. Монголын Казахуудын дагадаг урсгал нь Сүнни гэж уншсан юм байна. Манай казахууд Саудын Араб улстай их холбоотой байдаг. Саудын Араб улсад дийлэнх нь Сүнни урсгалыг шүтдэг. Исламын шашин үүссэнээс хойш хэнийг Халиф (тэргү

Тээрхийн арьсгүй Монгол

Image
БЭТА-гүй (тээрхний арьсгүй) эрхтэн Оросоор Циркумцизия буюу  англиар   Circumcision (сөөркимсишн гэж дуудна) гэдэг үгийг мэддэг хүмүүс зөндөө байхад мэддэггүй нь ч  бас бий байх. Дуулсан боловч нарийн учир жанцанг нь сайн ойлгоогүй яваа ч хэсэг байж мэдэх. За юутай ч мэдэж амжаагүй яваа хүмүүстээ зориулж олж мэдсэнээ хамж шимээд бичиж байгаа нь энэ. Эцсийн дүгнэлт бөгөөд шийдвэрийг уншигч өөрөө гаргах нь ойлгомжтой. Миний бодож байгаагаар бол энэ сэдэв их чухал сэдвүүдийн нэг бөгөөд бид бүгд тодорхой хэмжээний ойлголт мэдлэгтэй байх ёстой мэт санагдана. Таны хүүгийн амьдрал, эрүүл мэндтэй холбоотой асуудал  учраас тэр. Энэ тухай өмнө нь ямар нэг мэдээллийн хэрэгслээр ч юм уу, сургууль соёлын шугамаар зааж сургаж гэгээрүүлж байсан тухай мэдэхгүй юм. Интернетээр хайвал бас бус бичлэг байна. Бие биенээсээ хуулаад л тавьчихдаг бололтой. Ямар ч байсан энэ нийтлэл уншигчдад маань тодорхой ойлголт өгч тус болох байх аа гэж найдна. Circumcision гэдэг нь "тойруулж огтлох&quo

Тэмүүжинг амьдаар нь алсан нь

Image
Г.Сарангэрэл Сайн ах гэж итгэж найдаад бэлгийн харьцаатай байсан гэж Г.Сарангэрэл хэллээ.  Тэр үед  арай 18 хүрээгүй, жаахан гэнэн  байсан гэнэ. "Сайн ах" гэж боддог байсан гэнэ. Хууль Зүйн Яаман дээр "дуудагдаж" очдог байсан ба бусад (Мөнхбаясгалангийн олж мэдсэнээр "Маршал таун" гэх мэт)  уулздаг байсан байрнуудын тухай "тодорхой яримааргүй" байна гэж байна. Тэр байрнуудыг нууцлах ямар шалтгаан зорилго байсан нь сонин. Бэлгийн харьцаатай байсан гэдгээ нуугаагүй мөртлөө "учирдаг" байсан байрнуудаа "нуудаг" нь их хачирхалтай. Тэмүүжин энэ охинд юу гэж  ярьдаг байсныг Мөнхбаясгалан авгай сонирхож асуутал   "нэг их юм ярьдаггүй" байсан гэж байх юм. Сургууль соёлд оруулна гэж харин  ярьдаг байсан гэнэ. Одоо харин их гомдолтой байгаа аж.  Учир нь Тэмүүжин сайд энэ охиныг "цагдаагийн өгөөш", "хар тамхи хэрэглэдэг", "хулгайн хэрэгт холбогдсон" энэ тэр гэж хэлсэн юм байх. "Ц