Posts

Showing posts from September, 2019

Даам ба заяагүй ард түмэн

Image
Даам тоглож байгаагүй, тоглодоггүй  хүн ховор байх аа. Социализмын үед их тоглодог байсан даа. Ажлын зав чөлөөгөөр, цайны цагаар үзэлцдэг байлаа. Сонирхолтой ч тоглоом.  Тоглолтын явцад даам гарч чадвал ялалт бараг л хармаанд орсон гэсэн үг. Тэгэхээр даам гарна гэдэг бол амар биш, харин даам гарч  чадвал  пээдийнэ шүү дээ. Эндээс даам гарах гэдэг зүйрлэл бий болжээ. Ухаандаа даам гарсан хүн гэдэг бол томорчихсон, хэнд ч дийлдэшгүй, эрхтэй дархтай мундаг хүн гэсэн утгатай.  Сая Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байх явцад УИХ-ын гишүүн Учрал энэ нэр томъёог хэрэглэж нэлээн ширүүн дуугарч харагдана лээ. Яамдын газрын дарга нар "даам" гарчихсан хүмүүс байдаг гэж шүүмжилж байсан залуу гишүүн маань төрийн алба хашиж байгаа хүмүүс яагаад даам гараад байгааг болон яавал даам гардаггүй болгох вэ гэдэг учир шалтгаан болон ямар шийдэл байж болох вэ гэдэг тухай харин ярьсангүй.  За би Монгол улсын нэгэн сайн эр болж, Учрал гишүүний өмнөөс төрийн албаныхан